NCD группийн мэдээллийн хуудас

Хүүхдийн төлөвшилд ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ?

Written by NCD Group | 4/20/21 4:16 AM

Хүүхдийн хөгжил төлөвшил гэдэг нь харилцаа, оюун ухаан, биеэ авч явах байдал, юмс үзэгдэлд хандах хандлагаар илрэх үйл явцыг хэлдэг. Хүүхдийн төлөвшилд удамшил, гадаад орчны нөлөө, хувь хүний өөрийн олж авсан онцлог чанар болон сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа гэсэн 4 хүчин зүйл нөлөөлдөг гэж үздэг.  

Удамшил

Хүүхэд өсөж өндийхийн хэрээр удамшлын шинж чанартай өвөрмөц араншин төлөвшил нь илэрдэг. Үүнийг эхээс төрөхөд нь хамт заяасан байдаг учир өөрчлөх боломжгүй гэж үздэг аж. 

Гадаад орчны нөлөө 

Хүүхдийн зан төлөвт хамгийн их нөлөө үзүүлдэг хүчин зүйл бол гадна орчны нөлөөлөл буюу амьдарч буй орчин юм. Тодруулбал хүрээлэн буй орчны тав тух, зохион байгуулалт, гэрийн уур амьсгал буюу дотоод харилцаа, гэр бүлийн гишүүдийн зан араншин, зуршил, үг үйлдэл гээд хүүхдийн эргэн тойронд буй бүх хүчин зүйл багтана. Энэ хүрээлэл хэр эрүүл байна хүүхэд төдий чинээ зөв төлөвшлийг авч чадна. 

Иймээс та хүүхдийнхээ төлөвшилд нөлөөлөгч чухал хүчин зүйл болох гадны орчныг эрүүл бас аюулгүй байлгахад асрах хамгаалагчийн хувьд анхаарах хэрэгтэй. 

  • Хүүхэд тань аюулгүй орчинд чөлөөтэй тоглох боломж хангагдсан эсэх
  • Хүүхдийн тань найз, нөхөд
  • Амьдарч буй орон сууцны тав тух, ерөнхий зохион байгуулалт
  • Оршин суугчдын соёл, дотоод харилцаа зэргүүд хүүхдэд тань хэрхэн нөлөөлж буйг анхаараарай.

Хувь хүн өөрийнх нь онцлог чанарууд 

Гадаад орчин болон удамшлын нийлэмжийн нөлөөллөөр хүүхэд өсөж томрох хөгжлийнхөө үйл явцад өөрийн нь хувь хүний онцлог чанаруудыг бий болгон төлөвшлийг олж авдаг. Хүүхдийн хөгжлийн үечлэл, нас насанд тулгарах асуудлыг хэрхэн тодорхойлсныг авч үзвэл:

  • Нялх нас /0-1/: Итгэх ба эс итгэхийн суурь мэдрэмж. Энэ насны асуудлыг амжилттай шийдвэрлэсний үр дүнд хүүхдэд итгэл найдварын мэдрэмж төлөвшинө.  
  • Балчир нас /1-3/: Тусгаар байдал ба ичих эргэлзэх. Энэ насны асуудлыг амжилттай шийдвэрлэсний үр дүнд хүүхэд чөлөөт сонголт, өөрийгөө хязгаарлах хязгаарлалтаар илрэх эр зоригийн хүмүүжил болон өөрөөрөө бахархах, бие даах чанар төлөвшинө.  
  • Тоглоомын нас /4-6/: Санаачлага ба буруугаа мэдрэх. Энэ насны асуудлыг амжилттай шийдвэрлэсний үр дүнд хүүхдэд зорилготой байх, зорилгодоо хүрэх шийдэмгий чанар төлөвшинө.
  • Сургуулийн нас /6-12/: Хөдөлмөрлөх ба залхуурал. Энэ насны асуудлыг амжилттай шийдвэрлэсний үр дүнд хүүхдэд өөрийн чадварт итгэлтэй байх чанар төлөвшинө.  
  • Залуу нас /12-19/: Адилтгал ба үүрэг. Энэ насны асуудлыг амжилттай шийдвэрлэсний үр дүнд хүүхэд “Би”- гийн адилтгал явагдаж, өөрийн тэмүүлэл, амлалтдаа үнэнч байх чадвар төлөвшинө. 
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ:  ХҮҮХДИЙН НАСНААС ШАЛТГААЛАН АЧААЛАЛ ДААХ ЧАДВАР

Сурган хүмүүжүүлэх зорилготой үйл ажиллагаа

Хүүхдийн төлөвшилийг сурган хүмүүжүүлэх сургалтаар өгөх боломжтой. Өөрөөр хэлбэр хүүхдэдээ ямар хүмүүжил, төлөвшил олгохыг зорьж байгаа? Түүнийг хөгжүүлэх сургалтаар хүүхдээ сургаж болно. Мөн дээр дурдсан нас насны онцлог тулгардаг асуудлыг даван туулах чадамжийг хувь хүний хөгжлийн сургалт болон спортоор хичээллэх хэлбэрээр олгож болдог. Юуны түрүүнд хүүхэд тань тухайн сургалтад дур сонирхолтой байх гэдэг нэн тэргүүний чухал алхам юм шүү.

Танилцуулга татах

NCD Group-ийн хэрэгжүүлж буй VEGA CITY цогцолбор хотхоны танилцуулгыг татаж авна уу.