<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jun 12, 2017

Хүүхдийн эрүүл мэнд болон хөгжилд чухал 5 зүйл

Улс орны хөгжлийг дан ганц эдийн засгийн өсөлтөөр хэмждэг хандлага ард үлдэж хувь хүний хөгжилд онцгойлон ач холбогдол өгөх болжээ. Энэ нь хүүхдийг бага наснаас нь эрүүл саруул, боловсролтой, зөв хандлагатай нэгэн болоход нь анхаарч тэдний хөгжилд санаа тавих чухал болохыг харуулж байна. 

Тэгвэл бага насны хүүхдийн хөгжил гэж юу вэ? Бага насны хүүхдийн хөгжил гэдэг нь бие, оюун, сэтгэлийн нэгдлээр хөдөлгөөн, эрүүл мэнд, хэл яриа, харилцаа, зан төлөвт гарч буй өөрчлөлт гэж тодорхойлж болох юм. Хүүхдийг багаас нь эрүүл саруул, бие даасан чадвартай нэгэн болоход юу нөлөөлдөг талаар авч үзье.

1. Гэр бүл

Аз жаргалтай гэр бүл

Хүүхэд өөрийн өсөн торниж буй орчин, эргэн тойрны хүмүүсээсээ хором бүр суралцан хүмүүжиж байдаг. Уг орчин ахуй нь бага насны хүүхдэд хамгийн ойр зүйл байдаг ба үүний хамгийн том хүчин зүйл нь гэр бүл нь юм. Хүүхдийн оюун ухаан, бие бялдар, нийгэмшихүйн хөгжлийн ялгаа бага насанд нь л илэрч эхэлдэг бөгөөд сургуульд элсэн орох насан дээрээ улам гүнзгийрдэг ба хүүхдийн хөгжлийн энэхүү ялгаатай байдал нь гэр бүлийн орчин нөхцөлөөс ихээхэн шалтгаалдаг.   

2. Цэвэр агаар

Хүүхдийн хөгжилд биологийн болон орчны олон хүчин зүйл нөлөөлж байдгийн зарим нь хамгаалж, хөгжлийг нь дэмжин сайжруулах нөлөөтэй байдаг бол зарим нь хүүхдийн хөгжлийг саатуулах нөлөө үзүүлдэг ба үүний нэг нь “Агаар” юм. Цэвэр агаар хүний биед эерэг л нөлөө үзүүлдэг. Харин бохир агаар буюу агаар бохирдол нь ямар нөлөөтэй үзүүлэх бол.jpg

Хүүхдийн хөгжилд биологийн болон орчны олон хүчин зүйл эерэг болон сөргөөр нөлөөлж байдаг. Эдгээрээс хамгийн чухал зүйлүүдийн нэг нь “Агаар” юм. Сүүлийн жилүүдэд Монгол улсын тэр дундаа нийслэлд агаарын бохирдлын хэмжээ улам өссөн үзүүлэлттэй байгаа. 2016 онд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, МУИС, АНУ-ын Өмнөд Калифорни мужийн Лoc Анжелесын судлаачдын баг хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэнд, тэр дундаа эх хүүхдэд хэрхэн нөлөөлөх дунд хугацааны судалгаа хийсний үр дүнд ургийн гаж хөгжил, хүн амын дундах амьсгалын замын өвчлөл эрс нэмэгдэж байгааг агаарын бохирдолтой холбоотой гэж үзжээ. Тиймээс агаарын бохирдол их тархалттай үед гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, утааны голомтоос нүүх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ил задгай хог хаяхгүй байх гэх мэт аргуудыг хэрэгжүүлэн агаарын бохирдлоос үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.

3. Дасгал хөдөлгөөн

Хүүхдийг эрүүл чийрэг бие бялдартай байлгая гэвэл дасгал хөдөлгөөнтэй найзлуулах нь хамгийн зөв арга. Хөдөлгөөнийг амьдралынхаа нэг хэвшил болгосноор хүүхдийн сэтгэн бодох чадварт эерэгээр нөлөөлөхөөс гадна хөдөлгөөний дутагдал болон хөдөлгөөний дутагдлаас үүсэх олон өвчнөөс ангид өсөж торниход нь тустай. Ямар ч төрлийн спортоор хичээллэсэн аюулгүй байдлыг сайн сахих хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. jpg

Хүүхдийг эрүүл чийрэг бие бялдартай байлгая гэвэл эрүүл амьдралын хэв маягт төлөвшүүлэх нь хамгийн зөв арга. Хөдөлгөөнийг амьдралынхаа нэг хэвшил болгосноор хүүхдийн сэтгэн бодох чадварт эерэгээр нөлөөлөхөөс гадна хөдөлгөөний дутагдал болон хөдөлгөөний дутагдлаас үүсэх олон өвчнөөс ангид өсөж торниход нь тустай. Ямар ч төрлийн спортоор хичээллэсэн аюулгүй байдлыг сайн сахих хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Хөдөлгөөн нь таны хүүхдийн бие бялдрыг зөв тэгш хөгжүүлж, сэргэлэн цовоо байхад тустай.

4. Хүрээлэн буй орчин 

Хүүхэд гэлтгүй томчууд бидэнд ч орчин гэх зүйл маш чухал. Орчин гэдэг нь өргөн хүрээний ойлголт бөгөөд үүнд найз нөхөд, гэр бүл, хөрш, гадаа талбай, ногоон байгууламж гээд хоорондоо хамааралтай олон зүйлийг хамруулан ойлгож болно. Гадаа орчин талбай сайн байлаа гээд өвөл зунгүй агаарын бохирдолтой орчин, хөрш айлууд найрсаг байлаа гээд гадаа талбайн тохижилт муу байвал хүрээлэн буй орчин сайн цогцолсон гэж үзэхэд бэрх л асуудал. Тиймээс орчин гэж тодорхойлогдох хоорондоо хамааралтай нэг нь нөгөөдөө нөлөөлж байдаг эдгээр зүйлс нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд асар их нөлөө үзүүлж байдаг тул эцэг эхчүүдийн анхаарах ёстой зүйлсийн нэг юм. .jpeg

Хүүхэд гэлтгүй томчууд бидэнд ч орчин маш чухал. Орчин гэдэг нь өргөн хүрээний ойлголт бөгөөд үүнд найз нөхөд, гэр бүл, хөрш, гадна талбай, орчны тохижилт, барилга байгууламж, дуу чимээ, ногоон байгууламж гээд хоорондоо хамааралтай олон зүйлийг хамруулан ойлгож болно. Гадна орчин талбай сайн байлаа гээд өвөл зунгүй агаарын бохирдолтой бүсэд, хөрш айлууд найрсаг байлаа гээд гадна талбайн тохижилт муу байвал хүрээлэн буй орчин сайн цогцолсон гэж үзэхэд хэцүү юм. Тиймээс нэг нь нөгөөдөө нөлөөлж байдаг эдгээр зүйлс нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд асар их нөлөө үзүүлж байдаг тул эцэг эхчүүдийн анхаарах ёстой зүйлсийн нэг юм. 

ХОЛБООТОЙХүүхдэд хамгийн ээлтэй River Garden хотхон

5. Тоглоомын талбай

Хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтгүй гадаа тоглож наадах нь элбэг. Тоглоомын талбайг зүй ёсоор бүрдүүлж өгөөгүйгээс стандартын шаардлагад нийцээгүй, хүүхдийн аюулгүй байдлыг хангахгүй орчинд хүүхдийг тоглуулах нь тэдний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ тоглоомын орчинд анхаарч хүүхдэд зориулсан зориулалтын зөөлөн хучилттай талбай, машин зам, замын хөдөлгөөнөөс хол тоглох орчноор хүүхдийг хүрээлүүлснээр хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын зөв хөгжилд нэн тустай.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүй, боловсролд гол анхаарлаа хандуулдаг хэдий ч үүнээс илүүтэй эрүүл мэнд, хөгжилд анхаарах нь чухал. Хувь хүний хөгжилд анхаарах болсон өнөө үед эцэг эхчүүд гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлж тэдний ирээдүйд хэрэгцээтэй зөв хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.


"Timesquare" хотхон

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 4.8 га газрыг хамран байрлах ба 350 айлын интерьерийн оновчтой шийдэл бүхий 11-16 давхар 9 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид Timesquare хотхоны орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

time square хотхон