Бяцхан үрсийнхээ тоглож, өсөж, суралцах орчныг бүрдүүлнэ гэдэг маш сэтгэл догдлуулам туршлага/ажил юм. Гэртээ бүрдүүлэх орчин нь хүүхдийн сэтгэл зүй, эцэг эх хоорондын харилцаа, хүүхдийн бие даах чадварт маш чухал ач холбогдол үзүүлдэг. Хүүхдийнхээ одоогийн хүсэл эрмэлзэл, шаардлага болон ирээдүйн хэрэгцээг бодолцон өрөөг нь тохижуулна гэдэг амаргүй даваа. Тиймээс бид танд хүүхдийн сонирхолд нийцсэн, сэтгэл татам өрөө болон хэрэгцээнд бүрэн тохирсон практикал өрөөний тэнцвэрийг хэрхэн олж тохижуулах зөвлөгөөг хүргэж байна.
Томчуудтай харьцуулахад хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа харьцангуй богино байдаг. Дунджаар 2 настай хүүхэд 4-6 минут, 16 настай хүүхэд 32-48 минутын анхаарлаа төвлөрүүлэх чадвартай байдаг. Тиймээс хэт эрээн мяраан ханын хээ, олон төрлийн өнгө, хэлбэр дүрс бүхий өрөөний интерьер хүүхдийн анхаарлыг сарниулдаг тул аль болох энгийн байлгахад анхаараарай.
Хүссэн тоглоомоороо тоглох, дуртай номоо авах, ус уух гэх мэт анхан шатны хэрэгцээгээ өөрөө хангаж чадахуйц байх нь бие даахад чухал алхам болдог. Тиймээс хүүхдийн өрөөгөө хүүхдийн өндөрт тохирсон тавилгаар тохижуулахад анхаараарай. Мэдээж тавилгын чанарыг мартаж болохгүй. Өрөөнд байгаа эд хогшил бүрийн материал агаартай исэлдэж хүүхдийн уушги, бие махбодод нөлөөлж байдаг. Тиймээс чанартай хавтан, модон эдлэлийг сонгохыг илүүд үзэх хэрэгтэй.
Хүүхдүүдээ таалагдах өрөөг бий болгохын тулд тэдний хийх дуртай зүйл дээр анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй! Хүүхдийн хэрэгцээ тийм ч их биш гэдгийг бас нэг бодолцоорой. Шохойгоор зурдаг хана, жүжиг тоглох тайз, номын булан, шинжлэх ухааны туршилт хийх боломжтой талбай гээд хүүхдийн сонирхолд нийцсэн тоглох, хөгжих орчныг бүрдүүлэх нь хүүхдийн өрөөний гол сүнс нь билээ.
Бүхий л насны хүүхдүүд ертөнцийг насанд хүрэгчдээс өөрөөр харж, алхам тутамдаа уран сэтгэмж, ид шидийг бий болгож байдаг. Харанхуйд гэрэлтдэг тааз, ханын чимэглэл, циркийн өнгө өнгийн туг, галактик, амьтад гэх мэт сонирхлын татахуйц зургууд гээд жижиг чимэглэлээр өрөөг нь чимээрэй. Тэд танд шидэт үлгэрийг амилуулж, амьтны хүрээлэнгээр аялуулж, оддын аялал санал болгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Тиймээс хүүхдийнхээ төсөөллийг бодит болгож ид шидийг бий болгоход туслаарай.
NCD Group-ийн хэрэгжүүлж буй 10 дахь томоохон төсөл, хотын төв дэх хамгийн том ногоон байгууламжтай өндөр зэрэглэлийн цогцолбор орон сууцны хотхон юм.