NCD группийн мэдээллийн хуудас

Хүүхдийн өрөөний интерьер зохион байгуулалтыг гайхалтай харагдуулах 11 санаа

Written by Nomin construction | 5/5/17 8:48 AM

Хүүхэд бүрийн ертөнц дахин давтагдашгүй байдаг. Тэдний энэхүү гэгээлэг ертөнцийг улам бүр гэрэлтүүлж өгөх нь эцэг эхчүүд бидний үүрэг билээ. Хүүхдийн хүсэл сонирхлыг хөгжүүлэх, сурах мэдэх чадварыг дээшлүүлэх, бие даасан байлдлыг нь дэмжихийн тулд түүнд хэрэгцээт орон зайг бэлдэх нь хэрэгтэй. АНУ-ын Mason их сургуулийн тэнхмийн эрхлэгч, хүүхдийн нийгмийн хөгжлийн мэргэжилтэн Martin Ford: Хүүхдийнхээ сонирхол, тэмүүллийг ажиглаж, ярилцан, ямар орчин нөхцөлд амьдрах нь тэдний зан төлөв, онцлогт таарах эсэхийг мэдэж үүн дээр тулгуурлан өрөөний дизайн зохион байгуулалтыг хийх нь зүйтэйг эцэг эхчүүдэд зөвлөсөн юм.  Харин хүүхдийнхээ хувийн орон зайг бүрдүүлэхэд тань тус болох гайхалтай санаануудыг дор орууллаа.

1. Дуртай киноных нь орчныг бий болгох

Та хүүхдийнхээ өрөөнд дуртай киноных нь орчныг бий болгож болно. Тухайлбал, хэрэв таны хүү далайн дээрэмчингийн дүрд тоглох дуртай бол түүний уран сэтгэмжийг дээрх байдлаар улам бүр хөгжүүлж болно. 

2. Дулаан орны уур амьсгалыг бий болгох

Гадаад орноор аялж, далай тэнгисээр зугаалах сонирхолтой бяцхан хүүхдүүдэд зориулан хувийн аквариум болон ширэнгэн ойг барьж өгч болох юм. 

 

3. Ирээдүйн сансрын нисгэгчийг бэлтгэх

Ирээдүйн сансрын нисгэгч, одон орон судлаачын орон зайг нэг иймэрхүү байдлаар тохижуулж болох юм. 

4. Найзуудтай нь хамт нэг өрөөнд байлгах

 

Таны хүүхэд "Мангасын сургууль"-ийн найзуудтайгаа байхаас хэзээ ч уйдахгүй.

 

5. "Frozen" киноны хэв маягийг бий болгох

Эгч дүүгийн хайр энэрлийг харуулсан "Frozen" кинонд дургуй охидууд байдаггүй. Тэдний өрөөг хайртай хүүхэлдэйн киноных нь дүрээр тохижуулж болно. 

 

6. Диснейн гүнжүүдийн хэв маягаар өрөөг тохижуулах

 Эмэгтэй хүүхэд бүрт диснейн гүнж болох нууцхан мөрөөдөл байдаг.  Тэдний энэхүү мөрөөдлийг улам бүр дэвэргэх  гүнжийн орчныг бий болгож болно.Ялангуяа хэрэв та ойролцоо насны охидтой бол тэдний өрөөг иймэрхүү төстэй байдлаар тохижуулж болох юм.

 

7.  Уралдааны талбарыг бий болгох

Таны хүү машины хорхойтон бол түүнд зориулан иймэрхүү төрлийн уралдааны замыг бий болгосноор та түүний мөрөөдлийг биелүүллээ л гэсэн үг.

ХОЛБООТОЙ: "River garden II" хотхоны интерьер дизайны шийдэл

 

8. Эко ногоон орчинг бүрдүүлэх

Хүүхдийн биед сөрөг нөлөөгүй модон эдлэлийг ашиглан иймэрхүү байдлаар тохижуулж болно.  Ногоон өнгө нь мөн хүүхдийн сэтгэл санааг тайван тогтуун байлгахад нөлөөтэй.

9. Хөгжилтэй орчныг бий болгох

Орыг зөвхөн унтдаг, тэгш өнцөгтэй байлгах ёстой гэж үү? Шатаар гараад гулсаж гүйдэг бол үнэхээр догь шүү.

10. Минималист хэв маягийг бүрдүүлэх

Хэрэв та минималист үзэлтэн бол танд олон үйлдэлтэй ор ширээг сонгохыг зөвлөе. Энэ нь мөн өрөөний зайг хэмнэх тул жижиг өрөөг тохилог харагдуулахад тустай.

11. Тод гэгээлэг орчныг бий болгох

Тод өнгө нь хүүхдийг инээд хөөр ихтэй, хөгжилтэй, дэврүүн хүсэл мөрөөдөлтэй болгоход нөлөөлдөг.

Дээрх хэв маягаар тохижуулсан өрөөнүүд таны хүүхдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна. 

 

"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.