NCD группийн мэдээллийн хуудас

Хүүхдийн өсөлт, хүмүүжилд чухал 4 зүйл

Written by NCD Group | 2/2/17 4:56 AM

Ирээдүй хойч үе болох үр хүүхдүүдээ эрүүл саруул, эрдэм боловсролтой хүн болгон өсгөн хүмүүжүүлэх нь эцэг эхчүүд бид бүгдийн туйлын зорилго билээ. Иймдээ ч хүүхдийн хүмүүжилдээ түлхүү анхаардаг. Харин эрүүл өсөн торних орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд өөр юуг анхаарах хэрэгтэй вэ? 

1. Эрүүл агаар, ус ба орчин

Нийслэл хотын тулгамдсан асуудлуудын нэг яахын аргагүй агаарын бохирдол. Утаанаас үүдэн амьсгалын замын өвчлөлд өртөх магадлал хүүхдэд илүү өндөр тусдаг. Эрүүл агаартай үед өсч бойжсон бид сайн мэддэггүй байсан астма өвчин сүүлийн 15 жилд эрс өссөн нь агаар бохирдолтой шууд холбоотой. Иймд агаарын бохирдол багатай хэсэгт амьдрах, амралтын өдрүүдэд эрүүл агаарт гаргах, утааны хамгаалалттай маск зүүлгэж сургахыг зөвлөж байна.

Ус амин эрдэнэ гэдэг. Хүүхдийн өсч бойжиж буй бие махбодь усыг зохистой хэмжээгээр тогтмол хэрэглэх нь шингэний дутагдлаас зайлсхийх, давс усны тэнцвэрийг тааруулах гээд олон ач холбогдолтой.  Мөн зөөлөн ус байнга хэрэглэх нь бөөрний чулуунаас сэргийлэх төдийгүй хүүхдийн эмзэг арьсанд ч ээлтэй байдаг. Хотын зарим дүүргүүдэд (жишээлбэл Зайсан) усны хатуулаг өндөр байдаг тул усыг зөөлрүүлэх, шүүлтүүр хэрэглэх хэрэгтэй.

ХОЛБООТОЙХүүхдэд хамгийн ээлтэй River Garden хотхон

Их хотын хүүхдүүд байгалиас хол хөндий өсөх нь элбэг. Тоос шороо, машин техник, барилга байшингийн дунд ихэнх цагийг өнгөрөөдөг. Иймд амралтын өдрүүд, зуны амралтыг хүүхдүүдтэйгээ аль болох байгальд өнгөрөөх төдийгүй орон сууцаа сонгохдоо ч хотхондоо ногоон орчин бүрдүүлсэн эсэхт заавал анхаараарай.

2. Биеийн тамир, спорт

Эрүүд биед саруул ухаан гэдэг. Шинэ мянганыханд эрдэм боловсрол төдийгүй эрүүл амьдралын хэв маяг чухал.  Мэдээж тэд сургууль дээрээ биеийн тамирын хичээлд явдаг ч амьдралын дадал болоход хангалттай байж чаддаггүй. Сагс, хөл бөмбөг тоглох төдийгүй усанд сэлэх, цана, тэшүүрээр гулгах, фитнест явах, гүйх нь таргалалт, өвчлөлтөөс сэргийлэх, эрүүл бие бялдартай, тэсвэр тэвчээртэй хүн болж төлөвшихөд тусалдаг.

Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ чөлөөт цагийг зөв өнгөрүүлэхийг англиар quality time буюу үгчилбэл чанартай цаг гэдэг. Ажил ихтэй, компани, хэлтэс газар удирддаг, бизнес хийдэг идэвхтэй амьдралтай хүмүүс ялангуяа хүүхдүүдтэйгээ цаг өнгөрөөх тал дээр тун тааруу. Иймд хүүхдүүдтэй хамт гүйх, усанд сэлэх, фитнес хийх, ууланд алхах, цанаар гулгахад заавал цаг гаргаж байгаарай. 

3. Аюулгүй тайван орчин

Бид хүүхдээ гадаа гарч тогло гэчхээд, хойноос нь үргэлж санаа зовдог. Байрны гаднах талбай, орчин тойрон нь хүүхэд машины хөл хөдөлгөөн ихтэй тоглоход тун тохиромжгүй байх нь элбэг. Ийм орчинд тоглож буй хүүхдэдээ санаа зовох нь зүйн хэрэг. Иймд хүүхдийн тоглох, спорт, биеийн тамир хийх орчинг машины хөл хөдөлгөөнөөс тусгаарлагдсан шийдэлтэй хотхон зэргийг сонгоход анхаарал тавиарай.

4. Өсч, хөгжих орон зай

Эцэг эхчүүд бид тодорхой цагийг хүүхдүүддээ заавал зарцуулж, хамт өнгөрүүлж байхын чухлыг бид дээр онцолсон. Нөгөө талаас хүүхдэд ялангуяа өсвөр насны хүүхдэд бас өөрийн гэсэн орон зайг нь олгох хэрэгтэй байдаг. Шилжилтийн насны хүүхдүүд сэтгэл санааы хувьд тун эмзэг, төлөвшиж амжаагүй байдаг тул учир шалтгааныг нь сонсолгүй загнах, бид ийм байсан, тийм байсан харин чиний байж байгааг гэх мэт харьцуулалтууд хийх, хүчлэн тулгах нь асуудлаа ярьдаггүй, хаагдмал болоход ч хүргэдэг.

ХОЛБООТОЙ: Хэрхэн байгальд ээлтэй эерэг амьдрах вэ?

Иймд санаа бодлыг нь сайтар сонсож, зөвлөж, найзархаг харилцаа үүсгэх төдийгүй өөрийгөө хөгжүүлэхэд суралцах орон зайгаа бий болгохыг нь дэмжээрэй. Бага насанд нь түүний өрөөг чөлөөт цагаа өнгөрүүлж, сурч боловсроход боломжтой байхаар тохижуулаарай. Өсвөр насандаа харин тэд аль хэдийн өөрийн гэсэн сонирхол, хүсэл тэмүүлэлтэй болсон байдаг тул тэдний санаа бодлыг заавал сонсоорой. 

Эцэст нь хэлэхэд хүүхэд эцэг эхийнхээ халуун, дулаан хайранд амьдрах нь хамгийн чухал. Өсөх, хөгжих алхам бүрт нь хамт байж, тусалж, дэмжиж, эцэг эх нь төдийгүй дотны "найз" нь бас байгаарай.

 

"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. 

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.