Хүүхэд бол ирээдүй
Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж, техник технологийн дэвшлийг өдөр тутамдаа хэрэглээ болгон нэвтрүүлэх нь бидний амьдралын хэв маягийг хялбарчилдаг ч шинэ зуунд өсөж торниж буй хүүхдүүдэд энэ нь багагүй дарамт болох болжээ. Бидний огт мэдэхгүй нийгэм бидний хүүхдүүдийг хүлээж буй мэт. Харин бид хэрхэн бяцхан үрсээ ирээдүйд бэлдэх вэ?
Өөрийн гэсэн онцлог, сонирхол, хоббиг нь хүндэтгэх
Хэдий хүүхэд ч гэсэн таниас тусдаа бие хүн гэдгийг нь хүндэтгэж үзэх хэрэгтэй. Миний хүүхэд учир миний заасан замаар явах ёстой гэсэн хандлага ихэнх эцэг эхчүүдэд харагддаг. Мэдээж хэрэг хүүхдийг зааж зөвлөх, чиглүүлэх хэрэгтэй ч хүүхдийн өөрийнх нь хүсэл сонирхол, хоббиг нь заавал асуух, санаа бодлыг нь сонсохоо мартаж болохгүй.
Хүрээлэл болон орчин аюулгүй байдал
Цаг минут тутамд та бидний бяцхан үрс өсч, торниж дэлхий, ертөнцтэй танилцаж байдаг. Өсөж томрохын хэрээр улам бие дааж нийгэмшин, хүрээлэн буй орчинтойгоо харилцан мөн түүнээсээ суралцаж, үлгэр жишээ авч эхэлдэг.
Иймээс хүүхдийнхээ хүрээлэн буй орчинг амар тайван, айх аюулгүй, эрүүл байхад онцгой анхаарч, хүүхдийнхээ амьдрах орчинг сонгож, бүрдүүлэх нь түүний ирээдүйд хийж буй асар том хөрөнгө оруулалт юм.
ХОЛБООТОЙ: Хүүхдийн амьдрах орчин ямар байх ёстой вэ?
Хичээллэх цаг, тоглох цагийн балансыг гаргах
Хүүхдээ мэдлэг чадвартай хүн болгон өсгөж хүмүүжүүлэх нь мэдээж чухал. Боловсролд нь хөрөнгө оруулах нь зүй ёсны хэрэг. Гэвч зарим эцэг эхчүүд хүүхдээ хөгжүүлэх үүргээ хэтрүүлэн хүүхдийн насанд тохирсон ачааллаас хэт давсан, сургалт, дугуйланд хамруулах нь ихэссэн.
Гэвч хүүхдийг хэт их ачааллаар дарах нь тийм ч зөв зүйтэй зүйл биш төдийгүй хүүхэд үе тэнгийнхэнтэйгээ тоглох үедээ ч өөрийн амьдралд хэрэгтэй дадал, зуршлуудыг сурч, EQ чадвараа хөгжүүлж байдаг талаар олон судалгаа баталсан байдаг.
ХОЛБООТОЙ: Тоглох нь хүүхдийн ирээдүйнд хэрхэн нөлөөлдөг вэ?
Гэр бүлийн орчин
Хэрвээ танай гэр бүлийн орчин халуун дулаан уур амьсгалтай, эерэг харилцаатай бол энэ нь таны хүүхдийнхээ ирээдүйд хийж буй хамгийн сайн хөрөнгө оруулалт юм. Сургууль, дугуйланд зааж өгөхгүй боловсрол, хүмүүжлийг хүүхэд гэр бүлийн орчноос олж авдаг.
Ирээдүйд нийгэмд хэрэгтэй хүн болгох хүмүүжүүлэх үүргээ эцэг эхчүүд өөрсдөөрөө үлгэрлэн харуулах хэрэгтэй. Учир нь хүүхэд бол таны тусгал бөгөөд өөрөө үлгэрлэээгүй хүмүүжлээ хүүхдээсээ шахаж шаардах нь өрөөсгөл юм.
Чанартай боловсрол
Хүүхдийг чанартай боловсрол эзэмшихэд сургалтын систем, багш сурган хүмүүжүүлэгчдээс гадна найз нөхөд, сургуулийн орчин чухал нөлөөтэй. Хүүхдийн сургууль, цэцэрлэгт очих зам хол байх тусам хүүхэд ядрах, сульдах, идэвхигүй болох, бүр цаашлаад аюул осолд өртөх зэрэг сөрөг үр дагавартай.
Тайван, айх аюулгүй сургуульдаа явж хүрдэг бол хүүхдийн сэтгэл санааны байдал тогтуун, аливааг хүлээж авахдаа хурдан байдаг. Иймээс хүүхдэддээ чанартай боловсрол эзэмшүүлэх нь зөвхөн дүнгийн болон сургалтын асуудлыг хүрээнд авч үзэх нь учир дутагдалтай.
Хэрвээ танай амьдарч буй орчин сургууль, цэцэрлэгтэйгээ ойр зохион байгуулалт, дэд бүтэц сайн, хүүхэд амьдрахад тохиромжтой эрүүл орчинтой бол танд баяр хүргэе! Та хүүхдийнхээ ирээдүйд маш сайн хөрөнгө оруулалт хийжээ.
"Garden City 2" хотхон захиалга авч байна
Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 4 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City 2" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.
Та "Garden City 2" хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг дараах холбоосоор зочлон татаж аваарай. Баярлалаа.
Тав тухтай амьдрах орчин хэнээс эхэлдэг вэ?