Хүүхдээ хүмүүжүүлэхэд орчин хамгийн чухал
Орчин гэж юу вэ? Орчин гэдэг нь товчоор аливаа зүйлийг хүрээлж буй биет болон биет бус хүчин зүйлсийн нэгдэл. Тэгвэл хүүхдийн хүрээлэн буй орчинд юу багтах вэ? Эрүүл, жаргалтай гэр бүл, ойр дотны хамаатан садан, хөршүүд, гадна талбай дахь мод бут, ус, агаар, амьтад хүртэл тэдний эргэн тойрны орчинд хамаарагдана. Энэ бүхэн нь хүүхдийг өсөж торниход тодорхой хэмжээгээр эерэг, сөрөг нөлөө үзүүлж байдаг.
Мөн хүүхдийн эргэн тойрон, эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг зүйлийн эх үүсвэр нь агаарын бохирдол, орчны бохирдол, хөрсний бохирдол зэрэг юм. Тэгвэл энэ бүх эрсдэлээс хол хүүхдийг өсгөх хүрээлэн буй орчин ямар байх шаардлагатай вэ?
Амар тайван уур амьсгал
Хүүхдэд багаас нь юу харуулж, сонсгож өсгөх нь тэдний хүмүүжлийн асар том суурийг тавьж байдаг. Тэд бусдын үлгэрлэн харуулж буй аливаа зүйлийг сурахдаа хурдан байдаг тул та биш юмаа гэхэд эргэн тойрон дахь хэн нэгэн түүнд сөргөөр нөлөөлөх нь элбэг. Энэ байдлаас зайлсхийн хүүхдээ амар тайван, эерэг хүрээлэл дунд өсгөх нь тэдний суурь төлөвшилд эерэгээр нөлөөлнө.
Сурч боловсрох таатай орчин
Хүүхэд бүр багаасаа эхлэн цаг тутам суралцаж байдаг тул тэдний нас насны онцлогт нь таарсан тавилга, ном, сурах бичгээр хангаж сурах хүслийг нь төрүүлж байх нь зүйтэй. Тав тухтай орчинд сууж хичээллэж сурах нь хүүхдэд хийж байгаа зүйлдээ төвлөрөх, анхаарал сарнихгүй байх зэрэг олон эерэг нөлөөг үзүүдэг. Энэ нь ирээдүйд олон талын мэдлэг боловсролтой хүн болон төлөвшихөд ихээхэн тустай.
ХОЛБООТОЙ: Хүүхдэд хамгийн ээлтэй River Garden хотхон
Цэвэр цэнгэг агаар
Хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг нь агаарын бохирдол болоод байгаа төдийгүй энэ нь хүүхдийн эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй амьсгалын замын халдвар үүсгэж, хүүхэд гэлтгүй томчууд бидний эрүүл мэндэд ноцтой аюул учруулж байдаг. Тиймээс хүүхдийг агаарын бохирдлын гол бүсээс хол, мод бут ихтэй газар байлгах нь тэдний өсөлт, хөгжил болоод сэтгэн бодох чадварт тустай.
Тоглож наадах цэлгэр талбай
Хүүхдүүд хоорондоо тоглох, дугуй унах, спортоор хичээллэх зэрэгт тохиромжтой цэлгэр талбай тэдэнд хэрэгтэй. Эдгээр талбай нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан тэдний эрүүл мэнд, бие бялдарт ямар нэгэн сөрөг нөлөөгүй байхаас гадна автомашины замаас хол, аюулгүй байх хэрэгтэй.
Зөвхөн хүүхэд ч гэлтгүй та өөртөө, гэр бүлийнхээ бусад гишүүдэд ч мөн адил амар тайван орчинг бүрдүүлснээр гэр бүлийн уур амьсгалд цаашлаад хүүхдийн хүмүүжилд эерэг үр нөлөөг үзүүлэх болно.
"Timesquare" хотхон
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 4.8 га газрыг хамран байрлах ба 350 айлын интерьерийн оновчтой шийдэл бүхий 11-16 давхар 9 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид Timesquare хотхоны орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.
Өсвөр насны хүүхдүүдийн мэдүүштэй 5 сайт
Өсвөр насны хүүхдийн мэдэх ёстой 5 зүйл