NCD группийн мэдээллийн хуудас

Хөрснөөс тавганд хүрэх таны хүнс буюу PERMACULTURE чиг хандлага

Written by NCD Group | 4/29/21 7:31 AM

Хөрснөөс тавганд хүрэх зай хамгийн бага байх, ёс зүйтэй газар тариалан болох PERMACULTURE чиг хандлагын тухай.

Таны өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг жимс, ногоо хөрснөөс таны тавган дээр ирэхэд хир хол замыг туулсан болон хэдэн дамжлага дамжсан, хэрхэн тариалагдсаныг бид тэр бүр тооцдоггүй. Орчин үед эрүүл мэнддээ анхаардаг, ирээдүйгээ хардаг хүмүүс дээрх зай аль болох бага байх, цөөхөн дамжлага орсон хүнсийг сонгодог болжээ.

Ийм сонголт хийх хангалттай олон шалтгааны нэг нь PERMACULTURE буюу жимс ногоог аль болох байгалийн эко системийнх нь зүй тогтлын дагуу ургуулж бага зардлаар чанартай хүнсийг зөвхөн өөрийн гэр бүлийн хэрэгцээнд гадаа эдэлбэр газартаа, тагтан дээр эсвэл хөршөөрөө хамтарч бичил газар тариалан эрхлэх байдлаар хүнсээ бэлтгэх арга юм.

Эдэлбэр газартаа жижиг газар тариалан эрхлэх нь байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтой вэ?

Та гэр бүлийнхээ хэмжээнд тохирсон жижиг хаус худалдаж авах нь орон сууцанд амьдарснаас юугаараа давуу талтай вэ? Хаусанд амьдрахаар шийдсэн хүн бүр ийм харьцуулалтыг хамгийн эхэнд хийдэг .

Гэр бүлийнхээ ойр зуурын нарийн ногоог тариалах, гэрийнхээ гадаа амьд байгаль мэт бичил орчинг үүсгэх боломжтойгоороо хаусанд амьдрах хамгийн наад захын давуу тал оршино.

Sustainability буюу тогтвортой хөгжил гэдэг ойлголт нь маш өргөн цар хүрээтэй ойлголт боловч товчхондоо ямар нэг зүйлийг тогтвортой өсөлттэйгөөр нэг төвшинд урт хугацаанд хадгалах гэсэн ерөнхий агуулгатай ойлголт юм.

Хаусанд амьдарч эдэлбэр газартаа өөрийн хэрэгцээнд тохирсон бичил газар тариалан эрхлэх нь байгаль орчинд ээлтэй бөгөөд та хүнсний зарим хэрэгцээгээ хашаанаасаа хангаж байгаа нь хөрсний бохирдол, хөрс гэмтэж сүйдэж байгаа байдалд та бага ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулж, байгаль дэлхийгээ аварч байгаа хэрэг юм. Мөн гэр бүлийнхээ эрүүл мэндэд маш том хувь нэмэр оруулж байгаа юм. Учир нь массаар үйлдвэрлэсэн хүнс, нарийн ногоо, жимсэнд зайлшгүй химийн бодис хэрэглэх шаардлага үүсдэг.

Хүний хүнсний хэрэгцээ, төрлүүд олон болох тусам тэр хэмжээний олон төрлийн ногоо, жимс, ургамалыг их хэмжээгээр эрчимжсэн маягаар тарьж ургуулах хэрэгцээ үүсдэг. Энэ хэмжээгээр хөрс сүйдэж, үржил шимгүй болж байна.

Иймээс хөдөө аж ахуй, газар тариалангийн орчин үеийн чиг хандлага бол эрчимжсэн бус уламжлалт арга руу буюу байгалийн өөрийнх нь зүй тогтлоор ургамал, жимс ногоог ургуулах арга руу шилжиж байна. Өөрөөр хэлбэл:их хэмжээгээр тариалсан, эрчимжсэн газар тариалангийн үйлдвэрлэлийн оронд айл бүр, тухайн нэг хэсэг өрх нийлээд community (хоршоо) хэлбэрээр хүнсээ тариалдаг хэлбэрт шилжих чиг хандлага нь байгаль орчинд илүү ээлтэй гэж үзэж байгаа юм байна.

Ийм аргаар газар тариалан эрхлэхийг permaculture буюу (permanent agriculture гэсэн 2 үгний товчлол) байгалийн экосистемийн дагуу, системийг бүхэлд нь том зургаар харж, ёс зүйтэйгээр хөдөө аж ахуй газар тариалан эрхлэх гэсэн ойлголт юм.

Орчин үеийн газар тариалан нь ирээдүйд байгаль орчинд учруулах хохирол нь маш их байна, хөрсийг сүйрүүлж байна, мөн их хэмжээгээр тариалж байгаа үед химийн бодис зайлшгүй хэрэглэх шаардлага үүсч байна. Энэ нь наад зах нь хүний эрүүл мэндэд хортойгоос гадна ирээдүйд байгаль дэлхийд хортой , уур амьсгалын өөрчлөлтийг бий болгож байна гэсэн дүгнэлтүүд гарсан.

Хаусанд амьдардаг айлд бол усыг маш хэмнэлттэйгээр ашиглах боломж үүсдэг. Эдэлбэр газартаа тариалсан ургамал, ногоогоо эрчим хүч, цахилгаан зарцуулж услахын оронд борооны хураасан усаар услах нь наад захын боломж.

Мөн эрчимжсэн газар тариаланд зөвхөн нэг төрлийн ногоо жимсийг төрөлжүүлж тариалдаг нь өндөр зардалтай. Харин хаусанд амьдардаг айлд бол хэд хэдэн төрлийг хольж жижиг газар тариалах нь илүү давуу талтай. Учир нь олон төрлийн ногоо жимсийг зөв хослуулж тариалбал нэг нэгэндээ үржил шим өгч ургац өндөр байх боломжтой байдаг. Жишээ нь эрдэнэ шишийг буурцагтай хольж тарих үед эрдэнэ шишийн чихэр хөрсөнд нитроген бактерийг дэмжиж буурцаг ургах таатай хөрсийг бий болгодог гэх мэт нэг нь нөгөөгөө дэмжиж ургадаг ногоо жимснүүдийг сонгох хэрэгтэй. Үүнийг guilds гэж нэрлэдэг бөгөөд энэ үгээр интернэтээс хайхад өөр хоорондоо сайн зохицож ургадаг ургамал, ногоог олох болно.

Мөн төрөл бүрийн цэцэг ургамлууд хэрхэн гайхалтайгаар хоорондоо зохицож ургадаг олон жишээг интернэтээс хайж олоорой.

Permaculture буюу home garden талаар эндээс дэлгэрүүлж үзээрэй.

https://www.permaculturenews.org/2016/08/22/guilds-small-scale-home-garden/

Your blog post content here…