<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Sep 28, 2018

Цогцолбор вилла хотхоны давуу тал

Цогцолбор вилла гэдэг нь олон хаусуудын нэгдэл бөгөөд  айл тус бүр хувийн эзэмшлийн хэсэгтэйн дээр нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, хүүхдийн болон спортын талбай болон худалдаа үйлчилгээний хэсгийг дотроо шийдсэн тансаг зэрэглэлийн хаус хотхон юм. Өөрийн гэсэн орон зайг эрхэмлэн, тав тухтай, чимээ шуугианаас хол амьдрахыг эрхэмлэдэг хүмүүст тохиромжтой бөгөөд дотроо хүний хэрэгцээ цөм бүрэн байдгаараа бусад хауснуудаас онцлог юм. Ингээд цогцолбор вилла хотхоны давуу талуудыг хүргэж байна.

Цогцолбор вилла

Ногоон технологи - Сүүлийн жилүүдэд цогцолбор вилла хотхоны дотоод зохион байгуулалт, хаус тус бүрийн  архитектур, инженерчлэлийг хийхдээ ногоон технологийг ашиглаж байгаа бөгөөд түүхий эд, материалууд нь хүний биед хоргүй эрүүл, эдийн засаг болон байгаль орчинд сөрөг нөлөө багатай байхаар шийдэж төлөвлөдөг байна.

Хөршүүд - Хаусны нэг гол давуу тал нь хөршүүдийн элдэв дуу чимээ, дуу нэвтрэх асуудлаас санаа зоволгүйгээр гэр бүлээрээ чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрөөх боломжийг олгодог.

Чөлөөт цагаа тав тухтай өнгөрөөх боломж

цогцолбор вилла хотхон

Цогцолбор вилла хотхоны хувьд айл бүрт тав тухтай амьдрах орчинг бүрдүүлсэн байдаг төдийгүй хотхоноосоо гаралгүй чөлөөт цагаа өнгөрөөх, салхилах, спортоор хичээллэх, бяцхан үрсийн тоглох талбайг төлөвлөсөн байдаг ба хотхоны оршин суугчдын амьдрах таатай орчныг бүрдүүлсэн байдаг. Энэ нь нөгөө талаар оршин суугчдын эрүүл мэндэд анхаарч эрүүл амьдралын хэв маягт төлөвшүүлэх зорилготой байдаг.

Өөрийн эзэмшлийн газар

Цогцолбор вилла хотхон

Хотхоны оршин суугчид бүр өөрийн эзэмшлийн эдэлбэр газартай байдаг ба тухайн газраа та хүссэнээрээ тохижуулах боломжтой байдаг.

ХОЛБООТОЙ: Хувийн эзэмшлийн талбайгаа хэрхэн тохижуулах вэ?

Аюулгүй байдал

Цогцолбор вилла аюулгүй байдал

Цогцолбор вилла хотхон нь 24/7 ажиллагаатай хяналтын камер, аюулгүй байдлын систем, найдвартай харуул хамгаалалттай учраас хувийн эд хөрөнгө, гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовох зүйлгүй. Мөн хотхон дотор хөл хөдөлгөөн бага гадны хүн, машин ороход харуул байнгын шалгалт хийж оруулдаг.

Гэрийн тэжээвэр амьтад

гэрийн тэжээвэр амьтад

Гэрийн тэжээвэр амьтдаа аюулгүй орчинд дураар нь чөлөөтэй тоглуулж, салхилуулах бөгөөд  өөрийн хайртай амьтаныхаа аюулгүй байдалд нь санаа зовохгүй өсгөх боломжтой.


 "CASA DA VINCI" ХАУСНЫ ХОТХОН 

"CASA DA VINCI" хаусны хотхон нь ХУД-ын 4-р хороо, Арцатын аманд нийт 23,3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house, Twin house, Town house болон house-аас бүрдэх 156 айлын хотхон юм. Уг төсөл нь хотын А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай бөгөөд хотхоны ерөнхий төлөвлөлтийг айл бүрийн хувийн орон зай, тав тухыг чухалчилж байгалийн нар үзэх, айл бүр ногоон байгууламж бүхий өөрийн эзэмшлийн эдэлбэр газартай байхаар төлөвлөгдсөн.

Та хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоосоор зочлон  татаж авна уу. Баярлалаа.

New Call-to-action

ncd