NCD группийн мэдээллийн хуудас

Цогцолбор хотхонд амьдрахын 5 давуу тал

Written by Nomin construction | 7/31/19 3:14 AM

Амьдралын хэв маяг хувьсан өөрчлөгдөж хүн бүр цагийг хамгийн үр ашигтай өнгөрүүлэхийг чухалчлах болсон энэ үед өглөөний кофегоо уух гэж 30 минутын зайтай кофе шоп орж, өглөөний дасгалаа яаран сандран хийгээд, хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх гэж замын түгжрэлд бүтэн цагийг өнгөрүүлж, ажил эхлэх цагтай уралдан өдрийг эхлүүлдэг цагт баригдсан амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулалгүйгээр өдрийг хамгийн бүтээлтэй өнгөрүүлнэ гэдэг тийм ч амар биш юм.

Тиймээс гэр бүлийн хэрэгцээ шаардлага, амьдралын хэв маягтаа тохируулан амьдрах орчноо сонгоход онцгойлон анхаарах нь чухал бөгөөд хувийн болон албаны ажлаа нэг дор амжуулж, өдрийг ая тухтай, тайван, эрч хүчтэй эхлүүлэх боломжийг танд бүх зүйл нэг дор төвлөрсөн цогцолбор хотхон олгоно. Цогц төлөвлөлттэй цогцолбор хотхонд амьдрах нь ямар давуу талтай болохыг дараах нийтлэлдээ дурдлаа. 

Хүрээлэн буй орчин

Орчин бол бидний амьдралын хамгийн чухал зүйл. Цогцолбор хотхон гэдэг утгаараа танд болон таны гэр бүлд хэрэгцээтэй бүхий л худалдаа үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийг нэг дор, ойр байхаар шийдсэн байдаг. Мөн хотхоны эргэн тойронд эрүүл, аюулгүй, нам гүм, тав тухтай, ногоон орчинг төлөвлөж, оршин суугчдын аюулгүй тав тухтай зорчих хэсгийг бүрдүүлсэн байдаг нь цогцолбор хотхоны хамгийн том давуу тал юм.

Чөлөөт цагаа өнгөрүүлэх зам талбай

Бүх зүйлийг цогцоор нь төлөвлөсөн орон сууц нь оршин суугчиддаа спорт комплекс төв, усан сан, гадаа талбай дах хөл бөмбөг, теннис, сагсан бөмбөг, гар бөмбөг, гүйлт болон дугуйн зам, парк, хүүхдийн тоглоомын талбай зэргээр үйлчлүүлэх болон хичээллэх боломжийг санал болгодог.  

Хөршүүдийн найрсаг харилцаа

Цогцолбор хотхонд амьдарснаар нийтээр тэмдэглэдэг тэмдэглэлт өдрүүдийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх, нийтийн үйл ажиллагаанд оролцох, нийтийн эзэмшлийн талбайдаа хүүхдүүдээ тоглож наадуулах, салхилах зэргээр олон нийттэй үүсгэх харилцаа холбоогоо бататган, яаралтай үед нэгэндээ туслах найрсаг хөршийн харилцааг үүсгэн, цаашлаад гэр бүлийн найз нөхдийн харилцааг ч бий болох боломжтой. 

Хүүхдийн бага насны суурь хүмүүжилд гэр бүлээс гадна хүүхдийн нийгмийн харилцаа хамгийн ихээр нөлөөлдөг тул хүүхдийн хүрээлэн буй орчны уур амьсгал, нөлөөлөл хамгийн чухал. 

ХОЛБООТОЙ: ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ХҮРЭЭЛЛЭЭС ХАМААРНА

Аюулгүй байдал

 

Орон сууцны цогцолбор хотхонууд нэгдсэн харуул, хамгаалалтыг шийдсэн байдаг төдийгүй гал, ус алдах, хулгайд өртөх гэх мэт гэнэтийн асуудал үүсэх үед дохио, сануулга үүсгэх технологийн шийдлүүдийг оршин суугчиддаа санал болгох болсон. Тиймээс 24 цагийн турш хянах хяналтын камер, хамгаалалтын алба ажиллаж байдгаараа онцлог юм. 

СӨХ - ийн үйлчилгээ авах илүү хялбар

Орон сууцны хотхон, хорооллын хувьд СӨХ - ийн үйлчилгээ чухал байр суурийг эзэлнэ. Орон сууцад гарсан аливаа асуудал,  хотхоныг анхны байсан хэвээр нь арчилж хамгаалах гэх мэт асуудлыг үйлчилгээний алба цаг алдалгүй шийдэж, оршин суугчдад шаардлагатай тусламж үйлчилгээг хариуцан ажилдгаараа давуу талтай. 

ХОЛБООТОЙ: АМЬДАРЧ БУЙ ХОТХОНЫ СӨХ ТАНЬ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА УУ?

"Garden City 2" хотхон

Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 4 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City 2" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та "GARDEN CITY 2" ХОТХОНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГЫГ ДАРААХ ХОЛБООСООР ЗОЧЛОН ТАТАЖ аваарай. Баярлалаа.