Цонх зарим хүмүүсийн хувьд зүгээр л байшин барилгад гэрэл нэвтрүүлэх үүрэгтэй мэт санагдаж болох юм. Харин гэртээ болон оффист өдрийн ихэнх цагийг өнгөрүүлдэг олон хүний хувьд гадаа орчинг тольдох, сэтгэлийн тайвшрал, амар амгаланг мэдрэхэд нь тусалдаг чухал зүйл байдаг.
Иймд сүүлийн жилүүдэд сүндэрлэж буй орон сууцны хотхонууд харц, цонхны байршлаас хамааран худалдан авагчиддаа ялгаатай үнийг санал болгох болсон. Энэ удаагийн нийтлэлээрээ бид танд үзэгдэх орчин яагаад чухал болох, орон сууц худалдан авахдаа цонхны харцыг онцлон үзэхийг чухалчлан зөвлөж байна.
Мэдээж байгалийн үзэмжийг онцлохгүй байхын аргагүй бизээ. Сэтгэл зүйчдийн хийсэн судалгаагаар хүрээлэн буй орчин хүний мэдрэмжид хүчтэй нөлөөлөн аливаад үзүүлэх хариу үйлдэлд нөлөөлдөг байна.
Тиймээс ядарсан, стресстэй, гунигтай мэдрэмж төрөх үедээ мод, бут, цэцэг, усан оргилуур гэх мэт байгалын үзэмжийг тольдон харахын зөвлөдөг. Энэхүү байгалийн хүчин зүйлс цонхоор тань харагддаг байршилд ажиллаж, амьдардаг бол давуу тал юм. Энэ нь хүний сэтгэл санаа, зан байдалд эерэг нөлөө үзүүлдэг аж. Мэдээж өндөрт байрлах тусам илүү цэлгэр, уужим орон зайг мэдрэх бөгөөд нарны тусгал ч өрөөнд илүү тусдаг давуу талтай.
ХОЛБООТОЙ: Ногоон байгууламж яагаад хэрэгтэй вэ?
Бид хүрээлэн буй бүхий л зүйлсийг түүнд тусах гэрлээр тусган авдаг. Ингээд бодохоор, гэрэл үгүй бол өнгө үгүй болж таарч байгаа юм.
Сэтгэл зүйчид гэрэлтүүлгийг жишээ болгох нь олонтаа. Японы Токио хотын Нихон Их Сургуулийн Шинжлэх ухаан, хүмүүнлэгийн дээд сургуулийн сэтгэл зүйчдийн нотолж буйгаар бүүдгэр гэрэлтүүлэг хүнд илүү тайвшруулсан мэдрэмж төрүүлдэг бол өрөөнд шууд тусах нарны гэрэл хүмүүсийн сэтгэл татам байдлыг нэмэгдүүлж, аливаад илүү нээлттэй, эрч хүчтэй, цовоо сэргэлэн болгох төдийгүй орчны орон зайг илүү уужим, саруулхан харагдуулдаг ажээ.
Гэр, албан тасалгааны цонхоор эмх цэгцгүй, бохир зам талбай, загвар дизайн муутай бетонон барилга л харагдах нь хүнийг ажил, амьдралын стресс бухимдлаасаа ангижран, бүтээлч байх эрч хүчийг унтрааж байдаг.
Бидний тэр бүр анзаараад байдаггүй цонхоор харагдах орчин хүний сэтгэл зүй, эрүүл мэндтэй салшгүй холбоотой. Хүний бие физиологи, зан төлвийн эрүүл байдал нь байгальд хэр ойр байгаатай нь шууд хамааралтай болохыг баталсан судалгаа олон бий.
Иймд орчин үеийн үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчид байгаль дэлхийдээ илүү ойр, ногоон амьдралын хэв маягт ач холбогдол өгч таны орон сууцны цонхоор харагдах амьдарч буй хотхоны тань өнгө үзэмж, ногоон орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарах болжээ.
Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 4 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City 2" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.
Та "Garden City 2" хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.