NCD Group-ын хэрэгжүүлж буй Итали хэв маягийн CASA DA VINCI хаусны хотхон нь ХУД-ийн 4-р хороо, Арцатын аманд нийт 23.3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house, Twin house, Town house - аас бүрдэх цөөн айлын өндөр зэрэглэлийн төсөл юм.
Бид энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг орон сууцны төслүүдийг хэрэгжүүлсэн туршлага дээрээ үндэслэн бүтээн байгуулж байна. Оршин суугчдынхаа тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангах хувийн болон нийтийн орон зайг чухалчлан төлөвлөсөн бөгөөд МОНГОЛДОО АНХДАГЧ НОГООН БАРИЛГЫН СТАНДАРТ-ыг хангасан хаусны хотхон бүтээн байгуулахаар зорин ажиллаж байна. Энэхүү төсөлд ашиглагдаж буй бүхий л техник, технологи, материал тоноглолуудыг Монгол Улсын барилгын салбарын хөгжлийн ойрын 10 жилийн ирээдүйн стандартыг тооцоолон сонгон ашиглаж байгаагаараа онцлог юм. Хэдийгээр 10 жилийн дараа ч барилга, байгууламжийн норм дүрэм, стандарт өөрчлөгдсөн ч тэрхүү стандартыг бүрэн хангах эсвэл бүр давуулан биелүүлэхүйц материал тоноглолууд төслийг бүтээн байгуулахад ашиглагдаж байна.
Барилгын үндсэн хийц бүтээцийг энергийн хэмнэлттэй барилгын стандартын дагуу тооцоо судалгаа явуулж хана, шал, суурь, дээврийнхээ дулаалгыг тооцоолж хийсэн. Энгийнээр хэлбэл, илүү дулааны хэмнэлттэй бүтээн байгуулалт болж байгаа гэсэн үг. Жишээ нь: Герман улсын HORMANN брэндийн гаражийн болон айлын хаалга, ALUPROF брэндийн 3 давхар шилтэй 2 давхар хатаалттай, LOW-E түрхлэгтэй цонх ашиглаж байна. Эдгээрийн дулаан, дуу тусгаарлах чадвар нь маш өндөр буюу пассив хаусны стандарт хангадаг. Дээврийн хувьд хамгийн сүүлийн үед нэвтэрч буй полимер мембран дээвэр ашигласан. Энэ нь эдэлгээний хувьд 50 жилийн баталгаатай. Нарны хэт ягаан туяа, цас, бороо, механик гэмтэлд тэсвэртэйгээс гадна температурын зөрүүнээс үл хамааран удаан эдэлгээтэй байдгаараа онцлог.
Нарнаас эрчим хүчнийхээ тодорхой хувийг хангах боломжтой 4 болон 5 киловаттын хүчин чадалтай нарны зайн систем суурилуулж байна. Нартай үед хэрэглээнийхээ тодорхой хувийг хангаж түүнээс илүү гарсан хэрэглээг шаардлагатай бол төвийн шугамаас авч хослуулан ажилладаг ухаалаг инвертертэй. Ингэж эрчим хүчний эх үүсвэрийг хослуулан ашигласнаар тухайн өрхийн хэрэглээний зардалд хэмнэлт үүснэ.
Уг системийн хүчин чадлыг тооцохдоо тухайн айлын цахилгааны дундаж хэрэглээний судалгаанд үндэслэсэн. Энэ систем өрхийн цахилгааны зардлыг дунджаар 30% хүртэл бууруулах боломжтой. Мөн 25-30 жил ашиглах боломжтой бөгөөд 5 жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүчний системд зарцуулсан эхний хөрөнгө оруулалтаа нөхөж, үлдсэн 25 жилд ашигтай ажиллах юм. Үүн дээр жил бүрийн цахилгааны үнэ тариф тодорхой хувиар тогтмол нэмэгддэг тул жилээс жилд цахилгааны зардлаа улам бүр хэмнэх давуу талтай. Мөн тог тасарсан үед хөргөгч, зурагт, холигч нацосны узель болон гэрэлтүүлгийн хэрэглээг хангах боломжтой.
Ногоон барилга гэдэг утгаараа ашиглагдаж байгаа сантехникийн тоноглолууд хамгийн багадаа 30-40% усны хэмнэлттэй байх ёстой гэсэн шаардлага тавьж үүний дагуу 40% хүртэлх усны хэмнэлттэй дэвшилтэт технологиуд болох ухаалаг суултуур, далд бочки, шүршүүр, холигч зэргийг ашиглаж байна.
Герман улсын GROHE брэндийн Ухаалаг суултуур нь хэрэглээг тохируулдаг ухаалаг мэдрэгчтэйгээс гадна бага эсвэл их ус шахдаг сонголттой болж, усаа шахахдаа “Triple vortex” буюу гурвалсан байдлаар хуйлруулж цэвэрлэх шийдэлтэй. Үүний ач холбогдол нь бага усаар илүү сайн цэвэрлэх юм. Ухаалаг суултуур нь өөртөө ионжуулагчтай буюу зэврэлт, бактериас 99,99% хамгаалах Hyperclean технологитой. Суултуурыг хэрэглээгүй үед автоматаар ионжуулагч нь ажиллаж бактери устгадаг.
Мөн Герман улсын GROHE брэндийн Ухаалаг шүршүүр төсөлд ашиглаж байгаа бөгөөд олон горимоор ажилладгаараа онцлог. Уг шүршүүр нь гарах усыг агаартай холих замаар борооны дусал шиг зөөлөн, хэрэглэж буй хүндээ бага усаар их ус хэрэглэж буй мэт мэдрэмж төрүүлдэг. Энэ нь энгийн шүршүүрээс 40% бага ус зарцуулдаг “air power” хэмээх шинэ технологи юм.
Гадна цэвэр усны шугамд нерж хоолойг ашигласан. Энэ нь 50-70 жил ашиглах боломжтойгоос гадна огт зэврэхгүй ундны усны стандартад нийцсэн эрүүл мэндэд нэн тустай хоолой юм. Мөн барилгын дотор ашигласан цэвэр усны хоолойнууд ч олон улсын стандартыг хангасан PЕ-X хоолой юм. Энэ нь мөн дээрхтэй адил зэврэхгүй, ундны усны зориулалттай учир үнэр амтгүй, хүнд металлын агууламжгүй, хүний эрүүл мэндэд ээлтэй. Хоолойнуудад холбох хэрэгсэл ордоггүй учраас ус алдах зэрэг эрсдэлээс бүрэн сэргийлнэ.
Хэдийгээр төсөл бүрэн төвийн дэд бүтцэд холбогдсон хэдий ч төвөөс цахилгаан, дулаан тасрах эрсдэлийг тооцоолон хамгийн сүүлийн үеийн технологи холигч насосны узель хэрэглэж байна. Энэ нь дулааны хэмнэлттэй бөгөөд биеэ даасан амины орон сууцанд зайлшгүй хэрэглэх шаардлагатай байдаг.
Генератор- Цахилгаан тасарсан үед ус болон халаалтын доголдол үүсэхгүй.
Нарны зайн систем- Нартай үед тог тасрах тохиолдолд холигч насосны узель, цахилгаан хэрэгслүүд, гэрэлтүүлгүүд ажиллана.
Гүний худаг- Цэвэр ус тасрах үед гүний худгаас ус татаж нэмэлт шүүлтүүрээр шүүж айлуудад нийлүүлнэ.
Нэгдсэн бойлуур- Халуун ус тасрах үед СӨХ-ийн байранд байрлах нэгдсэн бойлуураар усыг халааж айлуудыг халуун усаар хангана.
Айл бүрт шилэн кабель суурилуулснаар өрх бүр өндөр хурдны интернэт хүлээж авах бөгөөд хамгийн сүүлийн үеийн чанартай дуу, дүрсний өндөр нягтралтай контентыг чанарыг унагалгүйгээр хүлээн авах боломжтой юм. Энэхүү технологи нь Монголд хийгдэж байгаагүй шинэ технологи.
Гэрийн автоматжуулалтын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Америкийн “Control 4” брэндийг сонгон суурилуулж байна. Хэрэглэгч энэ системийн тусламжтайгаар алсын зайнаас таблет, гар утас, удирдлагаас удирдах боломжтой бүхий л төхөөрөмжийг удирдана. Мөн бага насны хүүхэд, настай хүмүүс хэрэглэхэд хялбар байдлаар шийдсэн ухаалаг унтраалгатай. Энэхүү системийг суурилуулснаар таны гэр бүлийн болон гэрийн тань аюулгүй байдлыг бүрэн хангах бөгөөд илүү тав тухтай орчинд амьдрах боломжоор хангах юм.
Домофон систем
Камерын хяналт
Хөшгийн удирдлага
Гэрлийн удирдлага
Хулгайн дохиолол /хүн, амьтан ялгана/
Галын дохиолол
Ус алдалт мэдрэгч
Энтертайнмент /нэмэлтээр/ зэргийг удирдана.
Борлуулалтын алба: 7577-7577 www.casa-davinci.mn, fb/ casa da vinci хотхон, Төслийн хаяг: ХУД 4-р хороо, Арцатын ам
NCD Group-ын дараагийн хэрэгжүүлж буй шинэ төсөл болох CASA DA VINCI хаусын хотхон нь ХУД-ийн 4-р хороо, Арцатын аманд нийт 23.3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house,Twin house, Town house - бүрдэх цөөн айлын өндөр зэрэглэлийн хотхон юм. Уг төсөл нь хэтийн төлөвлөлтийн А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай бөгөөд хотын аль ч цэгээс цаг алдалгүй ирэх зам харилцааны таатай бүсэд төлөвлөгдсөн. Вилла нь төв замаасаа зайдуу нам гүм тайван орчинд байрлалтай бөгөөд хотхонруу хүрч буй зам харгуй сайн, эрүүл цэнгэг агаарт амар тайван амьдрах бүхий л боломж нэг дор төвлөрсөн.