NCD группийн мэдээллийн хуудас

DIY - Шинэ жилээр гэрээ хэрхэн чимэглэх вэ?

Written by Nomin construction | 12/27/17 4:12 AM

Интерьерийн хамгийн чухал хэсэг болсон жижиг хэрэгслүүдээ өөрийн гараар хийж гэртээ шинэ жилийн уур амьсгал оруулцгаая. Шинэ он гарахад хэдхэн хоног үлдсэн ч гэлээ хайртай дотнын хүмүүстэйгээ он солигдох мөчийг угтан хөгжилтэй цагийг өнгөрүүлээрэй. Хэрвээ та гэрээ хараахан чимэглэж амжаагүй байгаа бол дараах аргуудаас санаа аваарай. 

Гэрлэн бөмбөлөг 

Энэхүү гэрлэн бөмбөлгийг гэрийнхээ хаана ч байрлуулж болох бөгөөд гацуурын чимэглэлээр ч ашиглах боломжтой. 

Хэрэглэгдэх материал: 

  • Шаар
  • Олсон утас
  • Тарган цавуу
  • Гэрэл

Хийх заавар:

Бөмбөлгийг хийхэд дээрх материалууд орох бөгөөд ямар хэмжээтэй хийхээс шалтгаалан шаараа том, жижиг үлээн тарган цавууг түрхэж, олсоор тойруулан бүрхэн хатаахад болно. Бөмбөлөг бэлэн болсны дараа та өөрийн дуртай өнгийн гэрлийг дотор нь байрлуулан гэрээ чимэглэх боломжтой.

ХОЛБООТОЙ: Garden city хотхоны интерьер төлөвлөлт

Гацуурын тоглоомон хэлхээ

Бид ихэнхдээ цэцгэн хэлхээгээр гэрээ чимдэг. Тэгвэл гацуурын жижиг тоглоомууд ашиглан баярын өдөр гэртээ өнгө нэмэх гайхалтай санааг хүргэж байна. Танд дараах материалууд хэрэг болно.

Хэрэглэгдэх материал:

  • Дугуй цагираг
  • Гацуурын тоглоом
  • Халдаг цавуу

Хийх заавар:

Танд ямар нэг цагариган зүйл хэрэг болно. Үүн дээр халдаг цавуу ашиглан бөмбөлгөн тоглоомуудыг нэг нэгээр нь наан байрлуулснаар тоглоомон хэлхээ маань бэлэн болно. Бэлэн болсон хэлхээг та гэрийнхээ аль ч хэсэгт байрлуулан өнгө нэмэх боломжтой.

Лаа

Баярын ширээн дэх лааг чимэглэх нь лааг дангаар нь асаахаас илүүтэйгээр баярын ширээнд өнгө нэмэх болно. Танд доорх материал хэрэг болно.

Хэрэглэгдэх материал:

  • Лаа
  • Синамон
  • Олсон утас
  • Лаа байрлуулах суурь

Хийх заавар:

Та өөрийн сонгосон лаагаа синамоны холтсоор тойруулан бүрж, олсон утсаар бэхэлснээр таны баярын ширээг чимэх лаа бэлэн болно. Мөн синамон нь таны гэрийг өвөрмөц, сайхан үнэртэй болгоно.

Гацуурын чимэглэл

Гацуураа чимэглэх тоглоомуудаа гэрийнхэнтэйгээ, хүүхдүүдтэйгээ хамтдаа хийгээрэй. Энэ нь танд хайртай дотнын хүмүүстэй үр бүтээлтэй цагийг өнгөрөөхөд туслах төдийгүй халуун дулаан уур амьсгалыг бий болгоно. 

Хэрэглэгдэх материал:

  • Тууз
  • Тунгалаг тоглоом
  • Цавуу
  • Будаг
  • Багс
  • Гялгар цаас

Хийх заавар:

Зурагт харуулсан тоглоомыг хийхэд танд дээрх материалууд хэрэг болох ба тунгалаг тоглоомонд өөрийн хүссэн өнгийн будгийг хийн бүрхэж, гадна талаар нь цавуу түрхэн гялгар цаас нааж хээг үүсгэнэ. Үүний дараагаар тоглоом өлгөх туузыг бэхэлснээр тоглоом маань бэлэн болно. 

Гэрлэн чимэглэл

Дан гэрлээр гэрээ чимэглэхээс илүүтэйгээр илүү бүтээлч, хялбар санааг танд хүргэж байна. Танд доорх материалууд хэрэг болно.

Хэрэглэгдэх материал:

  • Шилэн сав
  • Боргоцой
  • Гацуурын чимэглэл
  • Гэрэл

Хийх заавар:

Шилэн саванд өөрийн дуртай тоглоом, боргоцой, бусад хэрэгслүүдийг хийн, дараагаар нь гэрэл нэмснээр таны гэрийг чимэх гэрлэн чимэглэл бэлэн болно.

"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.