Их хотын шинэ суурьшлын бүс болон хөгжин цэцэглэж буй Яармагийн төв цэгт бүтээн байгуулагдах Garden City ХАУС төсөл нь орчин үеийн их хотын идэвхтэй амьдралын хэв маягийг амьд байгалийн нам гүмийг мэдрүүлэх 3 түвшинт нуур бүхий ногоон төлөвлөлттэй хослуулан гүйцэтгэж байгаа тул оршин суугчдын амар амгалан, жаргалтай хийгээд сэтгэл тэнүүн амьдралыг дэмжих бүхий л нөхцөлийг хангасан.
Яармаг бүс ойрын ирээдүйд Улаанбаатар хотын хөгжлийн төв цэг болох төдийгүй цаашид олон төрлийн нийгмийн шинжтэй бүтээн байгуулалтууд өрнөхөөс гадна хаусанд амьдрах нь тренд болж буй эл үед уг төсөл нь цаг хугацааны эрхэнд өсөн нэмэгдэх хамгийн үнэт өв хөрөнгө болох нь гарцаагүй юм. Төвийн инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон (ус, дулаан, цахилгаан) учир бидний нийтлэг ойлголт болох "хаусанд амьдрахаар сарын өртөг өндөр" гэх түгээмэл ойлголтыг үгүй хийж, эсрэгээрээ орон сууцны адил хямд урсгал зардлаар илүү тав тухтай, хувийн орон зайг хангасан, хүн амын нягтаршил бага эрүүл орчинд амьдрах боломжийг олгохоороо илүү онцлог.
Амьдарч буй орчноосоо бүхий л хэрэгцээгээ хангах нөхцөлийг бүрдүүлэх нь оршин суугчдын хувьд тансаглал юм. Энэ утгаараа хотхон дотроо ногоон байгууламжаар хүрээлэгдсэн нийтийн эзэмшлийн болон хүүхдийн биед сөрөг нөлөөгүй насны ангилалтай тоглоомын талбай зэргийг төлөвлөн гүйцэтгэж буйгаас гадна томоохон худалдаа үйчилгээнүүд, сургууль цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээнд эргэх зайд байрлана. Мөн энхрий бяцхан үрсдээ чанартай боловсролыг хотхон дотроосоо хүртэх 1200 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийг төлөвлөн гүйцэтгэж байгаа учир таны үнэт цагийг хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэхийн сацуу хайрт үрсийнхээ аюулгүй байдалд санаагаа чилээхгүй байх боломжийг олгоно.
Хүн амьдралынхаа нийт цаг хугацааны бараг 50 хувь орчмыг гэртээ өнгөрүүлдэг гэх судалгаа бий. Тиймээс амьдарч буй орчноо өөрийн хүсэл сонирхол, хэрэгцээнд тулгуурлан тохижуулахад яг тохирох орчин үеийн, үнэ цэнээ алдахгүй интерьерийн шийдлийг дотор засалдаа шингээх нь чухал. Энэхүү интерьерийн урсгалын төлөөлөл нь модернизм, постмодернизм, арт деко зэрэг тухайн цаг үеийнхээ хамгийн алдартай дизайны чиг хандлагуудыг өөртөө нэг дор шингээсэн контемпорари урсгал юм.
Уг интерьерийн урсгалын онцлогуудаас дурдвал бүхий л тавилгын сонголтод бүрэн нийцэх өнгө төрх, ашигтай талбайг ихэсгэж орон зайг томсгох нээлттэй төлөвлөлт, байгалийн гэрлийг нэмэгдүүлж тухтай орчныг үүсгэх шалнаас тааз хүрсэн цонх бүхий ихэвчлэн цагаан, саарал, шаргал бор өнгөнөөс бүрдэх шийдэл юм. Та манай загварын байранд өөрийн биеээр эсвэл виртуал орчинд зочлох боломжтой.
Виртуал загварын байраар золчох
ЗАГВАРЫН БАЙРНЫ ТАНИЛЦУУЛГА ВИДЕО ҮЗЭХ
Дээрх онцлогуудыг агуулсан орчин үеийн контемпорари интерьер засал бүхий GARDEN CITY ХАУС төслийн загварын байр ашиглалтад орж буйтай холбоотой таныг хүрэлцэн ирж бодит төсөөлөл авч, ирээдүйд өсөн нэмэгдэх таунхаусаас сонголтоо хийхийг урьж байна.