NCD группийн мэдээллийн хуудас

Эерэг эрч хүчээр өөрийгөө цэнэглэх 9 арга

Written by Nomin construction | 12/10/19 3:22 AM

Хүн өдөр тутамдаа ямар энергийг ялгаруулж байна, түүнийгээ эргэн тойрноосоо эргүүлэн татдаг билээ. Тиймээс өөдрөг, эерэг, цоглог байх нь таны амьдралыг ямагт эрч хүчтэй, баяр баясалтай, амар тайван байлгах юм. Тэгвэл энэхүү эерэг эрч хүчээр өөрийгөө хэрхэн цэнэглэх вэ?

  1. 1. Гаргаж буй хандлагаа анхаарах

Сөрөг энерги ялгаруулж буй хүнд эерэг энерги татагдана гэж үгүй. Инээмсэглэл дүүрэн царай таныг хүрээлж, хүмүүс тантай байхдаа дуртай бол та эерэг энерги ялгаруулагч гэсэн үг. Эсрэгээрээ хүмүүс танаас зайгаа барьж байвал та хандлагаа өөрчлөх цаг болжээ!

  1.  
  2. 2. Бодол санаагаа цэгнэ

Гутрангуй үзэл, сөрөг бодлуудаас салах гэдэг амаргүй. Гэвч асуудал амьдралд олон тохиох боловч түүнийг харах өнцгөө өөрчлөх нь танд гайхалтай үр дүнг авч ирэх боломжтой. “Юу ч бүтэхгүй байна” гэхийн оронд “ Хүний амьдралд хүнд зүйл бишгүй тохиолдоно. Энэ шинэ сорилтыг давах чадал надад бий” гэж хэлээд үзээрэй!

  1. 3. Сөрөг нөлөөллөөс зайгаа барь

Аз жаргал, амар амгалангийн мэдрэмжийг үргээгч нь сөрөг хүмүүс, уур амьсгал, газар орон юм. Таны явдаг газар, уулздаг хүмүүс, ярьдаг сэдэв бүр үүнд нөлөөтэй. Тиймээс таны амьдралд сөрөг уур амьсгал бүрдүүлэгч хүчин зүйлүүдээс зайгаа барьж, хүсч буй эерэг таатай зүйлийнхээ төлөө тэмүүлээрэй.

  1. 4. Хүрээллээ тэл

Эерэг эрч хүчийг бий болгохын тулд сөрөг энергээс зайгаа барихын зэрэгцээ эерэг энергирүү тэмүүлэх хэрэгтэй. Танд гэгээлэг уур амьсгалыг бий болгодог хүмүүст цагаа зарцуулж, тэдэнд ч бас эерэг эрч хүч өгөхийг хичээгээрэй!

  1. 5. Энэрэнгүй сайхан сэтгэлээр хүмүүст ханд

Сайн үйл хэзээ ч багаддаггүй. Энэрэнгүй сайхан сэтгэлийг эрхэм болгодог хүмүүс амьдралдаа илүү сэтгэл хангалуун, бие мах бодь болоод оюун бодол саруул цэлмэг, үерхэл нөхөрлөл нь бат бэх байдаг болохыг судалгаа харуулах болжээ. Сайн үйл талархлын үгсээс, инээмсэглэлээс ч эхэлж болдог!

  1. 6.Талархал илэрхийл

Өдөр бүр хамгийн багадаа баярлаж талархаж явдаг таван зүйлээ бодох нь олон сөрөг мэдрэмжийг дарах эм болдог байна. Эерэг бодлуудаа, хайртай хүмүүсээ тэмдэглэн бичдэг дэвтэртэй болох нь үүний нэг хэлбэр бөгөөд хэцүү зүйл тохиолдоход түүнийг сөхөн харж, амьдралд гэгээлэг сайхан зүйлс байдгийг санаарай! 

  1. 7. Өөрийн дотоод хүч чадлыг олж хар

Амьдралын хүндрэл бэрхшээл, хатуу хэцүүгийн өмнө таныг хамгаалдаг ДАРХЛАА бол таны өөртөө итгэх итгэл, сэтгэлийн хат юм. Энэ үед гутранги бодлуудаа орхиж, өөрийн авьяас чадал, мэдлэг туршлага, урам зоригоо санаж, тэднээс хүч чадлыг аваарай!

  1. 8.Ирээдүйд хэн байхыг хүсч байгаагаа тодорхойл

Таны өнөөдөр цаг хугацаа, хөрөнгө мөнгөө юунд зарцуулж байна вэ? Таны сонголт бүр ирээдүйг тань тодорхойлж байгааг санаж, алхам бүр таны хэн байхыг шийдэж байгааг тунгаагаарай. Гаргах шийдвэр, хэлэх үгс, хийх үйлдлүүдээ ийнхүү цэгнэх нь таны ирээдүйг тантай илүү ойртуулна.

  1. 9. Бусдад сайн санаж яв

Хүн бүртэй ижил тэгш, энэрэнгүй сайхан сэтгэлээр харьцах нь бидний харилцааны хамгийн нандин хэсэг юм. Мэдээж учрах хүн бүр тантай эерэг сайнаар харьцахгүй байж болох ч сөрөг энергийг сөрөг энергиэр хэзээ ч дарах боломжгүй. Өөртөө болоод бусдад эерэг сайхныг түгээснээр та өөрийгөө ч, бусдыг ч эрч хүчээр цэнэглэх юм.

"Garden City 2" хотхон

GARDEN CITY 2 хотхон нь хүрээлсэн буюу дувор төлөвлөлттэй бөгөөд салхины урсгал, байгалийн нар үзэх, харах харцыг хамгийн зөв байхаар тооцоолсон, үргэлж өсөн нэмэгдэхийг билэгдсэн дэлбээлж буй цэцгэн хэлбэртэй орчин үеийн хэв маяг, шийдлийг хослуулсан орон сууцны хотхон юм. Мөн барилгын давхар бүрт тав тух бүхий лобби төлөвлөсөн нь оршин суугчид болон ирсэн зочдод анхны сэтгэгдэл төрүүлэн, төслийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг архитектурын чухал шийдэл юм.

Та "Garden City 2" хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг дараах холбоосоор зочлон татаж аваарай. Баярлалаа.