<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Feb 8, 2017

Эко КиндергарТен цэцэрлэгийг сонгох 5 шалтгаан

Цэцэрлэг бол хүүхдийн очих дургүй, очихоос айдаг биш, очихыг хүсдэг, очихоор яардаг газар байх ёстой. Энд хүүхэд амьдралынхаа хамгийн анхны алхмыг хийн найз нөхөдтэй болж нийгэмшин бие хүн болж төлөвших суурь тавигддаг. Та бяцхан үрээ аль цэцэрлэгт өгөхөө шийдсэн үү? Бид танд яагаад “ЭКО КИНДЕРГАРДЕН” цэцэрлэгийг сонгох 5 шалтгааныг танилцуулъя.

Цэцэрлэг бол хүүхдийн очих дургүй, очихоос айдаг биш, очихыг хүсдэг, очихоор яардаг газар байх ёстой. Энд хүүхэд амьдралынхаа хамгийн анхны алхмыг хийн найз нөхөдтэй болж нийгэмшин бие хүн болж төлөвших үндэс суурь тавигддаг.Та бяцхан үрээ аль цэцэрлэгт өгөхөө шийдсэн үү? Бид танд яагаад “ЭКО КИНДЕРГАРДЕН” цэцэрлэгийг сонгох 5 шалтгааныг танилцуулъя.

1. Хотын төвөөс ердөө 3 км зайнд Улаанбаатар хотын утаагүй бүст байрладаг

Эко Киндергарден цэцэрлэг нь Улаанбаатар хотын цэвэр агаар, ногоон байгууламж бүхий бүс болох Ривер Гарден, Тайм Скүэр хотхонд байрладаг төдийгүй дотоод анги танхимд эрүүл агаар, цэвэрхэн орчинг бий болгосон. Мөн цэцэг, ургамал тарьж хүүхдүүдэд зориулсан эко буланг тусгайлан тохижуулснаараа давуу талтай. Энд хүүхдүүд өөрсдийн нэртэй цэцэг, ургамлаа тарьж усалж, арчилгаа хийдэг тул бидний бяцхан үрс байгаль дэлхийдээ ойртож , амьтай бүхнийг хайрлах дадалд суралцдаг.

 

2. Олон улсын стандартад нийцсэн сургалтын програм, хүүхдийг хөгжүүлэх хөтөлбөр

Эко Киндергарден цэцэрлэг олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрөөр хүүхдийг хөгжүүлдэг.

Үүнд:

  • Хүүхдийн авьяас чадварыг нээн илрүүлэх - Төгөлдөр хуур, хийл, олон төрлийн цохилуур хөгжим, үлээвэр хөгжим, балет бүжгийн дугуйлан
  • Хүүхдийг чийрэгжүүлэх, хөгжүүлэх хөтөлбөрүүд – Усан сэлэлт, шатар, даам, зургийн дугуйлан, номтой нөхөрлөе, эко орчин, гэр бүлийн цасны баяр гээд хүүхдийг хөгжүүлэх олон сонирхолтой программ, хөтөлбөрүүдийг явуулдаг.
Үүнээс гадна органик Монгол хоолны өдөрлөг, 100 номын аян, Ухаалаг хүүхэд хөтөлбөр болон хүүхдийг мэргэжил бүрт дурлуулах зорилгоор Кидзиана арлаар аялуулах гэх мэт олон сонирхолтой хөтөлбөрийг хүүхдүүдийн дунд тогтмол зохион явуулдаг.

Олон улсын стандартад нийцсэн сургалтын програм, хүүхдийг хөгжүүлэх хөтөлбөр  Эко Киндергарден цэцэрлэг олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрөөр хүүхдийг хөгжүүлдэг. Үүнд:  Хүүхдийн авъяас чадварыг нээн илрүүлэх - Төгөлдөр хуур, хийл, олон төрлийн цохилуур хөгжим, үлээвэр хөгжим, балет бүжгийн дугуйлан Хүүхдийг чийрэгжүүлэх, хөгжүүлэх хөтөлбөрүүд – Усанд сэлэлт, шатар, даам, зургийн дугуйлан, номтой нөхөрлөе, эко орчин, гэр бүлийн цасны баяр гээд хүүхдийг хөгжүүлэх олон сонирхолтой программ, хөтөлбөрүүдийг явуулдаг.

 

3. Хүүхдийн нас насны бүлэгт тохирсон орчин, оюун ухаан хөгжүүлэх тоглоомууд

Дөнгөж хөлд орж байгаа хүүхдээс эхлээд сургуулийн өмнөх насны хүүхдүүд цэцэрлэгт хамрагддаг учир анги танхимуудаа хүүхдийн насных нь онцлогт тохируулан тохижуулсан. Нас насны бүлэгт тохирсон аюулгүй тохилог орчин, хүүхдийн эрүүл мэндэд харшлахгүй материалаар хийгдсэн оюун ухаан хөгжүүлэх тоглоомуудтай.

ХОЛБООТОЙ: Хүүхдийн өсөлт, хүмүүжилд чухал 4 зүйл

Хүүхдийн орчин, нас насны бүлэгт тохирсон оюун ухаан хөгжүүлэх тоглоомууд  Дөнгөж хөлд орж байгаа хүүхдээс авхуулаад сургуулийн өмнөх насны хүүхдүүд цэцэрлэгт хамрагддаг учир анги тэнхимуудаа хүүхдийн насны онцогт тохируулан тохижуулсан. Аюулгүй, хүүхдийн эрүүл мэндэд харшлахгүй материалаар хийгдсэн оюун ухаан хөгжүүлэх тоглоомтой.

 

4. Мэргэжлийн сурган хүмүүжүүлэгч багш, асрагч

Цэцэрлэгийн зүгээс сурган хүмүүжүүлэгч, болон багш нарыг олон улсын стандартад нийцсэн сургалтын арга барил, мэдлэг боловсролтой байхыг шаарддаг бөгөөд үүний дагуу сургагч, багш, асрагчдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор олон талт сургалт хөтөлбөрийг тогтмол зохион байгуулдаг. Мөн олон улсын хэмжээний мастер гавьяат Эрдэнэбилэг багш Эко цэцэрлэгийг үүсгэн байгуулагдсан цагаас хойш багшилж байна.

Мэргэжлийн сурган хүмүүжүүлэгч багш, асрагч  Цэцэрлэгийг үүсгэн байгуулагч боловсролын салбарт тасралтгүй олон жил ажилласан туршлагатай, доктор профессорын зэрэгтэй одоо хүртэл цэцэрлэгтээ багшилдаг . Багш нарынхаа мэдлэг чадвар дээшлүүлэх сургалтыг тогтмол явуулдаг. Мөн олон улсын хэмжээний мастер гавьяат тамирчин Эрдэнэбилэг багш Эко ордон үүсгэн байгуулагдсан цагаас хойш багшилж байна.

 

5. Тэжээллэг, амин дэмтэй, эрүүл хоол 

Эко цэцэрлэг нь ус, агаар, эрүүл хоолоор хүүхдийн дархлааг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тийм учраас эрүүл зөв хооллолтын хөтөлбөр боловсруулан, түүнд суурилсан эрүүл хоолны орц материалууд ашиглан эко органик бүтээгдэхүүнээр амин дэм сайтай хоол бэлтгэдэг. Хүүхдүүдийг өдөрт 5 удаа шим тэжээлтэй хоолоор дайлдаг.

5. Тэжээллэг, амин дэмтэй хоол   Эко цэцэрлэг нь хүүхдийн дархлааг ус, агаар, эрүүл хоолоор дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тийм учраас эрүүл зөв хооллолтын хөтөлбөр, хоолны орц материалууд мөн эко органик бүтээгдэхүүн хэрэглэдэг билээ.

 

"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Та дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden