Барилга, орон сууцны зах зээл сүүлийн 20 жилд хөгжлийнхөө түүхэн оргил үеийг бүтээгээд байгаа билээ. Хүмүүсийн амьдрах орон сууцаа сонгох, харьцуулах, байр сууцандаа тавих шаардлагууд өөр болж цаг үеэ даган шинэ хэрэгцээ шаардлагууд бий болж байна.
Дундаж орлоготой гэр бүл амьдрах орон сууц сонгохдоо хотын төвд ойрхон л бол бүх юмандаа ойрхон, ашигтай байршил гэж үздэг байсан бол одоо хүмүүсийн хэрэгцээ шаардлага өөр болж хотхон дотроо эсвэл цэцэрлэг сургууль, эмнэлэг үйлчилгээнд ойр, цэвэр гаарт, түгжрэлгүй бүсэд, эсвэл ажил бизнестээ ойр гэх мэт өөр өөрийн хэрэгцээнд суурилсан шаардлагуудыг тавьдаг болсон.
Хотын хөгжил ч тэлэн 1 төвт хөгжлийн загвараас Олон төвт хөгжлийн загварт шилжиж байна. Ингэснээр хотын эргэн тойронд хэд хэдэн дагавар хотууд бий болж тус тусын хөгжлийн загварыг түшиглэн хөгжих юм.
Улаанбаатар хот ирээдүйд олон төвт загвараар хөгжихөд түлхэц болох загвар бол хот доторх оршин суугчдын бүсүүд нь ХОТХОН хэлбэрээр нэгдсэн төлөвлөлттэй байдлаар хөгжих юм.
500 аас дээш өрх бүхий оршин суугчдын хотхонууд тусдаа цэцэрлэг, сургууль, дэлгүүр, үйлчилгээгээ хотхон дотроо шийдсэн байгаа нь цэцэрлэг сургууль руу гэрээсээ хол явах шаардлагагүй болж төв замуудын ачааллаас хөнгөвчлөх юм. Энэ шаардлагаар хотыг хотхон төвт байдлаар хөгжүүлэх нь Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг шийдэх урт хугацааны төлөвлөгөөнд ороод байгаа юм.
Орон сууц хаус хотхонууд оршин суугчдын амралт чөлөөт цагийг зөв өнгөрөөхөд чиглэсэн тоглоомын талбай, спорт байгууламжууд, гадна тохижилт, ногоон байгууламжуудыг шийдсэнэээрээ хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулдаг.
Сүүлийн 5-10 жилүүдэд хүмүүс орон сууцны хотхоноос хаус хотхоныг илүүд үзэх болсон. Учир нь хаус хотхонууд нь хотын хэт төвлөрөлөөс хол зайд зөв зохион байгуулсан дэд бүтэц инженерийн шийдэл, ногоон байгууламж, дундын төлөвлөлтүүд бүхий байх болсноор хүмүүст илүү тав тухтай, амьдралын чанар дээгүүр амьдрах бололцоог бий болгож байна.
Улаанбаатар хотын эргэн тойронд шил шилээ даран бүтээн байгуулж буй хотхонууд нь хөгжлийн явцад өрсөлдөөний хуулиар жил ирэх тусам нэг нь нөгөөгөөсөө сайжирч илүү хүнд хэрэгцээтэй, олон талын ач холбогдолтой болсоор байна.
Хаус хотхонуудын үндсэн онцлог болох байгальд ойр байдлыг хангах үүднээс ихэнх хаус төслүүд уулын амууд болон хотоос зайдуу үзэсгэлэнт газруудаар бүтээн байгуулагдаж байна.
Барилгын материал болон технологийн шийдлээр манай зах зээл дээр баригдаж буй орон сууц хаус төслүүд төдийлөн доогуур орохгүй бөгөөд дэлхийн сайн чаанарын барилгын материал тоноглолуудыг харьцангуй олон сонголттойгоор импортлож байна.
Одоогоор энэ зах зээл гол ач холбогдол өгөх зүйл бол дэд бүтцийн шийдэл байгаа бөгөөд хотоос алслагдсан байгалийн үзэсгэлэнт газарт байрлах төслүүд төвийн инженерийн шугамд холбогдох боломж хязгаарлагдмал бөгөөд өртөг өндөртэй байгаа юм.
Зах зээлийнхээ зарчмаар шинэ технологийн шийдлүүдийг төслүүд авч хэрэгжүүлж байгаа бөгөөд ирээдүйд манай орны нөхцөлд тохирсон шинэ, зөв технологи гарч ирэх нь дамжиггүй.
Хэрэв та хаус хотхон сонгохооор судалж байгаа бол Барилга, үл хөдлөхийн салбарт 20 гаруй жилийн туршлагатай NCD группийн хэрэгжүүлж байгаа 10 дахь том бүтээн байгуулалт болох Casa Da VINCI төслийг судалгаандаа оруулаарай.
Тус төсөл нийт 125 айлын Сингл, Твин, Таун хаусуудыг санал болгож байгаа бөгөөд вилла бүрийн талбайн хэмжээ болон эдэлбэр газрын хэмжээ өөр байгаа нь таны сонголтыг өргөн болгож байгаа юм.
Хотхон нийтдээ 17 га газрыг хамран байрлаж байгаа бөгөөд төслийн эзлэх талбайн 65% д ногоон байгууламж гадна тохижилтуудыг шийдсэнээрээ онцлог юм.
Вилла бүр 500м2 – 1,300м2 талбай бүхий эдэлбэр газруудтай бөгөөд та өөрийн эдэлбэр газартаа 10 аад төрлийн мод бутнаас сонгон ургуулж болохоос гадна бага оврийн хүлэмжийг хашаандаа зохион байгуулснаар гэр бүлийнхээ хэрэгцээний нарийн ногоог тариалах боломжтой.
Төслийн хувьд хөрс нь сайн чанарын,үржил шимтэй хөрс бөгөөд зүлэг ургамал сайн ургадаг. Нэгдсэн төлөвлөлттэй хотхонд амьдрах нь харуул хамгаалалт, нийтийн эзэмшлийн хэсгийн арчилгаа, ногоон байгууламжийн арчилгаанд санаа зовохгүй амьдрах боломжтой байдгаараа давуу талтай.
Дээрх зардлууд харьцангуй олон айлтай нэгдсэн төлөвлөлттэй хотхонд бүрэн хангагдах боломжтой.
Casa Da Vinci хотхоны хаус экстерьерийн шийдэл нь Европын сэргэн мандалтын үеийн уран барилга, Итали архитектурын элементүүдийг шингээсэн чулуун экстерьерийг модерн хийцлэлтэй хослуулсан бөгөөд дотор интерьерийн хувьд “Хэзээд үл хуучрах” FUSION урсгалыг барьсан.
Контемпорари болон модерн, Модерн болон хагас классик зэрэг загварын аливаа 2 урсгалыг хослуулснаараа урт хугацаанд хуучирч моодноос гарахгүй, хоорондоо төгс зохицдог загварын шийдэл бол Fusion урсгал юм.
Casa Da Vinci төслийг сонгосноор эрүүл, зөв идэвхтэй амьдралын хэв маягийг бий болгох бүх төрлийн нэгдсэн төлөвлөлтүүд хийгдсэн бөгөөд та өглөө босоод хотхоноо тойрч гүйх, явган алхах, аюулгүй орчинд хүүхдээ тоглуулах, найз нөхдөөрөө амрах зэрэг шаардлагатай тав тухыг хангах төлөвлөлтүүдийг хийсэн.
Хотхоны бүсэд нам жим хотын шуугиан болон машины хөдөлгөөнөөс тусгаарлагдсан бөгөөд таны амьдрах орчинд чийгшилийг бий болгохоор 2 төвшинт хиймэл нуурыг төлөвлөсөн.
Орчны тоос шороог шингээх, дуу чимээг шингээхэд хангалттай мод ургамал, зүлэг зэрэг ногоон байгууламжийг шийдсэн.
Хотхон нь 2 үндсэн орц гарцтай бөгөөд баруун талаараа Нүхтийн амны төв зам руу, зүүн талаасаа Арцатын амны төв зам руу тус тус авто замыг шийдсэн.
Тус хотхон нь сургууль цэцэрлэг төвлөрсөн Яармаг, Арцатын дунд аманд байрлах бөгөөд хотхон дотроо шинэ цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
Casa Da Vinci төслийн хувьд төвийн инженерийн шугамд холбогдсон бөгөөд нэмэлтээр нөөц тоноглолууд болох гүний худаг, цахилгаан генератор, халуун усны бойлер зэргийг хотхоны хэвийн үйл ажиллагааг тасалдуулж оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүй байх зорилгоор шийдсэн.
Төслийн дэлгэрэнгүйтэй танилцах бол