Хүн амьдралдаа хэд хэдэн томоохон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргадаг. Гэхдээ таны хөрөнгө оруулж байгаа зүйл ирээдүйд, урт хугацаандаа танд хөрөнгө оруулалтын өгөөжөө өгдөг байх ёстой. Үл хөдлөх хөрөнгө нь тэр дундаа орон сууцны барилгад хөрөнгө оруулах нь ирээдүйдээ оруулж буй чухал шийдвэрүүдийн нэг. Тиймээс орон сууцад хөрөнгө оруулж буй нь гэр бүлийн хувьд тав тухтай, аз жаргалтай амьдрах боломжийг бүрдүүлэхээс гадна ямар үр өгөөжтэй байж болохыг дор дурдлаа.
Үл хөдлөх хөрөнгө үр хүүхдүүдэд залгамжлан үлдэх амьдралд нь үнэ цэнэтэй хөрөнгө байдаг. Иймд өнөөдрийн төдийгүй хойч ирээдүй үеийнхний амьдралын хэрэгцээг хангахуйц хийц, төлөвлөлт, зохион байгуулалттай байхаар сонголтоо хийх нь зүйтэй.
Одоогоос 10, 20 жилийн өмнө Улаанбаатар хотод баригдсан ихэнх орон сууцны барилгууд цэвэр, бохир устай, дулаан гэр оронтой байх үндсэн хэрэгцээг л хангахад голчлон анхаарсан байдаг. Өнгөрсөн жилүүдийн нийгэм, эдийн засаг, технологийн дэвшлүүд, соёл иргэншлийн хурдтай хөгжлийг дагаж
Хүүхэд тоглож наадах, биеийн тамираар хичээллэх орчин, ногоон байгууламж, худалдаа үйлчилгээ, дотоод ба гадаад зогсоол гэх мэт хүний амьдралд чухал хэрэгцээ, шаардлагууд бий. 30, 40, 50 жилийн дараах хойч үеийн тань амьдралын хэв маягт аль болох нийцэхүйц орон сууцыг сонгох нь ирээдүйдээ хийх чухал хөрөнгө оруулалт юм.
Орон сууц худалдан авах нь өдөр тутам гаргаж байдаг, үр дагавар нь богино хугацаандаа л гардаг шийдвэр огт биш. Гэвч дийлэнх хүмүүс тухайн орон сууцыг худалдаж авъя гэсэн шийдвэрийг сэтгэл хөдлөл болон өнөөдөр бодит харагдаж буй хүчин зүйлст л суурилан гаргаснаар алдах нь элбэг. Тиймээс худалдан авч буй орон сууцныхаа 10,20 жилийн дараах ирээдүйн үнэ цэнийг нь заавал тооцож үзэх хэрэгтэй. Автомашин гэх мэт зарим хөрөнгийн үнэ унаж байдаг бол үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өсөх учиртай. Гэвч буруу үл хөдлөх сонговол эсрэгээрээ үнэ нь унаж болно.
Улс орны төдийгүй дэлхийн эдийн засгийн өсөлт бууралт гэх мэт макро орчны нөлөөллүүд бий. Гэвч тухайн үл хөдлөхөөс хамаарсан хүчин зүйлс олон байдгаас заримыг дурдвал:
ХОЛБООТОЙ: Яармагт орон сууцтай болох 4 шалтгаан
Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 4 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City 2" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.
Та "Garden City 2" хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.