<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Mar 14, 2022

1$ ийн хөрөнгөтэй компани хаана байгуулж болох вэ?

Хонг Конг олон улсын бизнесийн халуун цэг болсоор байгаа 7 шалтгаан

Сүүлийн хэдэн жилд Хонг Конг улс Азидаа олон улсын бизнесийн гарц болох ширүүн өрсөлдөөнд ороод байсан юм.

Сингапур болон Сөүл хот бол голлох өрсөлдөгч байсаар ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Малайзын Куала Лумпур хот болон БангКок, Жакарта хотууд энэхүү өрсөлдөөнд оролцоод эхэлсэн.

Гэвч эдгээр хотууд Хонг Конгийг гүйцэхэд хол хэвээр л байна. 2022 онд олон улсын онлайн худалдаанд ХонгКонг тэргүүлэх байр сууриа улам хадгалах нь тодорхой байна. Учир нь :

1. Компани байгуулахад амар хялбар

Хонг Конг-д оффшор бүс дэх компани байгуулах нь ердөө 7 хоногийн ажил болдог. Сар, жил болох шаардлагагүй. Гадаадын хөрөнгө оруулагч болон хувь нийлүүлэгчдэд бичиг баримт бүрдүүлэх нь ямар нэг хязгаарлалт байхгүй бөгөөд өндөр шалгуургүй байдаг. Тэр ч бүү хэл биет оффисгүй ч гэсэн компани байгуулах боломжтой.

Компани байгуулах процесс нь цаг хэмнээд зогсохгүй компани байгуулах хөрөнгийн доод хэмжээ заасан хязгаар байдаггүй. Нэлээд олон компаниуд 1$ н хөрөнгөтэйгөөр байгуулагдсан байдаг.


hong-kong-g7775f4f0b_1280
2. Татвар бага
Компанийн орлогын албан татвар Хонг Конг д 16.5% байдаг. Хонг Конг д компани болон хувь хүний орлогын албан татвар үргэлжид хамгийн бага байсаар ирсэн улс юм.

Глобал төвшинд компанийн орлогын албан татвар хамгийн бага хязгаарыг 15% гэж тодорхойлоод байгаа үед Хонг Конг бол хамгийн бага татвартай орнуудын нэг болоод байгаа юм.

Хувь хүний орлогын албан татвар 2% -17% хооронд байгаа нь мөн л татварын таатай боломж болж байгаа бөгөөд Хонг Конг бол олон улсын экспертүүд, мэргэжилтнүүдийг олноор татаж буй зах зээл юм.

Хонг Конг бол Монголтой адил Нэмүү өртгийн албан татвар зэрэг шууд татвар ногдуулдаггүй орон юм.

3. Бизнесийн бие даасан байдал ( Бизнесийн нууц хадгалагдах байдал )

Хонг Конг д компанийн захирал нь заавал бодит хүн байх шаардлагагүй бөгөөд гадны компани бүрэлдэхүүнээрээ Хонг Конг компанийн эзэн байх боломжоор хангадаг. Энэ нь олон улсын компаниуд, стартап ууд заавал олон нийтийн бүртгэлийн системд хувь хүн гэдгээр бүртгэгдсэн байх шаардлагагүйгээр Хонг Конг дахь компаниа бүрэн хянах боломжтой байдаг. Сонгогдсон захирал болон удирдлага нь хувийн мэдээллээ нууцлах бүрэн боломжтой.

Мэдээж тодорхой зөвшөөрлүүдийг олгодог байгууллагуудад хувийн мэдээллээ өгөх үүрэгтэй ч олон нийтийн тайланд дурдах шаардлагагүй.

4. Хонг Конг бол чөлөөт худалдааны бүс юм.

Хонг Конг нь чөлөөт худалдааны боомт бөгөөд энэ нь импорт, экспортын татвар төлөхгүй гэсэн үг юм. Мөн худалдааны зохион байгуулалтын хувьд эх газрын Хятадтай болон дэлхийн бусад орнуудтай өвөрмөц дүрэм журмаар тоглодог орон юм. ХонгКонг болон эх газрын Хятад хооронд ( the Closer Economic Partnertship Agreement (CEPA)) гэх чөлөөт бүс байдаг. Мөн түүнчлэн маш олон чөлөөт худалдааны гэрээ Хонг Конг болон дэлхийн бусад хөгжилтэй орнуудын ( Австрали, Шинэ Зеланд, ASEAN ны гишүүн орнууд ) хооронд байдаг. Хонг Конг бол Европын чөлөөт худалдааны ассоциацын гишүүн орон юм.
Бизнесийн бүртгэл болон бусад хүндрэлүүдээс үүдэх авилгал хээл хахууль үүсэх боломж бараг гардаггүй гэсэн үг юм.


5. Валютын хязгаарлалт бага

Бидний амьдарч буй ертөнцөд 2 болон түүнээс дээш төрлийн валютаар бизнес эрхлэх нь төвөгтэй бөгөөд сорилт дагуулсан хэрэг байдаг. Тэгвэл ХонгКонг д бол аливаа нэг валютын хязгаарлалт байдаггүй бөгөөд ямар ч улсын валютаар орлого авах төлбөр хүлээн авахад элдэв хязгаарлалт байдаггүй. Мөн компанийн ногдол ашиг зөвхөн Хонг Конг доллар биш бусад валютаар хийгдэх боломжтой байдаг.

6. Хонг Конг бол дэлхийн банк санхүүгийн хааб юм.

Олон улсын санхүү хөрөнгө оруулалтын төвлөрсөн улс бөгөөд аливаа төлбөр хийхэд мөнгө эх үүсвэрийн хомсдол үүсдэггүй санхүү мөнгөний нөөцтэй улс юм. Энд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс мөнгөө байршуулж, хөрөнгөө зөв ухаалагаар зохицуулдаг. Бизнесүүд хэд хэдэн өөр валютаар ч бизнесээ удирдах бүрэн боломжтой байдаг. Бас нэгэн гайхамшигт боломж бол эх газрын Хятадад байх бизнесүүдтэй маш амар хялбар байдлаар гүйлгээ арилжаа хийх (Хятадын валют болон Хонг Конг доллар аль алинаар ) боломжтой байдаг. Маш олон компаниуд Шанхай, Шинжин, Гуанжу хотуудад бизнесийн үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг.

7. Хонг Конг бол дэлхийн хэмжээний бизнесийн нэр хүнд

Хонг Конг бол Нью Йорк, Парис, Лондон зэрэг дэлхийн томоохон глобал хотуудтай эн зэрэгцэхүйц глобал хот болсон. Олон улсын бизнесүүд Хонг Конг д бүртгэлтэй компанитай итгэл дүүрэн түншлэх сонирхолтой байдаг. Тэдний алсын хараа улам бүр сайжирч илүү холыг харж байгаа бөгөөд ази болон дэлхийн бусад орнууд Хонг Конг дахь компаниар дамжуулан олон улсын бизнесээ өргөтгөх сонирхол асар өндөр байсаар байна.

Сүүлийн 10 жилд Хонг Конг финтек бизнесийн хааб болохоор салбарын хөгжилд түүчээлэн ажиллаж байгаа бөгөөд Ковид 19 ийн дараа хэрэглэгчийн зан төлөв өөрчлөгдөж дижитал шилжилтийг илүүд үзэх болсон нь технологийн стартапуудыг энэхүү өөрчлөлтийг боломж болгон авч улам инновацилаг алхмуудыг хийхэд түлхэц болсоор байна.

New Call-to-action