<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Sep 4, 2018

Яагаад үл хөдлөхөд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй вэ?

Хүн амьдрахын тулд орон сууц худалдаж авдаг. Бизнесүүд үйл ажиллагаагаа явуулахын тулд оффис, үйлчилгээний талбай худалдаж авдаг. Харин яагаад үл хөдлөхийн худалдан авалтыг хөрөнгө оруулалт гэсэн өнцгөөс харахад зөв сонголт болохыг энэ нийтлэлээрээ танилцуулъя.

ЯАГААД ҮЛ ХӨДЛӨХӨД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Пассив буюу идэвхгүй орлого олох боломж

Ажил хөдөлмөр, бизнес энэ бүгд бидний цаг зав, ухаан бодол, хүч хөдөлмөрийг байнга шаарддаг идэвхтэй орлого. Харин харьцангуй бага цаг хүч зарцуулан нэмэлт орлого олох боломж бол үл хөдлөх.

Өнөөдөр орон сууц, оффис болон үйлчилгээний талбайгаа түрээслүүлэх боломж их болсон. Үл хөдлөх зуучлалын агентууд олноор байгуулагдсан, олон улсын франчайз агентлагууд ч орж ирлээ. Орон сууц түрээслүүлэх үед улирлын чанартай орлого тасрах нь элбэг байдаг байсан бол өнөөдөр технологийн дэвшил энд цоо шинэ боломжуудыг бий болгож байгаагийн нэг жишээ бол AirBNB. Өнөөдөр тэнд үүргэвчтэй  аялдаг залуучуудад зориулсан ор, өрөөнөөс эхлээд өндөр зэрэглэлийн орон сууцыг хялбархан түрээслүүлэх боломж бий.

Image result for passive profits"

Оффис, үйлчилгээний үл хөдлөхөд хөрөнгө оруулах үед түншлэл хэлбэрийг сонгох нь түгээмэл болж байна. Үл хөдлөх хөгжүүлэгч компани хөрөнгийн өдөр тутмын менежментийн үйлчилгээг харилцагчдад байнга хүргэх дэд бүтэц, тогтолцоог бий болгоно. Ингэснээр та өдөр тутмын үйлчилгээ хүргэх талаар болон үл хөдлөх хөрөнгийнхөө элэгдэл хорогдол болон бусад эрсдэлд цаг, мөнгөө гаргахаас чөлөөлөгдөж болох юм.

Үл хөдлөхийн үнэ ирээдүйд өсдөг

Мэдээж үл хөдлөх бүрийн хувьд биш. Байршил сайтай, чанартай, өөрийн онцлог, ялгаралтай, хэрэглэгчийнхээ хэрэгцээ, шаардлагыг судалж, ойлгож төлөвлөж хөгжүүлсэн, хамгийн гол нь борлуулалтын дараах үйлчилгээний менежмент нь цэгцтэй үл хөдлөхийн үнэ цэнэ өсдөг. Иймд чухам аль хөдлөх вэ гэдгийг судалгаа, шинжилгээ, харьцуулалт хийн сонгох нь чухал.

Үл хөдлөхийн үнэ макро эдийн засгийн мөчлөгүүдийг даган өсдөг бас буурдаг. Хөөсрөлтийн үед өсдөг бол хөөс хагарахад буурснаар боломжит доод үнэндээ хүрэх үед худалдаж авах нь ирээдүйн өсөлтийн бий болгоно. Хотын ирээдүйн хөгжил, тэлэлтийг дагаж тухайн байршлын ирээдүйд өсөх үнэ цэнийг ч тооцох нь чухал. Дундаж үл хөдлөхийн хөрөнгө оруулалтын өгөөж урт хугацаандаа инфляцийн түвшнээс өндөр байдаг тул 

Барьцаа хөрөнгө болгосноор өгөөжөө өсгөж болно

ЯАГААД ҮЛ ХӨДЛӨХӨД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Үл хөдлөх хөрөнгийн түргэн хөрвөх чадвар нь бага хэдий ч төрөл бүрийн зээл, санхүүжилтэд барьцаа хөрөнгө болж чаддаг тул таны хөрөнгийн эргэлтийг түгжих бус харин ч өсгөж өгдөг. 

Банкнуудын үл хөдлөх хөрөнгийг үнэлэх, зээлийн бүтээгдэхүүнүүдэд барьцаа болгох зэрэг процесс сайн хөгжсөн байдаг нь танд үл хөдлөх хөрөнгөө богино, дунд хугацааны эргэлтэд оруулахад хялбар боломжийг өгнө. 

Хөрөнгө оруулалтууддаа диверсификац хийх нэгэн боломж

Хөрөнгө оруулалтуудын арга хэлбэрүүд нь богино, дунд, урт хугацааны, хурдан болон удаан хөрвөх, эрсдэл өндөртэй эсвэл багатай, өгөөж ихтэй, багатай гээд төрөл бүрийн байдаг. Банкны хадгаламж, засгийн газрын үнэт цаас зэрэг нь эрсдэл багатай, түргэн хөрвөдөг бол хөрөнгийн зах зээл өгөөж өндөртэй байж чадах ч эрсдэл нь мөн адил өндөр. Бизнест хөрөнгө оруулах нь урт хугацаандаа өндөртэй байж болох боловч эрсдэлтэй, цаг зав, хүч хөдөлмөр ихээр шаарддаг. 

Ухаалаг хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын хэд хэдэн төрлийн давхар сонгосноор эрсдэлээ тархсан диверсификац хийдэг. Үл хөдлөхөд хийх хөрөнгө оруулалтаа ч мөн том, жижиг талбайтай хаус, орон сууц, оффис, үйлчилгээ гэх мэт төрлөөр нь солонгоруулж болох юм. 

 

 

 

"Garden City 2" хотхон

GARDEN CITY 2 хотхон нь хүрээлсэн буюу дувор төлөвлөлттэй бөгөөд салхины урсгал, байгалийн нар үзэх, харах харцыг хамгийн зөв байхаар тооцоолсон, үргэлж өсөн нэмэгдэхийг билэгдсэн дэлбээлж буй цэцгэн хэлбэртэй орчин үеийн хэв маяг, шийдлийг хослуулсан орон сууцны хотхон юм. Мөн барилгын давхар бүрт тав тух бүхий лобби төлөвлөсөн нь оршин суугчид болон ирсэн зочдод анхны сэтгэгдэл төрүүлэн, төслийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг архитектурын чухал шийдэл юм.

Та "GARDEN CITY 2" ХОТХОНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГЫГ ДАРААХ ХОЛБООСООР ЗОЧЛОН ТАТАЖ аваарай. Баярлалаа.

New call-to-action

ncd