<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Nov 8, 2021

Яармаг бүсийн хөгжил ба түгжрэлийн шийдэл

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2030 оны зорилтот хөтөлбөрт хотыг 1 төвт загвараас Олон төвт загвар руу чиглүүлэн хөгжүүлэхээр тусгагдсан байдаг. Энэхүү хөгжлийн стратегийн нэг хэсэг бол Яармаг бүс нутгийг Улаанбаатар хотын нэгэн төв, шинэ суурьшлын бүс болгон хөгжүүлэх юм.

Сүүлийн 10 жилд Яармаг бүс Улаанбаатар хотын нэгэн томоохон шинэ суурьшлын бүс болон хөгжиж байгаа бөгөөд энэ бүсэд хотын хамгийн их (нийт барилгажилтын 45%) барилгажилт явагдаж байна. Их бүтээн байгуулалт явагдаж байгаа газар замын түгжрэл, хүн амын нягтшил бий болох нь зүйн хэрэг бөгөөд замын ачааллыг бууруулах, оршин суугчдыг хэрэгцээт бүх үйлчилгээгээр хангах нь дунд болон урт хугацааны зорилт юм.

Яармаг бүсэд одоогоор нийт 20,255 өрхийн 74,062 хүн ам амьдардаг бөгөөд энэ бүсэд нийтдээ 58 орчим шинэ төслүүд хэрэгжиж байгаа юм. Эдгээр төслүүдийн ажиллах хүч, том оврын машинууд, энэ бүсийн нийт хүн амын хөдөлгөөн зэрэг нь нийлээд замын ачааллыг нэмж түгжрэл үүсгэж байгаа гол шалтгаан юм. 

Түгжрэлийг шийдэх богино, дунд, урт хугацаат шийдлүүд байгаа бөгөөд эдгээр нь үе үеийн засгийн газруудын мөрийн хөтөлбөрт туссаар ирсэн.

Зам харилцааг таатай болгох нь тэргүүн шийдэл мөн боловч энэ нь урт хугацаанд хэрэгжих хөрөнгө оруулалт ихээр шаардсан шийдэл юм. Энэ чиглэлд Нийслэлийн удирдлагаас тодорхой арга хэмжээг авч ажилласаар ирсэн бөгөөд урт хугацаанд хэрэгжих төсөл бол нийт 30 км хөнгөн галт тэрэг зорчих замыг бүтээн байгуулж нийтийн тээврээр түгжрэлийг шийдэхээр тусгасан байдаг. Тус хөнгөн галт тэрэг нь Долоон буудлаас Чингисийн өргөн чөлөөгөөр явж Энхтайваны гүүр давж Буянт Ухаа хүртэл зорчих үндсэн маршрутын дагуу хийгдэх төсөл юм.

Мөн түүнчлэн Сонсголонгийн гүүрийг засварлах, Хотын захиргааны ерөнхий төлөвлөлтөд туссанаар 1,5 км замыг барих, Яармагийг хоттой холбох гүүр, замууд, Яармаг гэр хорооллын дундуур зам барих зэрэг богино дунд хугацааны төлөвлөлтүүд юм.

Олон судалгаануудын дүгнэлтэд туссанаар түгжрэлийг бууруулах бас нэгэн шийдэл бол тухайн бүсэд аль болох олон худалдаа үйлчилгээ, сургууль цэцэрлэг, энтертэйнмент төвүүд, төрийн үйлчилгээг олноор төвлөрүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх гэсэн шийдлүүд багтаж байна.

Худалдаа үйлчилгээг цогцоор төвлөрүүлснээр тус бүсэд амьдрах хүмүүс хотын өөр бүс рүү зорчих шаардлага багасаж улмаар замын түгжрэл харьцангуй буурна гэж үздэг. Дээрх шийдлийн хүрээнд Яармаг бүсэд одоогоор доорх хэдэн чиглэлд бүтээн байгуулалтууд хийгдэж байна.

Yarmag-2

1. Байр орон сууцны хангамж – Барилгажилт хамгийн их явагдаж байгаа тус бүсэд хэрэгжүүлж байгаа ихэнх төслүүд орон сууц хаусны төслүүд юм. Яармаг орчим нийт 58 төсөл хэрэгжиж байгаагийн 90% нь орон сууц, худалдаа үйлчилгээний төслүүд 10% орчим нь хаус төслүүд байгаа юм. Хаус хотхоныг сонгох хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа ч түүн дотроо нэгдсэн төлөвлөлттэй, төвийн инженерийн шугамд холбогдсон төслүүд илүү эрэлттэй байна. Хаус төслүүдийн хувьд төвлөрсөн бүс нь Нүхт болон Арцатын их, дунд амууд болоод байна.

2. Төрийн үйлчилгээ – Төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь хүн амын суурьшилд ихээхэн ач холбогдолтой. Яармаг бүсэд Нийслэлийн төр захиргааны байгууллага шилжин очиж байгаатай холбоотой 900 гаруй албан хаагчид, 700 гаруй аж ахуйн нэгжүүд энэ бүсэд төвлөрөх тооцоо байна. Шинэ хотын захиргааны барилгын 3 р блокод Нэг цэгийн үйлчилгээ ирснээр Яармаг бүсийн оршин суугчид төрийн үйлчилгээг Нэг цэгийн үйлчилгээгээр авах боломжтой болж байгаа юм. Мөн Авто тээврийн үндэсний төв нь шинээр байгуулагдах АвтоКом төвд ирснээр авто машинтай холбоотой бүх үйлчилгээг өөрийн бүсээс авах боломж нээгдэж байна.

  1. 3. Худалдаа үйлчилгээ - Одоогоор хэрэгжиж байгаа 58 шинэ төслүүд ихэнх нь өөрийн байршилдаа худалдаа үйлчилгээний зориулалттай талбайг шийдэж байгаа нь дээрх шийдэл биелэлээ олоход тус болох юм. Томоохон худалдаа үйлчилгээний төвүүд ч Яармагт салбарлан хөгжихөөр шилжин ирж байна.

  2.  
  3. 4.Хүнсний хангамж - Хотын хүн амыг хүнсээр хангаж буй томоохон хүнсний сүлжээ дэлгүүрүүд аль хэдийнээ Яармагт салбаруудаа нээн ажиллуулж байна. Хотын хөгжилд хувь нэмэр оруулж буй Номин сүлжээ, Сансар, Миний Дэлгүүр, Оргил зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүд аль хэдийн салбараа нээсэн бөгөөд шинээр 2023 онд И Март сүлжээ нээгдэхээр төлөвлөгдсөн байна.

  4.  
  5. 5.Авто үйлчилгээ - Яармаг бүсэд байгаа худалдаа үйлчилгээнээс онцлох үйлчилгээнүүд нь автомашины сэрвис үйлчилгээ, худалдаа бүхий шинэ хуучин автомашины дилерүүд юм. Эдгээрээс 2020 онд нэмж ашиглалтад орж байгaa, автомашины үйлчилгээ төвлөрсөн төсөл бол АвтоКом төв юм. Тус төв нь нийт 4400мкв талбай бүхий 2 блок худалдаа үйлчилгээ, Гаалийн баталгаат агуулах, Авто тээврийн үндэсний төвийн салбар, Даатгалын үйлчилгээ зэрэг автомашинтай холбоотой бүх төрлийн цогц үйлчилгээг төвлөрүүлэх концепци бүхий төсөл юм. Энэхүү төв ашиглалтад орсноор Яармаг бүс дэх хүн ам авотмашинтай холбоотой бүх төрлийн үйлчилгээг хот руу орохгүйгээр дэргэдээсээ авах боломж нээгдэж байна.

  6.  
  7. 6. Сургууль цэцэрлэгийн хангамж – Авто замын түгжрэлийг нэмэгдүүлж буй гол хүчин зүйлүүдийн нэг бол амьдарч буй бүсээс өөр бүсэд хүүхдээ сургууль цэцэрлэгт зөөх явдал бөгөөд энэ ачааллыг хөнгөвчлөх нэг шийдэл бол оршин суугчийн бүсэд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Тус бүсэд улсын болон хувийн хэвшлийн нийлсэн 7 том сургууль цэцэрлэгүүд байгаагаас гадна шинээр баригдах орон сууцны хотхонууд цэцэрлэг төлөвлөх нь их байна.

  8.  
  9. 7.Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж – Хүн амын наад захын хэрэгцээ бол эрүүл мэндийн үйлчилгээ байдаг. Амьдарч буй бүсээсээ эрүүл мэндийн үйлчилгээг чирэгдэл багатай авах нь амьдралын чанарын нэг үзүүлэлт бөгөөд Яармаг бүсэд одоогоор улсын болон хувийн эмнэлгүүд шинээр баригдсаар байна. Төлөвлөж буй шинэ эмнэлэг бол оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж бүхий Endogen medical төв Вива Сити хотхоны ойролцоо баригдах юм.

  10.  
  11. 8.Интертэйнмент/спорт, үзвэр үйлчилгээ – Яармаг бүсэд олон нийтийн үзвэр үйлчилгээ, чөлөөт цагаа өнгөрөөх зориулалтаар томоохон төвүүд нэмэгдсээр байгаа бөгөөд томоохон бүтээн байгуулалтуудаас дурдвал Мөсөн Өргөө цогцолбор бүрэн хэмжээгээр энэ онд ашиглалтад орлоо. 3000 орчим айлтай байхаар төлөвлөсөн Шинэ Яармаг төсөлд спорт цогцолбор, Монголын хамгийн том усан спортын цогцолбор баригдахаар төлөвлөгдсөн байна.

  12.  
  13. Хан Уул дүүргийн хэмжээнд жил бүр 10,000 -20,000 айл шилжин суурьшдаг гэсэн судалгаа байдаг бөгөөд одоогоор дүүргийн хамгийн их хүн амтай бүс, Улаанбаатарын хамгийн их барилгажилт явагддаг бүс гэдгээрээ Яармагийн хөгжил тодорхойлогдож байгаа юм.

LRT

tugjrel