Инфляци бол хүнсний зүйлээс эхлээд шатахуун хүртэл бүх зүйлийн үнийг өсгөн мөнгөний худалдан авах чадварыг бууруулдаг бөгөөд хүн бүр инфляцийн хэтэвчиндээ үзүүлэх нөлөөллийг яаж шийдэх талаар бодож эхэлдэг. 2022 оны 8 сарын байдлаар Улаанбаатарт инфляци жилийн 14.8% байгаа нь харьцангуй өндөр байгаа юм. Энэ үед орон сууц, үл хөдлөхийн үнэ ч тогтмол өсөлттэй болдог. Ийм үед хүмүүс ипотек болон моргэйжийн зээлээр орон сууц үл хөдлөх худалдан авах нь ихэсдэг. Учир инфляци үргэлжлэхийн хирээр бараа, үйлчилгээний үнийн өсөлт хүмүүсийн худалдан авах чадварыг бууруулдаг бөгөөд энэ үед орон сууц үл хөдлөх худалдан авах нь мөнгөний худалдан авах чадвар буурах үед хамгаалалт болж өгдөг.
Ерөнхийдөө үл хөдлөхийн үнэ ч гэсэн инфляцийн үед өсдөг. Энэхүү үнийн өсөлт нь мянга мянган хүмүүсийг үл хөдлөх худалдаж авах боломжгүй болох түвшинд үнэ хөөрөгддөг. Эндээс мөн мянга мянган хүмүүс үл хөдлөх худалдан авах биш харин түрээслэх нь нэмэгдэнэ. Ийнхүү түрээслэх зах зээлийн эрэлт нэмэгдсэнээр түрээсийн үнэ ч мөн эрэлтэд тулгуурлан нэмэгдэнэ. Түрээс болон худалдах үнэ хоёул нэмэгдсэн үед аль хувилбар нь танд санхүүгийн ашиг авчрах вэ гэдгийг тунгааж тооцоолж үзэх хэрэгтэй болно.
Инфляци их үед үл хөдлөхийн үнэ өсдөг тул та өөрийн үл хөдлөхийг байж болох хамгийн дээд үнээр худалдахаар санал болгох боломжтой. Инфляцитай үе бол үл хөдлөхөө худалдан ашиг хийж бэлэн мөнгөтэй болох боломжтой үе юм.
Мэдээж та үл хөдлөхөө зарчихвал өөр нэг амьдрах орон байр хэрэгтэй болно. Тэр нь таны тооцоолсон төсөвт таарсан байх шаардлагатай. Тухайн төсөвтөө багтсан үл хөдлөх худалдан авах болон түрээслэх сонголтуудыг харьцуулах хэрэгтэй болно. Зах зээл дээр бэлэн байгаа үл хөдлөхүүдийн үнэ ч мөн өссөн байгаа гэдгийг мартаж болохгүй, энэ тохиолдолд та одоо байгаа үл хөдлөхөө ( хэмжээгээ багасгах, орчин, байршлаа өөрчлөх) арай бага хэмжээтэй болгох эсвэл арай хямдхан бүсэд үл хөдлөх худалдан авах гэх мэт нөхцлүүдийг судлах хэрэгтэй. Зах зээл дээр нийлүүлэлт ( орон сууцны фонд ) хангалттай байгаа үед энэ боломж харьцангуй өндөр.
Том зургаараа үл хөдлөх бол инфляциас хамгаалах хамгаалалт болж байдаг. Учир нь үл хөдлөх худалдан авснаар зах зээл дээр байгаа бусад бараа үйлчилгээний үнийн өсөлттэй хамт нэг хурдаар эрсдлээ хаах боломжийг олгодог. Гэхдээ зөвхөн үнийн өсөлтөөс гадна бусад хүчин зүйлүүдийн нөлөөллийг судалж мэдсэнээр үл хөдлөх худалдан авах эсвэл худалдах шийдвэрийг зөв гаргаснаар та гэр бүлдээ ашиг авчрах боломжтой.
Орон сууц, хаусны үнэ өндөр үед зүй тогтлоороо моргэйжийн зээлийн хүү бага байдаг олон улсын практик байдаг. Моргэйжийн зээл авч зээлийн хүүг гэрээгээр урьдчилан тохирсноор сарын төлөлт тогтмол болж та ирээдүйд инфляциас хамаарсан хүүгийн өсөлтөөс үүсэх эрсдлээс хамгаалж байгаа юм.
Зөвхөн үл хөдлөх худалдан авч инфляцийн эрсдлээс хамгаалахаас гадна боломжтой бол мөнгөө аль болох олон зүйлд тараан байршуулах нь ирээдүйд үүсэх эрсдлээс хамгаална. Тодорхой хувьд үл хөдлөх худалдан авах, ашигтай бизнест хөрөнгө оруулах, засгийн газрын бонд болон бусад хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүн, алт үнэт метал худалдан авах гэх мэт.
Инфляцийн үед хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдах болон үйлдвэрлэдэг салбарын бизнест хөрөнгө оруулах нь гол төлөв оновчтой сонголт болдог. Мөн засгийн газрын бондууд харьцангуй эрсдэл багатай хөрөнгө оруулалт болдог.
Үл хөдлөхөөр инфляцийн хамгаалалт хийх нь зөвхөн үл хөдлөх худалдан авах болон зарах, түрээслэх байдлаар хязгаарлагдахгүй бөгөөд олон улсад ашигладаг бас нэгэн практик бол Үл хөдлөхийн хөрөнгө оруулалтын сертификатууд байдаг. Үүнийг ихэвчлэн үл хөдлөх барьж байгуулдаг компаниуд санал болгодог бөгөөд үнийн өсөлттэй үед энэ нь худалдан авагчид ашиг авчирдаг. Нөгөө талдаа барилгын компаниудад нэг дор хөрөнгө татан төвлөрүүлэх ач холбогдолтой.
Эцэст нь үл хөдлөх бол инфляциас хамгаалдаг хамгийн сайн хамгаалалт хэвээр л байгаа тул уламжлалт хөрөнгө оруулалт гэж нэрлэгддэг.
Хэрэв та үл хөдлөх худалдан авахаар хайж байгаа бол инфляцитай энэ цаг үе танд хамгийн ашигтай үе. Учир нь харьцангуй бага хүүтэй моргэйжийн зээл авч хүүгээ цоожилсноор ирээдүйд ирэх инфляцийн эрсдлээс хамгаалж урт хугацаанд таны хөрөнгө нэмэгдэнэ.