Үл хөдлөх худалдан авахын тулд нэлээд хугацааны турш үнэ болоод чанарын судалгаа, харьцуулалт хийж, ирээдүйд бий болох төлөвлөлт зэргийг анхаарч үзэх нь чухал. Судалгаанаас үзэхэд ихэнх хүмүүс үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа дараах нийтлэг алдаануудыг гаргадаг байна. Тиймээс та бүхэн аливаа барилга, байгууламжийг худалдан авах гэж буй бол доорх алдаануудыг гаргахаас болгоомжлоорой.
Байршил бол үл хөдлөхийн үнэд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл. Ялангуяа манай улс нь өвөлдөө хүйтэн, утаатай, замын түгжрэл ихтэй зэрэг олон асуудалтай тул одоо хаана үл хөдлөх худалдан авбал ирээдүйд үнэ цэнэ нь өсөх талаар бодож үзэх нь зүйтэй.
Ялангуяа орон сууц болон үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх худалдан авах гэж буй бол та хажуу зэргэлдээх айлуудыг судалж, бичил хэмжээний хөршийн судалгаа хийх хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл хөршүүдийн уулзалт, орон сууцны хурал зэрэгт суугаад бусад хүмүүсийн юу хэлж ярьж буйг ажиглаад үзэхэд гэмгүй. Энэ нь таныг тухайн байршилд амжилттай худалдаа үйлчилгээг явуулж чадах эсэх, эсвэл амар тайван элдэв асуудалгүй амьдарч чадах эсэхэд маш том нөлөө үзүүлэх болно гэдгийг мартаж болохгүй.
Ямар нэгэн үл хөдлөхийг худалдан авахад ирээдүйг урьдчилан харж, харьцуулалт судалгаан дээр үндэслэсэн таамаглалыг дэвшүүлэх нь чухал.
Тухайн үл хөдлөхийн ирээдүй ямар байхыг таамаглахын тулд дараах асуултуудад хариулт олох шаардлагатай. Үүнд:
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.