<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Feb 9, 2022

Үл хөдлөх хөрөнгийн үнэ үргэлжлэн өсөх хандлагатай байна

Үл хөдлөх хөрөнгө бол хүний нэн тэргүүний хэрэгцээ төдийгүй амьдралынхаа гуравны хоёрыг өнгөрүүлэх тав тухтай орчин, хамгийн том худалдан авалтуудын нэг байдаг. Тиймдээ ч үл хөдлөх хөрөнгийг үнэ цэнтэй хөрөнгө оруулалт хэмээн тодорхойлж, худалдан авах цаг хугацаа, үнийн дүнгээс эхлээд бүх зүйлийг нарийн анхаарч энэ зах зээлийн талаар илүү сайн мэдлэгтэй байх тусам илүү сайн шийдвэр гаргах боломжтой юм. 

ulaabaatar-banner

Жил бүрийн хавар, барилгын ажил эхлэх үеэр гол материалын үнэ нэмэгдэж, түүнийгээ дагаад байрны ханш өсдөг хандлага түгээмэл ч “Тэнхлэг зууч”-ийн 2021 оны 4-р улирлын судалгаагаар үл хөдлөхийн үнэ өмнөх онуудын өсөлттэй харьцуулахад огцом нэмэгджээ.

2021 оны 4-р улирлын байдлаар захиалга авч буй орон сууцны 1 мкв-ын дундаж үнэ 3,258,853 төгрөгт хүрсэн нь өмнөх улирлаас 3%, өмнөх оны мөн улирлаас 20% орчим өссөн үзүүлэлттэй байгаа юм. Энэхүү үнийн өсөлтөд хамгийн ихээр нөлөөлсөн зүйл бол барилгын материалын үнийн өсөлт бөгөөд энэ өсөлт 2022 онд ч мөн үргэлжлэх хандлагатай байгааг шинжээчид дурдсаар байгаа юм.

Манай улсад төдийгүй дэлхий даяар барилгын материалын үнэ ханш өсөхийн хэрээр үнийн өсөлт эрчимтэй явагдаж байна. Тухайлбал, 2020 оны байдлаар дэлхийн зах зээл дахь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 326 их наяд ам.доллар буюу нийт биет алтны үнэлгээнээс 40 дахин их байсан бол энэ тоо 2021 оны эхний улирлын байдлаар 7.3% өсөлттэй гарсан юм. Цаашид ч манай улс төдийгүй дэлхийн зах зээл дээр үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн улам бүр өсөх төлөвтэй байна.

shutterstock_1285778323

БХБЯ-наас “Үнэ өсөх хамгийн гол шалтгаан нь барилгад хэрэглэгдэх гол нэр төрлийн материал болох арматур, эрдэс хөвөн, хөөсөн шахмал хавтан, модон материал, металл хийц эдлэлүүд, хуванцар цонх хаалга, бусад туслах материалын үнэ дэлхийн зах зээл болон дотоодод огцом нэмэгдсэнтэй холбоотой” хэмээн мэдээллэсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотой хил гаалийн хориг саад, тээвэрлэлтийн үнийн огцом өсөлт, дэлхийн зах зээл дээрх барилгын материалын түүхийн эдийн хомсдол түүнийг дагасан үнийн өсөлт зэрэг нь нөлөөлсөн байна.

БХБЯ-ны 2020 оны наймдугаар сарын судалгаанаас харахад 2021 оны арматурын өсөлтөөс шалтгаалан барилгын нийт төсөвт өртөг 13.5 хувиар буюу барилгын үнэ нэг мкв тутамд 169,000 төгрөгөөр өсөөд байна.

2021 оны аравдугаар сарын байдлаар дараах материалуудын үнэ огцом өссөн байна. Ялангуяа барилгын үндсэн хийцийг бүрдүүлэгч арматурын үнэ 1,7 сая төгрөгөөс  3 сая төгрөг болж өссөн байх жишээтэй.

Бараа бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг импортоор хангадаг манай улсын зах зээлд эдгээр үнийн өсөлт шууд нөлөөлж байгаа юм. Түүнчлэн төрөөс ипотекийн зээлийг хөнгөвчлөх арга хэмжээ авч, урьдчилгаа төлбөрийг 20 хувь болгон бууруулсан нь эрэлтийг огцом нэмэгдүүлнэ гэж судлаачид зөвлөж буй. Жишээлбэл, Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт орон сууцны үнэ 2021 оны 4 дугаар улиралд 2010 оны эцсээс 81.7 хувиар өссөн байгааг Үндэсний статистикийн хороо тэмдэглэсэн бөгөөд үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн ч энэ хэрээр өсөн нэмэгдсэнийг илэрхийлж байна. Тиймээс ч барилгын материалын үнэ ханш, тээврийн зардал, хэрэглэгчийн эрэлт улам бүр өсөн нэмэгдэж буй энэ цаг үед үнийн мэдрэгдэхүйц өсөлтөөс өмнө үл хөдлөх хөрөнгө худалдах авах нь хамгийн оновчтой сонголт болоод байна.


Танилцуулга татах

NCD Group-ийн хэрэгжүүлж буй их хотын шинэ өнгө төрхийг тодорхойлох Vega City, хүүхдэд ээлтэй ногоон хотхон Garden City, бизнес концепци бүхий River Plaza, итали хэв маяг бүхий хаус хотхон Casa Da Vinci төслүүдийн брошурыг доорх линкээр орж татаж авах боломжтой.

New call-to-action