NCD группийн мэдээллийн хуудас

Үл хөдлөх хөрөнгө оруулалтын ирээдүй: Ухаалаг- Цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй барилга

Written by Nomin construction | 8/13/19 8:39 AM

Climate-resilient design гэдэг нь уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй барилгын загвар юм. Энэхүү загвар нь байгалийн гамшиг, цаг уурын элдэв үзэгдэлд хариу үйлдэл үзүүлэх чадвартай барилга байгууламжийг барьж гүйцэтгэх суурь болдог.       

Цаг уурын өөрчлөлт, байгалийн элдэв үзэгдэл зэрэг нь олон улсын барилга байгууламж, үл хөдлөхийн салбарт эдийн засгийн ихээхэн хор уршгийг авчирдаг. Тийм учраас уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй барилга байгууламж чухал шаардлагатай болоод байна. Энэ нь цаг уурын огцом өөрчлөлттөй бүсэд орших үл хөдлөхийн салбарт илүү түлхүү харагдаж байна. Тухайлбал, Мянмар, Филиппин, Тайланд зэрэг Азийн улс орнууд болон Никарагуа, Гондурас хойд, өмнөд Америкийн улс орнуудад ч далайн түвшин дээшлэх, давалгаа нэмэгдэх, бүс нутгийн ган гачиг болох болох зэрэг олон цаг уурын өөрчлөлтүүд гарсаар байна. Эдгээрийг аюулгүй даван туулахын тулд уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй барилгын загварын зураг төслийг сайтар боловсруулж ажиллах нь ирээдүйд өндөр үнэ цэнийг бий болгохуйц үр дүнтэй ажлын нэг хэсэг болоод байгаа билээ. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүдийн хувьд цаг уурын өөрчлөлтөд тэсвэртэй стратеги нь уналтын үед ч эерэг түвшинд үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгодог. АНУ-д 2017 онд 300 тэрбум долларыг байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн орон сууц, арилжааны үл хөдлөх хөрөнгийн хохирлыг барагдуулахад зарцуулсан нь гайхахаар зүйл биш юм. Ихэнхи далайн эргийн ойролцоох хотууд, тухайлбал Нью-Иоркт гэхэд үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн төлөвлөгөөнүүд хотын хамгийн үзэсгэлэнтэй, дурсгалтай газруудыг хамгаалж үлдэхийн тулд чиглэгдэж эхэллээ. Жишээлбэл, энэ оны 3 сард хотын дарга Билл де Блазио далайн эргийн ойролцоох дэд бүтцийг хамгаалахад туслах 500 сая ам.долларын үнэлгээ бүхий уур амьсгалд чиглэсэн төслийг зарлаад байна.

Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагчид ч мөн адил цаг уурын аюулыг бууруулах стратегиудад анхаарлаа хандуулж эхлээд байна. Тийм ч учраас далайн уснаас хамгаалах далан, өндөржүүлэлтийг нэмж барих, хөргөлтийн системийг бий болгох гэх мэт замаар цаг уурын эрсдэлийг бууруулахад хүчин зүтгэл гаргаж байна. Бодит жишээнээс дурьдвал, "Сэнди" хар салхины дараа Нью-Йорк хотын барилга байгууламжийн эзэд, менежерүүд нөөц үүсгүүрийг хамгийн өндөр давхарт нүүлгэж, ус шахах системээ өөрчилж эхэлсэн. Өндөр эрсдэлтэй зах зээлүүдэд эдгээр төрлийн уян хатан байдлын зардлыг зайлшгүй тооцох нь зүйтэй.

Зарим компаниуд бусад улсын зах зээл цаг уурын өөрчлөлтөд хэр эрсдэлтэй байх вэ гэсэн асуултад хариулт өгөхүйц уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийн индекс-ийг (climate change risk index) бий болгожээ. Энэхүү индексийг бий болгохын тулд байгаль орчны эрсдлийн хэрэгслүүдийг ашигласан байна.

 

 
Figure 1: World Map of the Global Climate Risk Index 1998 –201 7

Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийн индекс нь ойрын 20 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий бүс нутгуудад оноо өгдөг бөгөөд эдгээр моделийг харгалзан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчид байгаль орчны эрсдлийг зохицуулах, улс орны нөхөн сэргээлтийг шийдвэрлэх боломжтой юм. Уг индекст эрсдлийг багаас их рүү нь эрэмбэлэн тооцоолсон байна.

Доор хүснэгтэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл хамгийн ихтэй 20 орныг жагсаалаа.

Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл ихтэй 10 орон

Тус хүснэгтээс үзвэл, Пуэрто-Рико, Шри Ланк, Доминика, Непал зэрэг орнуудын араас Перу, Вьетнам, Мадагаскар зэрэг улсууд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд өртөмтгий хэмээн тодорхойлогдсон байна. Тиймээс гадны улс орнуудад үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт хийхдээ тус эрсдлийн индексийг харгалзан тооцоолох нь зүйтэй. Сүүлийн үед манай улсын үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагчид Тайландын үл хөдлөхийн зах зээлийг ихээхэн сонирхож эхэлсэн. Тэгвэл далайн эргийн орон болох Тайланд нь мөн л хамгийн өндөр эрсдэлтэй 10 орнуудын тоонд багтаад байна.