NCD группийн мэдээллийн хуудас

Үл хөдлөхийн бизнест эрэлт хэрэгцээ өндөр байна уу?

Written by Nomin construction | 5/8/17 9:30 AM

Монгол улсад барилгын салбарын хөгжил ахиц дэвшилттэй өрнөхийн хирээр үл хөдлөх хөрөнгийн зах зээл бизнес эрхлэгчдийн анхаарлыг татаад байна. Хэдийгээр одоогийн эдийн засгийн нөхцөл байдал нь барилгын салбарынханд хүнд тусч байгаа хэдий ч энэхүү бизнесийн эрэлт хэрэгцээ байсаар л байна. Нийгэмд үйлдвэр, үйлчилгээ явуулах ажлын байрны захиалга, оффис зориулалтаар, орон сууц эзэмших, худалдан авах зэрэг олон чиглэлээр эрэлт хэрэгцээ гарч байдаг. Үл хөдлөхийн болон түүнийг дагасан бизнесүүд амжилттай цэцэглэж байгаагийн хэдэн шалтгааныг танд сонирхуулъя.

1. Үл хөдлөх барилгуудын чанар сайжирч байна

Хэрэглэгчдэд олон үл хөдлөхөөс өөрийн хүсэл таалалд нийцсэн барилга байгууламжийг сонгох боломж өндөр байна. Сүүлийн жилүүдэд барилгын компаниуд олон улсын жишигт нийцсэн чанар дизайн бүхий орон сууц, оффис болон худалдаа үйлчилгээний газруудыг барьж эхлээд буй нь үл хөдлөхийн барилгуудын үзүүлэлт сайжраад байгааг харуулж байна. 

 

2. Үл хөдлөхийн салбарын үйлчилгээ сайжирсаар байна

Mongolian propperties, Remax, Master properties гэх мэт үл хөдлөх зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын тоо нэмэгдсээр байна. Ийнхүү олон улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудын тоо нэмэгдэж байгаа нь үл хөдлөхийн салбарын үйлчилгээ сайжирч, өрсөлдөөнийг хурдасгаж буйг харуулж байгаа юм. 

 

3. Гадны компаниуд үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулах сонирхол өндөр байна

 Америк, Австрали, Япон зэрэг өндөр хөгжилтэй орны үл хөдлөхийн бизнес эрхлэгчид Монгол улсын үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулах сонирхол их байна. Эдгээр өндөр хөгжилтэй орнуудад аль хэдийн том бүтээн байгуулалтууд, дэд бүтцүүд өндөр түвшинд хөгжчихсөн. Харин хөгжиж буй манай оронд хийгдэх шаардлагатай их бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил арвин байна.  Мөн гадны хөрөнгө оруулагчдыг үл хөдлөхийн салбар луу татах хууль эрх зүйн тааламжтай орчин нөхцөл бүрдээд буй учир гадны олон компаниуд үл хөдлөхийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байсаар байна.

 

4. Үл хөдлөх хөрөнгө худалдан авагчдын зан төлөв өөрчлөгдөж байна

Худалдан авагчид олон эх үүсвэрээс үл хөдлөх хөрөнгийн талаар мэдээллийг авах болсон. Сүүлийн жилүүдэд худалдан авагчдын барилгын компанид тавих шаардлага өсч, тэд олон улсын стандартад нийцсэн жишиг орон сууц, оффис болон үйлдвэр үйлчилгээний газруудыг худалдан авах хүсэлт, шаардлага өндөртэй болсон. 

 

5. Үл хөдлөх хөрөнгийн менежмент сайжирч байна

Үл хөдлөх хөрөнгийн менежмент нь барилгын одоогийн үнэ цэнийг хадгалж, ирээдүйн үнэ цэнийг өсгөн нэмэгдүүлэх зорилготой. Үл хөдлөхийн бизнес эрхлэгчид зөвхөн бүтээн байгуулалт хийгээд зогсохгүй түүний ирээдүйд өсөн нэмэгдэх үнэ цэнэ дээр анхаарал хандуулж эхлээд байна. Харин үл хөдлөх хөрөнгийн менежмент нь барилгын насжилтыг 30-40 жилээр уртасгадаг гэсэн судалгаа бий. Энэхүү үл хөдлөх хөрөнгийн менежмент Монгол улсад цогцоор дэлгэрч буй нь сайшаалтай.

 

"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.