Үл хөдлөхийн салбар ба Контент маркетинг
Сүүлийн жилүүдэд маркетингийн салбарынхан аливаа бизнесийн үйл ажиллагааны хэрэглэгчид нь эцсийн дүндээ хүн байж, хүн рүү чиглэдэг болохыг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрөөд байна. Тиймдээ ч Бизнесийн байгууллага-Бизнесийн байгууллага (B2B), Бизнесийн байгууллага-Харилцагчид (B2C) гэсэн
хуучирсан ойлголтоос илүүтэй ХҮН-ХҮН рүү чиглэсэн буюу Human To Human хэмээх шинэ нэр томъёо
гарсаар удаж байгаа билээ. Мэдээлэл технологийн энэ эрин зуунд уламжлалт бус маркетинг хийдэг аливаа байгууллагуудын хувьд контент маркетингийн ач холбогдлыг ихээхэн ойлгож, энэ тал дээр түлхүү анхаарснаар бизнесээ онлайн ертөнцөд үр дүнтэй ажиллуулах боломж өргөн болоод байгаа билээ.
Контент маркетингийг амжилттай хэрэгжүүлж буй үл хөдлөхийн компаниуд
Үл хөдлөхийн салбарынхны хувьд ч мөн адил контент маркетингийн хэрэгцээ, шаардлага өндөр болж энэ чиглэлийг үйл ажиллагаандаа тусгасан компани бусдаасаа түрүүлж алхаж байна. Тухайлбал,
Right Move
Англи улсад үл хөдлөхийн хамгийн алдартай сайтыг ажиллуулдаг компани болох "Right Move" нь 2014 оноос хэрэглэгчид рүүгээ чиглэсэн контент маркетингийг идэвхтэй хийж эхэлсэн. Энэ нь зөвхөн онлайн орчинд төдийгүй томоохон самбарууд, Телевизийн сувгуудыг ашигласан өргөн цар хүрээтэй компанит ажил байсан юм. Хамгийн гол нь "Right Move" компанийн хамт олон хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхлыг харгалзан, түүн дээр нь тулгуурласан контентуудыг бий болгосноор өдийг хүртэл хэрэглэгчдийнхээ дунд эрэлт хэрэгцээ өндөр хэвээр байсаар байна. Тус компанийн сайт руу ороход л зүгээр нэг "байр худалдаж авах" гэсэн үг хэрэглэхийн оронд "аз жаргалаа олох" "мөрөөдлийн байраа олох" гэх мэт хүний дотоод сэтгэл рүү өнгийсөн үг хэллэг хэрэглэсэн байгааг анзаарч болно.
Spare Room
Spareroom үл хөдлөхийн компани нь хэрэглэгчдийнхээ өдөр тутмын амьдралд тустай контентийг үйлдвэрлэдгээрээ алдартай. Тэрээр хэрэглэгчийг гэр орноо хэрхэн, ямар дизайнаар өөрчилж болох талаар мэдээллээр хангахаас эхлээд үл хөдлөх түрээслэх эсвэл худалдан авснаараа хүний амьдралд гардаг эерэг өөрчлөлтүүдийг хүртэл сануулж бичдэг. Энэхүү компанийн бас нэг онцлог нь тэд хэрэглэгчдийнхээ түүхийг бичдэг, болсон бодит зүйлийг хуваалцаж илүү олон хэрэглэгчдийн сонирхлыг татаж чаддаг. Тэдний сайтад хэрэглэгчдэд зориулсан тусгай блог гэсэн цэс бий. Та зочлохыг хүсвэл энд дарна уу.
Marco Robinson
Marco Robinson компанийн хамт олон мөн л сүүлийн жилүүдэд контент маркетингийг түлхүү ашиглаж байгаа ба хамгийн анх өөрсдийн албан ёсны сошиал медиагаар дамжуулан 110,000 еврогийн үнэтэй орон сууцыг үнэ төлбөргүй өгөх тэмцээн зарлаж байсан юм. Тэд энэхүү тэмцээнээ #Win My House хэмээн нэрлэсэн ба дагагчид нь Marco's book номыг худалдан авч, твиттерт тоглосон тоглоомын screenshot-ыг байршуулан retweet хийснээрээ тэмцээнд орох эрхтэй болсон. Энэхүү компанит ажлын үр дүнд олон сая номнууд борлуулагдсан төдийгүй Marco Robinson компанийн үл хөдлөхийн ойлголт, нэр хүнд өссөн юм.
Califronia Association of Realtors
Сүүлийн үед Ким Кардашиан, Жастин Бибер зэрэг одууд өөрсдийн эможигоо гарган цахим ертөнцөөр сурталчлах болсон. Энэ үед АНУ-д байрлах California Association of Realtors компанийнхан өөрсдийн дүр төрхтэй, хөгжилтэй эможиг зах зээлд нийлүүлж байсан билээ. Тэд орон сууц худалдан авагчдаа илүү хөгжилтэй байлгахын тулд C.A.R. Emoji аппликэйшнийг гарган өөрсдийн реалторуудад хэрэглэгчидтэй эдгээр эможиг ашиглан харилцах үүрэг даалгаврыг өгсөн. Амжилттай хийгдсэн гэрээ хэлэлцээрийн дараа Sold эможиг явуулах нь хэрэглэгчдэд мэдээж таатай байх.
2016 оноос манай NCD группийн зүгээс ч мөн адил хэрэглэгчдээ халамжлах, тэднийг зөв шийдвэр гаргахад туслах зорилгоор өөрсдийн блог-ийг нээн ажиллуулж байгаа билээ. Энэхүү блог-оос та өөрийн амьдралд хэрэг болохуйц мэдээ, мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмжийг унших боломжтой.
"River Garden" хотхоны 2-р ээлж
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.
Барилгын ажлын урьдчилсан шалгаруулалтын урилга