<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Apr 6, 2023

Үнэтэй бугуйн цаг таныг хэрхэн илэрхийлэх вэ?

Цагны орон Швейцарийг гоё байгальтай гэдгээр нь мэдэхээс гадна чанар, загвар дизайн, хийцлэл гэдэг өнцгөөр төсөөлдөг. Банк санхүү, бугуйн цаг, шоколад, бусад загварын ертөнцийн нэр хүндтэй брэндүүд Швейцариас гаралтай. Түүний дотроос хэдэн арван жилийн баялаг түүхтэй брэндүүд болох Rolex, Omega, Patek Philippe, TAG Heuer, Breitling зэргийг дурдаж болно. Эдгээр брэндүүд хэрхэн амжилтад хүрэв гэдэгт тэдний тасралтгүй хөгжүүлэлт, амласан чанар, иннноваци, технологи зэргийг ойлгож болох бөгөөд дэлхий даяар эдүгээ хүртэл тасралтгүй эрэлттэй байснаар илэрхийлэгдэнэ. 


Швейцарь брэндүүдийн амжилттай түүхүүдийн нэг бол Rolex юм. Rolex бол дэлхийн хамгийн алдартай, нэр хүндтэй тансаг зэрэглэлийн цагны брэндүүдийн нэг юм. 1905 онд зохион бүтээгдсэн Rolex цаг нь дэгжин, нэр хүндийн бэлэг тэмдэг болсон юм. Rolex цагнууд нь өөгүй чанар, үнэн зөв цагийн хэмжигдэхүүн, гайхалтай загвараараа алдартай. Rolex-ийг эрх мэдэлтэй хүмүүс дэлхийн лидерүүд, ерөнхийлөгчид, алдартнууд, тамирчид гэх мэт олонд нөлөө бүхий хүмүүс зүүж хэрэглэдэг. Бугуйн цаг бол зөвхөн хэдэн цаг болж байгааг заах зориулалттай хэрэгсэл гэдгээс хамаагүй өргөн хүрээний ойлголт хэрэглээ юм. 

Алдартай хүмүүс, амжилтад хүрсэн хүмүүс яагаад үнэтэй цаг зүүдэг вэ?

Бугуйн цаг бол загвар дизайны бэлэг тэмдэг бөгөөд таны зүүсэн цаг таны амжилт, мэдрэмжийн илэрхийлэл гэж үздэг байна. 
Амжилтанд хүрсэн хүмүүс ололт амжилт, байр суурь, мэдрэмжийг нь илтгэх үнэтэй, нэр хүндтэй брэндийн бугуйн цаг зүүдэг. Эдгээр цагнууд нь өөртөө итгэх итгэл, мэдрэмжийн тодорхой хэсэг болж чаддаг. Нэмж дурдахад амжилттай хүмүүс тансаг цагны нарийвчлал, найдвартай байдлыг үнэлж мэддэг.  Ялангуяа цаг баримтлах, цагийг нарийн тогтоох нь мэргэжлийн орчинд, бизнесийн харилцаанд чухал гэж үздэг байна. 

1-Apr-06-2023-08-48-00-4720-AM
Үнэтэй, нэр хүндтэй  брэндийн цаг зүүснээр таны байр суурь, амжилтын зэрэглэлийг илэрхийлэхээс гадна шаргуу хөдөлмөрийг тань үнэлэх үнэлэмж болно. 


ROLEX хэрхэн амжилтанд хүрсэн бэ?


1905 онд Hans Wilsdorf, Alfred Davis нар Англи улсад анхлан Rolex цагийг зохион бүтээсэн бөгөөд энэ цагаас эхлэн чанар болон нэр хүнд зэрэг өссөн.  Rolex брэндийн нэрийн хуудас бол өөгүй чанар, цагийн нарийвчлал сайтай, гайхалтай загвар дизайн бөгөөд зөвхөн өндөр зэрэглэлийн материал болох зэвэрдэггүй ган, алт, цагаан алт хэрэглэдэгээрээ онцлог юм. 
Өөрийн үйлдвэр дотроо метал ажиллагааны дамжлагатай бөгөөд тэд үйлдвэрлэж байгаа цаг нэг бүрт чанарын хяналтыг тавьдаг тул бүтээгдэхүүн нэг бүр нь стандартад яг таг нийцдэг юм. 


Rolex брэндийг амжилттай болгосон бас нэгэн нууц бол тэдний инновацид өндөр ач холбогдол өгдөг байдал юм. 
1926 онд тэд анхны усны хамгаалалттай анхны цагийг бүтээсэн бөгөөд түүнийгээ Oyster гэж нэрлэсэн. Түүнээс улбаалан автомат цагийн механизм, хромон хүрээ гэх мэт шинэ инновациудыг цаг үйлдвэрлэлд нэвтрүүлсэнээрээ алдартай. Rolex н энэхүү түүхэн амжилтууд нь эдүгээ дэлхийд нэр хүндтэй брэнд болон гайхагдахад хүргэсэн бөгөөд дэлхийн алдартнууд, амжилттай яваа хэн бүхний хүсэмжит брэнд хэрэглээ болжээ. Зөвхөн бүтээгдэхүүний борлуулалтаар хязгаарлагдахгүй тэд боловсрол, эрүүл мэндийн салбарын судалгаа шинжилгээ, байгальд ээлтэй сайн үйлсийн олон ажлуудыг хийдэг. 


Бас нэгэн амжилттай брэнд бол Patek Philippe бөгөөд 1839 оноос эхэлсэн 180 жилийн түүхт брэнд юм. Өнөөдөр дэлхийн хамгийн үнэтэй брэндүүдийн нэгд тооцогддог бөгөөд үнэ нь хэдэн арван мянган доллараас хэдэн сая долларын үнэтэй бугуйн цагнууд юм. 
Хамгийн алдартай Patek Philippe цагнуудын нэг бол Calatrava цуглуулга бөгөөд энэ нь хувцаслалтад тохирсон минималист, дэгжин загвартай. Өөр нэг алдартай цуглуулга бол "Наутилус" цуврал бөгөөд энэ нь өвөрмөц цоолбор хэлбэртэй гэр, бугуйвчаараа илүү спортлог харагдуулдаг.

How Much Does It Cost to Get a Patek Philippe Watch in 2022?

Patek Philippe цагнууд нь ихэвчлэн үнэт металл, алмааз болон бусад тансаг материалаар чимэглэгддэг тул цуглуулагчид болон сонирхогчдын дуртай сонголт болдог. Тэд мөн гар аргаар урласан, цаг хэмжигдэхүүнийг нарийн хянахын тулд нарийн зохион бүтээсэн гоёмсог хөдөлгөөнүүдээрээ алдартай.

Энэхүү брэнд нь үе удмаараа үргэлжлэх цагийг бүтээдэг эртний уламжлалтай бөгөөд ихэнхдээ гэр бүлийн үнэт өв болдог. Патек Филипп нь "Та хэзээ ч Patek Philippe г эзэмшдэггүй бөгөөд өөрийн үр хойчдоо л анхаардаг" гэсэн уриагаараа дамжуулан цаг хугацааны шалгуурыг даах зорилгоор бүтээгдсэн цагийг бүтээх амлалтаа онцолдог байна. 

Эдүгээ Patek Philippe цагнууд нь дэлхий даяарх цуглуулагчид болон сонирхогчдын хүсэмжит, эрэлт ихтэй цаг бөгөөд бат бөх чанар, нарийвчлал, мөнхийн загварлаг байдлаараа үнэлэгддэг.