Өсвөр насны хүүхэдтэйгээ та хэрхэн харилцдаг вэ? Өсвөр насандаа хүүхэд бие бялдрын болоод сэтгэл санааны хувьд олон өөрчлөлттэй тулгарч байдаг. Тиймээс эцэг эхчүүд энэ онцлогийг нь харгалзаж, тэднийг аливаа нөхцөлд тайван тогтуун байлгаж, сайн талд нь түшиглэн харилцах хэрэгтэй бөгөөд тэдэнтэй цаг үргэлж ярилцаж, урамшуулж, дэмжиж, ойлгож байх хэрэгтэй.
Өсвөр насан дээрээ тэд ирээдүйд хэн болохоо шийдэх чухал шийдвэртэй тулгардаг. Энэ шийдвэрт эцэг, эхчүүд дур мэдэн өөрийнхөө үзэл бодлыг тулгаснаар хүүхдийг буруу шийдвэрт хөтлөх нь элбэг байдаг. Харин эсрэгээрээ хүүхдийнхээ авьяас чадварыг эрт таньж мэдэн, тэдэнтэй ярилцаж сонирхолтой зүйлд нь чиглүүлснээр эерэг өөрчлөлтийг авчирдаг. Тэгвэл эцэг эхчүүд энэ боломжийг хүүхдэдээ хэрхэн бүрдүүлж өгөх вэ?
Хүүхэд бүр багаасаа л юу идэх, юу өмсөх, хэнтэй тоглох, юугаар тоглох гэх мэтчилэн шийдвэрүүдийг бие даан гаргаж байдаг. Энэ бүх шийдвэрт эцэг эх оролцох хэдий ч аль болох хүүхдээр өөрөөр нь сонгуулж, алдсан зүйлд нь тусалж дэмжигчийн байр сууринаас хандсанаар хүүхэд багаасаа бие даан шийдвэр гаргах чадварт суралцдаг. Энэ чадвар нь тэдний ирээдүйд гаргах том шийдвэрүүдэд чухал үүрэгтэй байхаас гадна бие даасан хүн болон төлөвшихөд чухал нөлөө үзүүлнэ.
Ээж, аавууд хүүхдээ багаас нь дуу дуулуулна, бүжиг бүжиглүүлнэ, шатар тоглуулна, бөх барилдуулна гээд төрөл бүрийн зүйлээр хичээллүүлдэг. Энэ бүгдийн зорилго нь юм бүхэнд эвсэлтэй болгох, дуртай зүйлийг нь эрт илрүүлэх гээд ямар ч шалтгаантай байж болох юм. Харин өсвөр насандаа хүүхэд яг юунд дуртай сонирхолтой байгаагаа түлхүү судалж, хичээллэдэг. Энэ үед тэдний хийж буй үйлдлийг ажиглан тэдэнтэй энэ талаар ярилцах нь чухал. Харин таны хүүхэд өөрийгөө бүрэн олоогүй байвал тэдэнд өөрийгөө таньж мэдэхэд нь туслаарай.
Хүн сонирхолтой зүйлээ хийж, дуртай мэргэжлээрээ ажилласнаар илүү бүтээмжтэй, амжилттай ажилладаг талаар олон кейс, түүхүүдийг бид мэднэ. Юунд дуртай, сонирхолтойгоо мэдсэн хүн ирээдүйд ямар зүйлээр мэргэшиж ажиллахаа сонгоход илүү хялбар. Өөрийн хүслээр, итгэл үнэмшлээр сонголтоо хийж байгаа бол ямар нэгэн саадгүйгээр хүссэн мэргэжлийнхээ эзэн болж чадна. Тиймээс энэ чухал шийдвэрийг хүүхдийнхээ хүсэлд тулгуурлан сонгуулах нь зөв шийдэл болдог ба энэ үед эцэг эхчүүд хүүхдэдээ тухайн мэргэжлийн талаар ойлголт өгөн, зөвлөгч байх нь чухал.
Энэ мэтчилэн эцэг, эхчүүд хүүхдийнхээ өмнөөс шийдвэр гаргах бус хүүхэдтэйгээ хамтран шийдвэр гаргаж тэднийг том хүн болж байгаа гэдгийг алхам алхмаар ойлгуулах нь хайрцагт баригдалгүй, өргөн хүрээтэй сэтгэж, асуудлын гарцыг эрж хайх боломжийг олгож байдаг.
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 4.8 га газрыг хамран байрлах ба 350 айлын интерьерийн оновчтой шийдэл бүхий 11-16 давхар 9 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид Timesquare хотхоны орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.