<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jun 2, 2017

Өсвөр насны хүүхдүүдийн мэдүүштэй 5 сайт

Өсвөр насны хүүхдийн мэдүүштэй 5 сайт

Техник технологийн эрин зуунд амьдарч байгаа хүүхдүүдийн хувьд Facebook, Instagram, Snapchat, Messenger гэх программууд бараг л амьдралынх нь нэг хэвшил болсон. Хаа сайгүй интернэттэй орчинд байгаа учраас хаанаас л бол хаанаас үзэхийг, сонсохыг хүссэн мэдээллээ цаг алдалгүй авах боломжтой.Тэгвэл хичээл, давтлаганаасаа тарж ирээд чөлөөт цагаараа сонирхлынхоо дагуу мэдээ, мэдээллээр баялаг сонирхол татсан вэб сайтаар зочилж өөрийнхөө мэдлэгийн хүрээг тэлбэл ямар вэ? Энэ удаа бид танд зориулан сонирхолтой, мэдлэгтэй 5 вэб сайтыг танилцуулж байна. 

Yolo.mn /Энтертайнмент, танин мэдэхүйн сайт/

Өсвөр насны хүүхдүүдийн мэдүүштэй сайт

Энэ бол өсвөр насныханд зориулсан танин мэдэхүй энтертайнмент мэдээ мэдээллээр баялаг сайт. Үүний нэг онцлог нь өсвөр насны хүүхдүүд өөрсдөө мэдээллээ бэлтгэн найз нөхдөдөө хүргэдэгт байгаа юм. Тэд гадаад дотоодын олон мэдээллийг тухай бүрт нь эх сурвалжтайгаар хүргэдэг тул мэдээллийн үнэн зөв байдалд санаа зовохгүй байж болно. 

Facebookhttps://www.facebook.com/YOLOmn/ орж шинэ нийтлэлийг цаг алдалгүй авах боломжтой.

Bleacherreport.com /Спортын сайт/Өсвөр насны хүүхдүүдийн мэдүүштэй сайт спорт

Энэ сайтаас олон төрлийн спортын мэдээ, тоглолтын талаар мэдээлэл авах боломжтой хандалт ихтэй спортын сайтуудын нэг юм. Гадаад сайт тул бүх мэдээллийг англи хэл дээр унших шаардлагатай тиймээс сонирхлоо тэлэнгээ, англи хэлээ ч давхар сайжруулаад явах боломжтой. Мөн Ticket хэсгээс сонирхсон тоглолтынхоо тасалбарыг захиалах боломжтой шүү.

Facebook: https://www.facebook.com/bleacherreport/ орж шинэ нийтлэлийг цаг алдалгүй авах боломжтой.

Buzzfeed.com /Энтертайнмент, танин мэдэхүйн сайт/

Өсвөр насны хүүхдүүдийн мэдүүштэй сайт гадаад энтертайнмент

Buzzfeed - ээс олон улсад болж буй үйл явдлын талаарх болон бидний өдөр тутмын амьдралд хэрэг болох зөвлөгөө, энтертайнмент мэдээллийг англи хэл дээр авах боломжтой. Дэлхий даяар олон сая дагагч, хандалттай энэ сайтаас өөрт хэрэгтэй зүйлээ олно гэж найдаж байна. Веб хуудаснаас гадна Youtube, Facebook - ээр зураг, видео, нийтлэл гээд олон хэлбэрээр сонирхолтой, содон мэдээллийг авах боломжтой.

Facebook:  https://www.facebook.com/BuzzFeedVideo/?ref=br_rs

                     https://www.facebook.com/BuzzFeed/?ref=br_rs

                     https://www.facebook.com/BuzzFeedStyle/?ref=br_rs

Youtube:     https://www.youtube.com/user/BuzzFeedVideo

Diyphotography.net /Фото зураг сонирхогчдод зориулсан сайт/

Өсвөр насны хүүхдүүдийн мэдүүштэй сайт гэрэл зураг

Энэ бол мэдээж зураг авах дуртай хүмүүсийн заавал орох сайтын нэг. Гэрэл зургийн хэрэгсэл, шинэ техник технологи, зураг авах заавар зөвлөгөө бүгд энд бий. Мөн л англи хэл дээр. Гэрэл зургийн холбогдолтой мэдээ мэдээлэл, зааварчилгааны дийлэнх нь англи хэл дээр байдаг тул багаж хэрэгсэлтэйгээ харьцахаас эхлээд олон зүйлд сурсан хэл чинь хэрэг болно.

Undred.today /Мэдээ мэдээлэлийн сайт /

unread өсвөр насныхны орбол зохих сайт

Unread - ийн өдөр бүр оруулдаг нэг нийтлэлээс өөрт хэрэгцээтэй олон мэдээллийг авна гэдэгт итгэлтэй байна. Учир нь Монголын бизнесийн салбарт амжилттай яваа залуучуудын ярилцлага, тэдний ажлын онцлогийн талаар харуулах "Би хэрхэн ажилладаг вэ","Онцлох бизнес" булангаар зочлон тэдний хийж бүтээж буй зүлтэй танилцан үлгэр дууриалал авах боломжтой. Магадгүй ирээдүйд ямар чиглэлээр сурч, ямар салбарт мэргэшихээ хараахан шийдэж чадаагүй эргэлзэж байвал тэдний туршлага, ур чадвараа харамгүй хуваалцсан нийтлэлээс чиг баримжаагаа олж авна гэдэгт найдаж байна.

Facebook: https://www.facebook.com/UnreadToday/ орж шинэ нийтлэлийг цаг алдалгүй авах боломжтой.

Интернет орчинд бидний бодож байгаагаас илүү боломж бий. Олон нийттэй харилцах, түгээмэл хэрэглэгддэг цахим мэдээллийн хэрэгслүүд болох  Facebook, Snapchat, Instagram зэрэг нь биднийг холбох том гүүр болж байгаа ч үүнээс цаадах олон сөрөг нөлөө байгааг томчууд үргэлж ярьдаг. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрээс урсаж байгаа асар их мэдээлэлд шүүлтүүртэй хандаж өөрийн алтан цагаа дэмий бүү өнгөрөөгөөрэй. Энэ удаагийн нийтлэлээр та бүхэнд хүргэсэн веб сайтууд та бүгдийн чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөд тусална гэдэгт итгэлтэй байна. 


"Timesquare" хотхон

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 4.8 га газрыг хамран байрлах ба 350 айлын интерьерийн оновчтой шийдэл бүхий 11-16 давхар 9 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид Timesquare хотхоны орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа. 

time square хотхон