<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Nov 25, 2026

Улаанбаатар хотын үнэ цэнтэй байршил хаана байна вэ?

Улаанбаатар хотын үнэ цэнтэй байршил хаана байна вэ? Өмнө нь энэ асуултын хариултыг хотын төвөөс хэр ойр байгаагаар хэмждэг байсан бол өнөөдөр байршлын үнэ цэнийг тодорхойлох шалгуур илүү өргөн хүрээтэй болжээ.

Дэлхийн хот төлөвлөлтийн чиг хандлагад хүчтэй нэвтэрч буй “20 минутын хот” үзэл баримтлал нь оршин суугчид өдөр тутмын хэрэгцээ болох сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, амарч, салхилах орчин 20 минутын дотор явганаар эсвэл дугуйгаар хүрэх боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг. Энэ нь зөвхөн түгжрэлд зарцуулах хугацааг багасгах тухай биш. Харин гэр бүлдээ зориулах цагийг нэмэгдүүлэх, өдөр тутмын амьдралыг хялбаршуулах, тав тухтай амьдрах орчныг бий болгох тухай ойлголт юм.

Улаанбаатар хотын ирээдүйн хөгжилд ч ийм цогц төлөвлөлт чухал байр суурь эзэлж байна. Сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүдийг орон сууцнаас тусад нь бус, иргэдийн өдөр тутмын амьдралтай уялдуулан төлөвлөх нь амьдрах орчны чанарыг тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг болж байна. Гэхдээ үнэ цэнтэй байршил гэдэг зөвхөн бүх зүйл ойрхон байхыг хэлэхгүй. Хотын хүртээмжийг байгалийн орчин, ногоон байгууламж, амар тайван амьдрах нөхцөлтэй хослуулах нь чухал.

6cdb3b41-322f-4326-b38d-e8588e0ceb7e

Энэхүү үзэл санааг NCD Группийн ээлжит шинэ RIVIERA ESTATE төсөл нь Богдхан уулын энгэр, Туул голын хөвөөнд байрлах тус хотхон нь сингл хаус, вилла, кондо нам давхар орон сууцнаас гадна сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний орчныг нэг цогц төлөвлөлтөд багтаажээ.

Ингэснээр оршин суугчид өдөр тутмын хэрэгцээгээ ойр орчноосоо хангахын зэрэгцээ байгальд ойр, хотын амьдралтай хөл нийлүүлсэн орчинд амьдрах боломж бүрдэнэ.

Жинхэнэ үнэ цэнтэй байршил гэдэг зөвхөн очих газартай ойр байх биш, амьдралд хэрэгтэй бүх зүйл тань ойр байхыг хэлнэ.

RIVIERA ESTATE — City. Nature. Balance.

broshure-tatah

 

Нийтэлсэн NCD Group