<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 21, 2018

Дэлхийн хамгийн өндөр барилга Burj Khalifa-ийн тухай

Дэлхийн хамгийн өндөр барилга гэж тооцогддог Burj Khalifa нь Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод байрладаг бөгөөд нийт 829.8м өндөртэй. Түүнчлэн Burj Khalifa-г Арабын нэгдсэн Эмират улсын удирдагч, ерөнхийлөгчийг хүндэтгэн нэрлэсэн байна.

Burj Khalifa

Энэхүү гайхалтай тэнгэр баганадсан цамхагын барилгын ажил 2004 онд эхэлж 2009 он гэхэд барилгын гадна ажил дуусан ч DownTown Dubai төслийн нэг хэсэг болон 2010 онд албан ёсоор нээлтээ хийсэн байна. DownTown нь Dubai Mall, Dubai fountain, Burj Khalifa зэргийг хамарсан томоохон бүтээн байгуулалт юм.

Burj KhalifaBurj Khalifa1

 

 

 

 

 

 

Willis Tower болон One World Trade Center-г загварчилсан фирмүүд болох Skidmore, Owings & Merril нар Burj Khalifa-гийн загвар дээр ажиллаж харин барилга гүйцэтгэлийн ажлыг Petronos Twin Tower болон Taipei 101-н барилгын ажлыг гүйцэтгэсэн Samsung C&T хийж гүйцэтгэсэн байна.

Burj Khalifa
Burj Khalifa
ncd