---
title: Монголын ХАБЭА-н ажилтнуудын Спортын бага наадамд NCD Групп амжилттай оролцлоо
description: 2018 оноос зохион байгуулагдсан Монголын ХАБЭА-н ажилтнуудын Спортын бага наадам энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулагдлаа.
image: https://info.ncd.mn/hubfs/75196407_2558751050887070_1792493537149845504_n.png
---

-   И-Мэйл : [info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
-   Утас : [+976 77002020](tel:+976-77002020)

- [mailto:info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
- <https://www.facebook.com/NCDgroup/>
- <https://www.youtube.com/user/NominConstructionLLC>
- <https://ncd.mn>
- <https://ncd.mn>

[![](https://info.ncd.mn/hubfs/Logo/logo-3.png)](https://www.ncd.mn/mn)

- [Нүүр](https://www.ncd.mn/mn)
- [Бидний тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4)
- [Төслүүд](https://www.ncd.mn/mn/b/3)
- [Нийгмийн хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11) 
    - [БАРИМТЛАХ ЗАРЧИМ](https://www.ncd.mn/mn/s/11/17)
    - [БИДНИЙ ОРОЛЦОО](https://www.ncd.mn/mn/s/11/46)
    - [ТАНЫ САНАЛ](https://www.ncd.mn/mn/b/feedback/11)
- [Мэдээ мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13)
- [Блог](https://info.ncd.mn/blog?hsLang=en)
- [![](https://info.ncd.mn/hubfs/18166.png)](https://www.ncd.mn/ens)

[Nomin construction](https://info.ncd.mn/mn/b/13/author/nomin-construction) - Nov 19, 2019

# Монголын ХАБЭА-н ажилтнуудын Спортын бага наадамд NCD Групп амжилттай оролцлоо

2018 оноос зохион байгуулагдсан Монголын ХАБЭА-н ажилтнуудын Спортын бага наадам энэ жил 2 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Өнгөрсөн жилийн анхны наадмын эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд NCD группийн гүйцэтгэгч нарын баг түрүүлж алтан медаль, цомын эзэн болж байсан билээ.

![75196407_2558751050887070_1792493537149845504_n](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/75196407_2558751050887070_1792493537149845504_n.png?width=960&name=75196407_2558751050887070_1792493537149845504_n.png)

Энэ жилийн "Эв нэгдэл- Спортын бага наадам"-ыг ХАБЭА-н сургалтын "Төгс Баян Хүрээ" ХХК болон түүний дэргэдэх "4А" ТББ хамтран 2019 оны 11 сарын 10-ны өдөр "Сагсан бөмбөг", "Гар бөмбөг", "Ширээний теннис" гэсэн 3 төрлөөр зохион байгуулсан юм. Энэхүү спортын бага наадамд ХАБЭА-н сургалтын төвүүд, Аж ахуйн нэгж, байгууллагуудын ХАБЭА-н алба, хэлтсүүд, Их, дээд сургуулийн эчнээ ангийн оюутнууд зэрэг нийт 21 багийн тамирчид өргөн хүрээтэй оролцсоноороо онцлог байлаа.

Мөн тус спортын наадмыг Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрууд дэмжиж ажиллажээ.

| ![73381368_2709931145694836_8571372215793090560_n](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/73381368_2709931145694836_8571372215793090560_n.jpg?width=401&name=73381368_2709931145694836_8571372215793090560_n.jpg) | ![76203766_2709931239028160_6724820257455734784_n](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/76203766_2709931239028160_6724820257455734784_n.jpg?width=405&name=76203766_2709931239028160_6724820257455734784_n.jpg) |
| --- | --- |

Энэхүү арга хэмжээг NCD групп, “ZA MINE сервисес” ХХК, “Стимо” ХХК, "Төгөл" фото студи, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо, "АПУ" ХК, "Амар" хэвлэлийн үйлдвэр ивээн тэтгэж, үнэтэй хувь нэмэр оруулан, идэвхтэй оролцов.

NCD групп, группийн гэрээт гүйцэтгэгч компаниудын ХАБЭА-н ажилтнуудын хамтарсан шигшээ баг тус спортын наадмын бүх төрөлд оролцсоноос сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг алтан медаль, волейболын төрөлд эмэгтэй баг хүрэл медаль, эрэгтэй баг алтан медаль тус тус хүртэж багийн дүнгээр NCD групп тэргүүлж шилжин явах цомыг 2 дахь жилдээ хүртлээ.

![76695109_2253578244748586_6656064114583928832_n](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/76695109_2253578244748586_6656064114583928832_n.png?width=840&name=76695109_2253578244748586_6656064114583928832_n.png)

Мөн волейболын төрөлд Тэргүүн байр эзэлсэн эрэгтэй баг, хүрэл медаль хүртсэн эмэгтэй багийн тамирчдад "Төгс Баян Хүрээ" сургалтын төвөөс 1 сая ба 300 мянган төгрөгийн ХАБЭА-н сургалтанд хамрагдах эрхийн бичиг гардууллаа.

Тэмцээний нээлтийн үеэр NCD группийн ХЭМАБ-ын Албанаас өөрсдийн бүтээл болох, хүүхдэд зориулсан "Миний аюулгүй байдлын ном", тус номоор хийсэн иж бүрдэл ханын үзүүлэн самбарыг Нийслэлийн засаг даргын тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийсглэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт гардуулав.

Хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө сэтгэл, зүтгэлээ дайчлаж ажилладаг нийт ХАБЭА-н ажилтнууддаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

[ncd групп](https://info.ncd.mn/mn/b/13/tag/ncd-групп) [спорт амжилт](https://info.ncd.mn/mn/b/13/tag/спорт-амжилт)

Хуваалцах

- <https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://info.ncd.mn/mn/b/13/монголын-хабэа-н-ажилтнуудын-спортын-бага-наадамд-ncd-групп-амжилттай-оролцлоо&title=Монголын%20ХАБЭА-н%20ажилтнуудын%20Спортын%20бага%20наадамд%20NCD%20Групп%20амжилттай%20оролцлоо&picture=https://cdn2.hubspot.net/hubfs/2743210/75196407_2558751050887070_1792493537149845504_n.png&description=2018%20оноос%20зохион%20байгуулагдсан%20Монголын%20ХАБЭА-н%20ажилтнуудын%20Спортын%20бага%20наадам%20энэ%20жил%202%20дахь%20удаагаа%20зохион%20байгуулагдлаа.>
- <https://twitter.com/share?source=https://info.ncd.mn/mn/b/13/монголын-хабэа-н-ажилтнуудын-спортын-бага-наадамд-ncd-групп-амжилттай-оролцлоо&text=Монголын%20ХАБЭА-н%20ажилтнуудын%20Спортын%20бага%20наадамд%20NCD%20Групп%20амжилттай%20оролцлоо%20-%20https://info.ncd.mn/mn/b/13/монголын-хабэа-н-ажилтнуудын-спортын-бага-наадамд-ncd-групп-амжилттай-оролцлоо>
- <http://www.linkedin.com/shareArticle?mini=true&url=https://info.ncd.mn/mn/b/13/монголын-хабэа-н-ажилтнуудын-спортын-бага-наадамд-ncd-групп-амжилттай-оролцлоо&title=Монголын%20ХАБЭА-н%20ажилтнуудын%20Спортын%20бага%20наадамд%20NCD%20Групп%20амжилттай%20оролцлоо&summary=2018%20оноос%20зохион%20байгуулагдсан%20Монголын%20ХАБЭА-н%20ажилтнуудын%20Спортын%20бага%20наадам%20энэ%20жил%202%20дахь%20удаагаа%20зохион%20байгуулагдлаа.>
- [mailto:?subjetc=&body=%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD+%D0%A5%D0%90%D0%91%D0%AD%D0%90-%D0%BD+%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D1%82%D0%BD%D1%83%D1%83%D0%B4%D1%8B%D0%BD+%D0%A1%D0%BF%D0%BE%D1%80%D1%82%D1%8B%D0%BD+%D0%B1%D0%B0%D0%B3%D0%B0+%D0%BD%D0%B0%D0%B0%D0%B4%D0%B0%D0%BC%D0%B4+NCD+%D0%93%D1%80%D1%83%D0%BF%D0%BF+%D0%B0%D0%BC%D0%B6%D0%B8%D0%BB%D1%82%D1%82%D0%B0%D0%B9+%D0%BE%D1%80%D0%BE%D0%BB%D1%86%D0%BB%D0%BE%D0%BE%20-%20https://info.ncd.mn/mn/b/13/монголын-хабэа-н-ажилтнуудын-спортын-бага-наадамд-ncd-групп-амжилттай-оролцлоо](mailto:?subjetc=&body=%D0%9C%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD+%D0%A5%D0%90%D0%91%D0%AD%D0%90-%D0%BD+%D0%B0%D0%B6%D0%B8%D0%BB%D1%82%D0%BD%D1%83%D1%83%D0%B4%D1%8B%D0%BD+%D0%A1%D0%BF%D0%BE%D1%80%D1%82%D1%8B%D0%BD+%D0%B1%D0%B0%D0%B3%D0%B0+%D0%BD%D0%B0%D0%B0%D0%B4%D0%B0%D0%BC%D0%B4+NCD+%D0%93%D1%80%D1%83%D0%BF%D0%BF+%D0%B0%D0%BC%D0%B6%D0%B8%D0%BB%D1%82%D1%82%D0%B0%D0%B9+%D0%BE%D1%80%D0%BE%D0%BB%D1%86%D0%BB%D0%BE%D0%BE%20-%20https://info.ncd.mn/mn/b/13/монголын-хабэа-н-ажилтнуудын-спортын-бага-наадамд-ncd-групп-амжилттай-оролцлоо)

 Өмнөх нийтлэл  
[ШУТИС-ийн 10 оюутанд тэтгэлэг олголоо](https://info.ncd.mn/mn/b/13/шутис-ийн-10-оюутанд-тэтгэлэг-олголоо)

 Дараагийн нийтлэл  
[NCD Групп Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд](https://info.ncd.mn/mn/b/13/ncd-групп-ковид-19-халдвараас-урьдчилан-сэргийлэх-хүрээнд)

Content Title

Description

![logo-footer](https://info.ncd.mn/hubfs/footer%20logo.png)

ХУД, 17-р хороо, Их Монгол Улсын Гудамж "Ривер Гарден" 2, 406-р байр, Борлуулалтын алба

### Бүтэц

[Нүүр Хуудас](https://www.ncd.mn/mn)

[Бидний Тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4)

[Төсөл](https://www.ncd.mn/mn/b/3)

[Нийгмийн Хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11)

[Мэдээ Мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13?hsLang=en)

### Төслүүд

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/vc.jpg)](http://vegacity.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/cdv-1.jpg)](http://casa-davinci.mn/)

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/gc.jpg)](http://garden-city.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/rp.jpg)](http://riverplaza.mn/)

### Мэдээлэл Авах

© Copyright 2022 | Designed By [BZP Design&Development](https://Bzp.mn)