---
title: Мэдэгдэл
description: 2018 оны 7-р сарын 26, 27-ны өдрүүдэд нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл, вэб сайт, олон нийтийн сүлжээн
image: https://info.ncd.mn/hubfs/News%20/pic-1.jpg
---

-   И-Мэйл : [info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
-   Утас : [+976 77002020](tel:+976-77002020)

- [mailto:info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
- <https://www.facebook.com/NCDgroup/>
- <https://www.youtube.com/user/NominConstructionLLC>
- <https://ncd.mn>
- <https://ncd.mn>

[![](https://info.ncd.mn/hubfs/Logo/logo-3.png)](https://www.ncd.mn/mn)

- [Нүүр](https://www.ncd.mn/mn)
- [Бидний тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4)
- [Төслүүд](https://www.ncd.mn/mn/b/3)
- [Нийгмийн хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11) 
    - [БАРИМТЛАХ ЗАРЧИМ](https://www.ncd.mn/mn/s/11/17)
    - [БИДНИЙ ОРОЛЦОО](https://www.ncd.mn/mn/s/11/46)
    - [ТАНЫ САНАЛ](https://www.ncd.mn/mn/b/feedback/11)
- [Мэдээ мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13)
- [Блог](https://info.ncd.mn/blog?hsLang=en)
- [![](https://info.ncd.mn/hubfs/18166.png)](https://www.ncd.mn/ens)

[Nomin construction](https://info.ncd.mn/mn/b/13/author/nomin-construction) - Aug 21, 2018

# Мэдэгдэл

2018 оны 7-р сарын 26, 27-ны өдрүүдэд нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл, вэб сайт, олон нийтийн сүлжээн дэх зарим нэг хэрэглэгч, байгууллагууд баталгаагүй, эх сурвалжгүй, худал цуурхал мэдээллийг зориуд сенсаци үүсгэх байдлаар тарааж Ривер Гарден хотхон болон Номин Констракшн Девелопмент Группийн нэр хүндэд санаатайгаар халдаж байна. Баталгаагүй, худал мэдээллийг зориуд бусдад тарааж нэр хүнд олох, сенсаци үүсгэх, хүмүүсийн анхаарлыг татах зорилгоор асуудалд хандаж байгааг олон нийт Та бүхэн ойлгож байгаа гэдэгт найдаж байна.

Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас нийслэл төдийгүй улсын хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсээд байгаа бөгөөд “Ривер Гарден” хотхоны зарим хэсэгт авто замын ус зайлуулах суваг бөглөрсний улмаас зарим хэсэгт ус тогтож, зоорийн давхарт орсныг яаралтай арга хэмжээ авч эрсдлээс урьдчилан сэргийлсэн болно.

Мөн үргэлжлэн орсон борооны дараа хотхоны оршин суугчдын амралтын хэсэгт байрлах байгалийн ундаргатай нуурын усны түвшин хэвийн хэмжээнээс нэмэгдсэн тул халихаас сэргийлж шахуурга ашиглан хэвийн түвшинд оруулсан болно.

Манай компани нь хэрэгжүүлж буй бүхий л төслүүдийн төлөвлөлт, барилгын зураг төсөл, инженерчлэлийн шийдлийг гаргахдаа бороо ус болон бусад байгалийн болзошгүй эрсдлийг Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, Барилгын норм, дүрэм, стандартын дагуу тооцоолон төлөвлөж, гүйцэтгэдэг болно. Түүнчлэн Ривер Гарден хотхоны хувьд төслийг хэрэгжүүлэх явцдаа үерийн уснаас хамгаалах төмөр бетон даланг нэмж барьж байгуулсан болно.

Олон нийтийн сүлжээгээр тараагдаад буй ОБЕГ-т огт ажилладаггүй, Дэд ахлах Д.Самбуу гэх нэрийг ашигласан “...Борооны улмаас үерт өртсөн, хөрсний усанд нэрвэгдсэн, байрнууд 5-8 градусын хазайлт өгсөн, зоорийн давхрын усыг соруулж байсан хүн цахилгаанд цохиулж амиа алдсан ...”, “Барилгын усны хамгаалалтын далан, барилгын аяган суурийн материал эсэргүүцэл зэргийг тооцож бариагүй ...” гэх мэт гүтгэлгийн чанартай мэдээллүүд нь ор үндэслэлгүй, худал болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Цаашид энэ мэтээр компани, оршин суугчид болон хотхоны нэр хүндэд санаатайгаар халдаж буй аливаа үйлдлийг хуулийн байгууллагад хандан шалгуулах болно гэдгийг мөн мэдэгдэж байна.

НОМИН КОНСТРАКШН ДЕВЕЛОПМЕНТ ГРУПП

“РИВЕР ГАРДЕН” СӨХ

![Мэдэгдэл](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/News%20/pic-1.jpg?width=1200&name=pic-1.jpg)

[river garden,](https://info.ncd.mn/mn/b/13/tag/river-garden)

Хуваалцах

- <https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://info.ncd.mn/mn/b/13/мэдэгдэл&title=Мэдэгдэл&picture=https://cdn2.hubspot.net/hubfs/2743210/News%20/pic-1.jpg&description=2018%20оны%207-р%20сарын%2026,%2027-ны%20өдрүүдэд%20нэр%20бүхий%20хэвлэл%20мэдээллийн%20хэрэгсэл,%20вэб%20сайт,%20олон%20нийтийн%20сүлжээн>
- <https://twitter.com/share?source=https://info.ncd.mn/mn/b/13/мэдэгдэл&text=Мэдэгдэл%20-%20https://info.ncd.mn/mn/b/13/мэдэгдэл>
- <http://www.linkedin.com/shareArticle?mini=true&url=https://info.ncd.mn/mn/b/13/мэдэгдэл&title=Мэдэгдэл&summary=2018%20оны%207-р%20сарын%2026,%2027-ны%20өдрүүдэд%20нэр%20бүхий%20хэвлэл%20мэдээллийн%20хэрэгсэл,%20вэб%20сайт,%20олон%20нийтийн%20сүлжээн>
- [mailto:?subjetc=&body=%D0%9C%D1%8D%D0%B4%D1%8D%D0%B3%D0%B4%D1%8D%D0%BB%20-%20https://info.ncd.mn/mn/b/13/мэдэгдэл](mailto:?subjetc=&body=%D0%9C%D1%8D%D0%B4%D1%8D%D0%B3%D0%B4%D1%8D%D0%BB%20-%20https://info.ncd.mn/mn/b/13/мэдэгдэл)

 Өмнөх нийтлэл  
[АРВАН ХОЁР ДАХЬ УДААГИЙН “ДУУЛИАН-2020” ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЛӨӨ](https://info.ncd.mn/mn/b/13/арван-хоёр-дахь-удаагийн-дуулиан-2020-тэмцээн-өндөрлөлөө)

 Дараагийн нийтлэл  
[Усаар хүрээлэгдсэн үзэсгэлэнтэй байгууламжууд](https://info.ncd.mn/mn/b/13/усаар-хүрээлэгдсэн-үзэсгэлэнтэй-байгууламжууд)

Content Title

Description

![logo-footer](https://info.ncd.mn/hubfs/footer%20logo.png)

ХУД, 17-р хороо, Их Монгол Улсын Гудамж "Ривер Гарден" 2, 406-р байр, Борлуулалтын алба

### Бүтэц

[Нүүр Хуудас](https://www.ncd.mn/mn)

[Бидний Тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4)

[Төсөл](https://www.ncd.mn/mn/b/3)

[Нийгмийн Хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11)

[Мэдээ Мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13?hsLang=en)

### Төслүүд

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/vc.jpg)](http://vegacity.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/cdv-1.jpg)](http://casa-davinci.mn/)

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/gc.jpg)](http://garden-city.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/rp.jpg)](http://riverplaza.mn/)

### Мэдээлэл Авах

© Copyright 2022 | Designed By [BZP Design&Development](https://Bzp.mn)