---
title: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон NCD group хамтран ХАБЭА-ын сургалт зохион байгууллаа
description: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас жил бүрийн 4-р сарыг ХАБЭА-н сар болгон зарлаж, энэхүү ажлын
image: https://info.ncd.mn/hubfs/News%20/IMG_0159.webp
---

-   И-Мэйл : [info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
-   Утас : [+976 77002020](tel:+976-77002020)

- [mailto:info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
- <https://www.facebook.com/NCDgroup/>
- <https://www.youtube.com/user/NominConstructionLLC>
- <https://ncd.mn>
- <https://ncd.mn>

[![](https://info.ncd.mn/hubfs/Logo/logo-3.png)](https://www.ncd.mn/mn)

- [Нүүр](https://www.ncd.mn/mn)
- [Бидний тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4)
- [Төслүүд](https://www.ncd.mn/mn/b/3)
- [Нийгмийн хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11) 
    - [БАРИМТЛАХ ЗАРЧИМ](https://www.ncd.mn/mn/s/11/17)
    - [БИДНИЙ ОРОЛЦОО](https://www.ncd.mn/mn/s/11/46)
    - [ТАНЫ САНАЛ](https://www.ncd.mn/mn/b/feedback/11)
- [Мэдээ мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13)
- [Блог](https://info.ncd.mn/blog?hsLang=en)
- [![](https://info.ncd.mn/hubfs/18166.png)](https://www.ncd.mn/ens)

[Nomin construction](https://info.ncd.mn/mn/b/13/author/nomin-construction) - Aug 21, 2018

# Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон NCD group хамтран ХАБЭА-ын сургалт зохион байгууллаа

![IMG_0159](https://info.ncd.mn/hubfs/News%20/IMG_0159.webp)

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас жил бүрийн 4-р сарыг ХАБЭА-н сар болгон зарлаж, энэхүү ажлын хүрээнд сургалт, сурталчилгаа, эрдэм шинжилгээний хурал зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулдаг нь ажил олгогч нарт харилцан туршлага судлах, ХАБЭА-н талаар төрөөс баримталж буй бодлого, хяналтын асуудлаарх мэдлэгийг бататгах чухал ач холбогдолтой юм.

![DJI_0113](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/News%20/DJI_0113.jpg?width=800&name=DJI_0113.jpg)

Уг аяны хүрээнд өнгөрсөн жил буюу 2017 оны 4-р сарын 28-нд "Ривер Гарден-2" төслийн талбайд туршлага солилцох талбайн сургалтыг Хан-Уул дүүргийн хэмжээнд зохион байгуулж, барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлж буй 40 гаруй аж ахуйн нэгжийн 100 гаруй Инженер техникийн ажилтнууд хамрагдаж байсан бол энэ жил 4-р сарын 18-нд "ХАБЭА-2018" сарын аяны хүрээнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран "Барилгын талбайд ХАБЭА-г хангах, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох сургалт"-ыг NCD групп хамтран оролцож орон сууцны цогцолбор хотхон болох "Гарден сити" төслийн барилга угсралтын талбайд зохион байгууллаа.

![IMG_0155](https://info.ncd.mn/hubfs/News%20/IMG_0155.webp)

Үзүүлэх сургалтанд Нийслэлийн төвийн 6 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй барилгын 226 аж ахуйн нэгжийн 400 гаруй ажил олгогч, барилгын инженер, ХАБЭА-н ажилтан хамрагдав. Сургалтаар ажил гүйцэтгэх үед ХАБЭА-г хэрхэн хангах, ажлын байранд гарч болох ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээг хэрхэн хийх, ХАБЭА-н удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлсний ач холбогдол, NCD группийн төслийн видео танилцуулга, NCD группийн ХАБЭА-н үйл ажиллагааны онцлог, үр дүн, ач холбогдол, туршлагын талаар сонирхолтой илтгэлүүд тавигдаж, барилга угсралтын үйл ажиллагаатай нийт зочид танилцан харилцан туршлага солилцлоо.

| ![dd](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/News%20/dd.webp?width=295&name=dd.webp) | ![d-1](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/News%20/d-1.webp?width=380&name=d-1.webp) |
| --- | --- |

[ncd](https://info.ncd.mn/mn/b/13/tag/ncd)

Хуваалцах

- <https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://info.ncd.mn/mn/b/13/нийслэлийн-мэргэжлийн-хяналтын-газар-болон-ncd-group-хамтран-хабэа-ын-сургалт-зохион-байгууллаа&title=Нийслэлийн%20мэргэжлийн%20хяналтын%20газар%20болон%20NCD%20group%20хамтран%20ХАБЭА-ын%20сургалт%20зохион%20байгууллаа&picture=https://cdn2.hubspot.net/hubfs/2743210/News%20/IMG_0159.webp&description=Нийслэлийн%20мэргэжлийн%20хяналтын%20газраас%20жил%20бүрийн%204-р%20сарыг%20ХАБЭА-н%20сар%20болгон%20зарлаж,%20энэхүү%20ажлын>
- <https://twitter.com/share?source=https://info.ncd.mn/mn/b/13/нийслэлийн-мэргэжлийн-хяналтын-газар-болон-ncd-group-хамтран-хабэа-ын-сургалт-зохион-байгууллаа&text=Нийслэлийн%20мэргэжлийн%20хяналтын%20газар%20болон%20NCD%20group%20хамтран%20ХАБЭА-ын%20сургалт%20зохион%20байгууллаа%20-%20https://info.ncd.mn/mn/b/13/нийслэлийн-мэргэжлийн-хяналтын-газар-болон-ncd-group-хамтран-хабэа-ын-сургалт-зохион-байгууллаа>
- <http://www.linkedin.com/shareArticle?mini=true&url=https://info.ncd.mn/mn/b/13/нийслэлийн-мэргэжлийн-хяналтын-газар-болон-ncd-group-хамтран-хабэа-ын-сургалт-зохион-байгууллаа&title=Нийслэлийн%20мэргэжлийн%20хяналтын%20газар%20болон%20NCD%20group%20хамтран%20ХАБЭА-ын%20сургалт%20зохион%20байгууллаа&summary=Нийслэлийн%20мэргэжлийн%20хяналтын%20газраас%20жил%20бүрийн%204-р%20сарыг%20ХАБЭА-н%20сар%20болгон%20зарлаж,%20энэхүү%20ажлын>
- [mailto:?subjetc=&body=%D0%9D%D0%B8%D0%B9%D1%81%D0%BB%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD+%D0%BC%D1%8D%D1%80%D0%B3%D1%8D%D0%B6%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD+%D1%85%D1%8F%D0%BD%D0%B0%D0%BB%D1%82%D1%8B%D0%BD+%D0%B3%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80+%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BD+NCD+group+%D1%85%D0%B0%D0%BC%D1%82%D1%80%D0%B0%D0%BD+%D0%A5%D0%90%D0%91%D0%AD%D0%90-%D1%8B%D0%BD+%D1%81%D1%83%D1%80%D0%B3%D0%B0%D0%BB%D1%82+%D0%B7%D0%BE%D1%85%D0%B8%D0%BE%D0%BD+%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B0%20-%20https://info.ncd.mn/mn/b/13/нийслэлийн-мэргэжлийн-хяналтын-газар-болон-ncd-group-хамтран-хабэа-ын-сургалт-зохион-байгууллаа](mailto:?subjetc=&body=%D0%9D%D0%B8%D0%B9%D1%81%D0%BB%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD+%D0%BC%D1%8D%D1%80%D0%B3%D1%8D%D0%B6%D0%BB%D0%B8%D0%B9%D0%BD+%D1%85%D1%8F%D0%BD%D0%B0%D0%BB%D1%82%D1%8B%D0%BD+%D0%B3%D0%B0%D0%B7%D0%B0%D1%80+%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BD+NCD+group+%D1%85%D0%B0%D0%BC%D1%82%D1%80%D0%B0%D0%BD+%D0%A5%D0%90%D0%91%D0%AD%D0%90-%D1%8B%D0%BD+%D1%81%D1%83%D1%80%D0%B3%D0%B0%D0%BB%D1%82+%D0%B7%D0%BE%D1%85%D0%B8%D0%BE%D0%BD+%D0%B1%D0%B0%D0%B9%D0%B3%D1%83%D1%83%D0%BB%D0%BB%D0%B0%D0%B0%20-%20https://info.ncd.mn/mn/b/13/нийслэлийн-мэргэжлийн-хяналтын-газар-болон-ncd-group-хамтран-хабэа-ын-сургалт-зохион-байгууллаа)

 Өмнөх нийтлэл  
[RIVER GARDEN – ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН, ТАВАН ОДТОЙ, ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ ХОТХОН БОЛЛОО](https://info.ncd.mn/mn/b/13/river-garden-олон-улсад-хүлээн-зөвшөөрөгдсөн-таван-одтой-шилдэг-орон-сууцны-хотхон-боллоо)

 Дараагийн нийтлэл  
[NCD Group нь санхүүгийн үйл ажиллагаандаа олон улсын аудит хийлгэж байна.](https://info.ncd.mn/mn/b/13/ncd-group-нь-санхүүгийн-үйл-ажиллагаандаа-олон-улсын-аудит-хийлгэж-байна)

Content Title

Description

![logo-footer](https://info.ncd.mn/hubfs/footer%20logo.png)

ХУД, 17-р хороо, Их Монгол Улсын Гудамж "Ривер Гарден" 2, 406-р байр, Борлуулалтын алба

### Бүтэц

[Нүүр Хуудас](https://www.ncd.mn/mn)

[Бидний Тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4)

[Төсөл](https://www.ncd.mn/mn/b/3)

[Нийгмийн Хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11)

[Мэдээ Мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13?hsLang=en)

### Төслүүд

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/vc.jpg)](http://vegacity.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/cdv-1.jpg)](http://casa-davinci.mn/)

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/gc.jpg)](http://garden-city.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/rp.jpg)](http://riverplaza.mn/)

### Мэдээлэл Авах

© Copyright 2022 | Designed By [BZP Design&Development](https://Bzp.mn)