---
title: 15 минутанд гэрээ цэвэрлэх Япон арга
description: Цэвэрлэгээ хийх нь хэзээд залхуутай ажлуудын нэг байсан. Гэвч Японы гэр ахуйн тохижилтоор мэргэшсэн хатагтай Мари Кондо (Mari Kondo)-ийн гэрээ цэмцийлгэх хялбар аргаар цэвэрлэгээг хийснээр танай гэр хормын дотор л цэмцийх болно
image: https://info.ncd.mn/hubfs/News%20/nyamka/15%20%D0%BC%D0%B8%D0%BD%D1%83%D1%82%D0%B0%D0%BD%D0%B4%20%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D1%8D%20%D1%86%D1%8D%D0%B2%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D1%85%20%D0%AF%D0%BF%D0%BE%D0%BD%20%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0/12562920_1117152934964662_1730067917_o.jpg
---

-   И-Мэйл : [info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
-   Утас : [+976 77002020](tel:+976-77002020)

- [mailto:info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
- <https://www.facebook.com/NCDgroup/>
- <https://www.youtube.com/user/NominConstructionLLC>
- <https://ncd.mn>
- <https://ncd.mn>

[![](https://info.ncd.mn/hubfs/Logo/logo-3.png)](https://www.ncd.mn/mn)

- [Нүүр](https://www.ncd.mn/mn)
- [Бидний тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4)
- [Төслүүд](https://www.ncd.mn/mn/b/3)
- [Нийгмийн хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11) 
    - [БАРИМТЛАХ ЗАРЧИМ](https://www.ncd.mn/mn/s/11/17)
    - [БИДНИЙ ОРОЛЦОО](https://www.ncd.mn/mn/s/11/46)
    - [ТАНЫ САНАЛ](https://www.ncd.mn/mn/b/feedback/11)
- [Мэдээ мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13)
- [Блог](https://info.ncd.mn/blog?hsLang=en)
- [![](https://info.ncd.mn/hubfs/18166.png)](https://www.ncd.mn/ens)

[Nomin construction](https://info.ncd.mn/mn/b/13/author/nomin-construction) - Aug 21, 2018

# 15 минутанд гэрээ цэвэрлэх Япон арга

Цэвэрлэгээ хийх нь хэзээд залхуутай ажлуудын нэг байсан. Гэвч Японы гэр ахуйн тохижилтоор мэргэшсэн хатагтай Мари Кондо (Mari Kondo)-ийн гэрээ цэмцийлгэх хялбар аргаар цэвэрлэгээг хийснээр танай гэр хормын дотор л цэмцийх болно. Ингээд түүний цэвэрлэгээний шалгарсан аргуудаас түүвэрлэн хүргэж байна.

![15 минутанд гэрээ цэвэрлэх Япон арга](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/News%20/nyamka/15%20%D0%BC%D0%B8%D0%BD%D1%83%D1%82%D0%B0%D0%BD%D0%B4%20%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D1%8D%20%D1%86%D1%8D%D0%B2%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D1%85%20%D0%AF%D0%BF%D0%BE%D0%BD%20%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0/12562920_1117152934964662_1730067917_o.jpg?width=600&name=12562920_1117152934964662_1730067917_o.jpg)

1. Та энэхүү аргад суралцсанаар, дахин дахин ундрах гэрийн ажилд дарагдахгүйгээр 15 минутанд гэрээ хялбархан цэвэрлэж болох юм. Таны хамгийн эхний хийх ёстой зүйл бол ангилан ялгалт. Учир нь бидэнд хаяж чаддаггүй мөртлөө хэрэглэдэггүй юмс үргэлж байдаг шүү дээ. Тэгвэл тэдгээр зүйлс танд үнэхээр хэрэгтэй эсэхийг бодоод, хэрэггүй гэсэн зүйлсээсээ ангижраарай. Ингэснээр бидний цэвэрлэгээний хамгийн хүнд хэсэг өнгөрнө гэсэн үг.

![15 минутанд гэрээ цэвэрлэх Япон арга](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/News%20/nyamka/15%20%D0%BC%D0%B8%D0%BD%D1%83%D1%82%D0%B0%D0%BD%D0%B4%20%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D1%8D%20%D1%86%D1%8D%D0%B2%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D1%85%20%D0%AF%D0%BF%D0%BE%D0%BD%20%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0/01.jpg?width=600&name=01.jpg)

2. Дараагийн ажил нь эхнийхийг бодвол хамаагүй энгийн байх болно. Та зургийн цомог, захиа, бичиг хэргүүдээ цэгцлэх хэрэгтэй. Дараа нь үзэхэд хялбар байхуйц эмхлээрэй. Учир нь бичиг хэрэг, ном сонинг уудлах тусам л хөглөрөөд байдаг шүү дээ. Эдгээрийг дахин хөглөрөхөөргүй эмхлэхэд бичгийн хавтас хэрэг болно. Хуудаснууд арзайж харагдсанаас, тэдний амыг нь дарж хавтаслан, төрлөөр нь хувиарлавал илүү эмх цэгцтэй харагддаг.

![15 минутанд гэрээ цэвэрлэх Япон арга](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/News%20/nyamka/15%20%D0%BC%D0%B8%D0%BD%D1%83%D1%82%D0%B0%D0%BD%D0%B4%20%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D1%8D%20%D1%86%D1%8D%D0%B2%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D1%85%20%D0%AF%D0%BF%D0%BE%D0%BD%20%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0/02.jpg?width=600&name=02.jpg)

3. Танай гэрт хэрэглэдэггүй жижигхэн хайрцагнууд зөндөө л байдаг биз дээ? Тэгвэл шүүгээн дотроо хөглөрөөд байгаа зүйлсээ ангилан, хайрцгандаа байрлуулвал үнэхээр эмх цэгцтэй харагддаг. Хайрцаг дээрээ ямар ямар зүйлс байгаагаа бичээд наачихвал бүр л амар. Эд зүйлсээ хайн, өрөөнөөс өрөө дамжин гүйдэг цаг өнгөрчээ.

![15 минутанд гэрээ цэвэрлэх Япон арга](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/News%20/nyamka/15%20%D0%BC%D0%B8%D0%BD%D1%83%D1%82%D0%B0%D0%BD%D0%B4%20%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D1%8D%20%D1%86%D1%8D%D0%B2%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D1%85%20%D0%AF%D0%BF%D0%BE%D0%BD%20%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0/03.jpg?width=600&name=03.jpg)

4. Одоо харин хувцасны шүүгээ рүүгээ анхаарлаа хандуулъя. Таны шүүгээ хэр эмх цэгцтай вэ? Магадгүй та өмссөн хувцсаа тайлаад хаа хамаагүй шидчихдэг зуршилтай бол дараа нь хоёр ажил хийх хэрэг гарна. Хэрвээ хувцаснууд тань хэзээний тогтсон байрлалтай болчихвол, дахин хувцсаа чулуудаад байхгүй болов уу. Тиймээс хувцаснуудаа ангилан аль болох авсаархан, хувцсаа сонгон авч өмсөхөд тохиромжтой байдлаар хураагаарай. Тухайлбал хувцаснуудаа хэт шигүү хурааж, тавих нь дараа нь авахад хүндрэлтэй байдаг бол, өлгүүрүүдэд ангилан өлгөж, тавиур, шүүгээнд бага зэргийн зайтай хураавал илүү амар байх болно. 

![15 минутанд гэрээ цэвэрлэх Япон арга](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/News%20/nyamka/15%20%D0%BC%D0%B8%D0%BD%D1%83%D1%82%D0%B0%D0%BD%D0%B4%20%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D1%8D%20%D1%86%D1%8D%D0%B2%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D1%85%20%D0%AF%D0%BF%D0%BE%D0%BD%20%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0/04.jpg?width=600&name=04.jpg)

5. Нүүрний будаг бас бус зүйлсийг эмх цэгцтэй байлгахыг хүсвэл гэрэлтдэг олон тасалгаатай савыг ашиглаарай. Энэ нь гаднаас таниж авахад хялбар, дээр нь зай талбайг хэмнэн үнэхээр эмх цэгцтэй болгодог. Хэрвээ гэрэлтдэг сав байхгүй бол хэрэглэдэггүй хайрцагнуудаа ашиглаарай. Болохгүй бол өөрсдөө ч хийчихэж болно шүү дээ.

![15 минутанд гэрээ цэвэрлэх Япон арга](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/News%20/nyamka/15%20%D0%BC%D0%B8%D0%BD%D1%83%D1%82%D0%B0%D0%BD%D0%B4%20%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D1%8D%20%D1%86%D1%8D%D0%B2%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D1%85%20%D0%AF%D0%BF%D0%BE%D0%BD%20%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0/05.jpg?width=600&name=05.jpg)

6. Хөргөгчин доторхи зүйлсийг цэвэрлэн, эмхлэхэд мөн л жижиг хуванцар эсвэл торон төмөр хайрцагнууд хэрэг болно. Хөргөгчинд хийх болохоор цаасан хайрцаг төдийлөн тохиромжгүй юм. Тухайлбал амтлагч, цуу, кетчуп, майонез, жан зэргийг нэг хайрцганд, талх, нарийн боовыг өөр нэг хайрцганд гэх мэт.

![15 минутанд гэрээ цэвэрлэх Япон арга](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/News%20/nyamka/15%20%D0%BC%D0%B8%D0%BD%D1%83%D1%82%D0%B0%D0%BD%D0%B4%20%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D1%8D%20%D1%86%D1%8D%D0%B2%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D1%85%20%D0%AF%D0%BF%D0%BE%D0%BD%20%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0/06.jpg?width=600&name=06.jpg)

7. Үнэт эдлэл, ээмэг зүүлт зэргүүдээ ангилан урьдаас бэлдсэн савандаа иймэрхүү байдлаар хадгалах нь үнэхээр эмх цэгцтай харагдуулах болно. Ялангуяа охид бүсгүйчүүд маань үнэт эдлэл хадгалах савыг гар доорх материалаараа дууриалган өөрсдөө ч хийчихэж болно шүү дээ.

![15 минутанд гэрээ цэвэрлэх Япон арга](https://info.ncd.mn/hs-fs/hubfs/News%20/nyamka/15%20%D0%BC%D0%B8%D0%BD%D1%83%D1%82%D0%B0%D0%BD%D0%B4%20%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D1%8D%20%D1%86%D1%8D%D0%B2%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D1%85%20%D0%AF%D0%BF%D0%BE%D0%BD%20%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0/07.jpg?width=600&name=07.jpg)

 Эх сурвалж: caak.mn

[ncd](https://info.ncd.mn/mn/b/13/tag/ncd)

Хуваалцах

- <https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://info.ncd.mn/mn/b/13/15-минутанд-гэрээ-цэвэрлэх-япон-арга&title=15%20минутанд%20гэрээ%20цэвэрлэх%20Япон%20арга&picture=https://cdn2.hubspot.net/hubfs/2743210/News%20/nyamka/15%20%D0%BC%D0%B8%D0%BD%D1%83%D1%82%D0%B0%D0%BD%D0%B4%20%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D1%8D%20%D1%86%D1%8D%D0%B2%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D1%85%20%D0%AF%D0%BF%D0%BE%D0%BD%20%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0/12562920_1117152934964662_1730067917_o.jpg&description=Цэвэрлэгээ%20хийх%20нь%20хэзээд%20залхуутай%20ажлуудын%20нэг%20байсан.%20Гэвч%20Японы%20гэр%20ахуйн%20тохижилтоор%20мэргэшсэн%20хатагтай%20Мари%20Кондо%20(Mari%20Kondo)-ийн%20гэрээ%20цэмцийлгэх%20хялбар%20аргаар%20цэвэрлэгээг%20хийснээр%20танай%20гэр%20хормын%20дотор%20л%20цэмцийх%20болно>
- <https://twitter.com/share?source=https://info.ncd.mn/mn/b/13/15-минутанд-гэрээ-цэвэрлэх-япон-арга&text=15%20минутанд%20гэрээ%20цэвэрлэх%20Япон%20арга%20-%20https://info.ncd.mn/mn/b/13/15-минутанд-гэрээ-цэвэрлэх-япон-арга>
- <http://www.linkedin.com/shareArticle?mini=true&url=https://info.ncd.mn/mn/b/13/15-минутанд-гэрээ-цэвэрлэх-япон-арга&title=15%20минутанд%20гэрээ%20цэвэрлэх%20Япон%20арга&summary=Цэвэрлэгээ%20хийх%20нь%20хэзээд%20залхуутай%20ажлуудын%20нэг%20байсан.%20Гэвч%20Японы%20гэр%20ахуйн%20тохижилтоор%20мэргэшсэн%20хатагтай%20Мари%20Кондо%20(Mari%20Kondo)-ийн%20гэрээ%20цэмцийлгэх%20хялбар%20аргаар%20цэвэрлэгээг%20хийснээр%20танай%20гэр%20хормын%20дотор%20л%20цэмцийх%20болно>
- [mailto:?subjetc=&body=15+%D0%BC%D0%B8%D0%BD%D1%83%D1%82%D0%B0%D0%BD%D0%B4+%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D1%8D+%D1%86%D1%8D%D0%B2%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D1%85+%D0%AF%D0%BF%D0%BE%D0%BD+%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%20-%20https://info.ncd.mn/mn/b/13/15-минутанд-гэрээ-цэвэрлэх-япон-арга](mailto:?subjetc=&body=15+%D0%BC%D0%B8%D0%BD%D1%83%D1%82%D0%B0%D0%BD%D0%B4+%D0%B3%D1%8D%D1%80%D1%8D%D1%8D+%D1%86%D1%8D%D0%B2%D1%8D%D1%80%D0%BB%D1%8D%D1%85+%D0%AF%D0%BF%D0%BE%D0%BD+%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0%20-%20https://info.ncd.mn/mn/b/13/15-минутанд-гэрээ-цэвэрлэх-япон-арга)

 Өмнөх нийтлэл  
[NCD ГРУПП СУДАЛГААТАЙ ХӨГЖИЖ БУЙ ШИЛДЭГ КОМПАНИАР ШАЛГАРЛАА](https://info.ncd.mn/mn/b/13/ncd-групп-судалгаатай-хөгжиж-буй-шилдэг-компаниар-шалгарлаа)

 Дараагийн нийтлэл  
[2016 оны өнгөний чиг хандлага](https://info.ncd.mn/mn/b/13/2016-оны-өнгөний-чиг-хандлага)

Content Title

Description

![logo-footer](https://info.ncd.mn/hubfs/footer%20logo.png)

ХУД, 17-р хороо, Их Монгол Улсын Гудамж "Ривер Гарден" 2, 406-р байр, Борлуулалтын алба

### Бүтэц

[Нүүр Хуудас](https://www.ncd.mn/mn)

[Бидний Тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4)

[Төсөл](https://www.ncd.mn/mn/b/3)

[Нийгмийн Хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11)

[Мэдээ Мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13?hsLang=en)

### Төслүүд

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/vc.jpg)](http://vegacity.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/cdv-1.jpg)](http://casa-davinci.mn/)

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/gc.jpg)](http://garden-city.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/rp.jpg)](http://riverplaza.mn/)

### Мэдээлэл Авах

© Copyright 2022 | Designed By [BZP Design&Development](https://Bzp.mn)