<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 21, 2018

2016 оны өнгөний чиг хандлага

Өнгөний чиг хандлага 2016

2016 оны өнгөний чиг хандлагаар хүрээлэн буй орчинд байхдаа сэргээдэг буюу эрч хүч өгдөг өнгөнүүдийг тодорхойлсон байна. Та хүрээлэн буй орон зайгаа өөрт таалагдсан өнгөний нийлэг, гэрлийн төвшин зэргийг хэрхэн ашиглаж гайхалтай харагдуулж болохыг та харах болно.

Өнгөний чиг хандлага

Тод өнгө - High Contrast

Тод өнгө

Тод өнгөнүүд

Хроматик тод өнгийг бараан дүнсгэр өнгөтэй нийлүүлж гялгар гадаргуун дээр шийдэж өгөх нь гайхалтай үзэмжийг бүрдүүлж өгнө. Өнөө үед хүмүүс гэртээ хооллож хөгжилдөхийг илүүд үздэг цаг болсон учраас хоолны өрөө чухал өрөөнд тооцогдох нь гарцаагүй бизээ. Өнгөний шийдлийг тод сонирхолтойгоор гаргаснаар зочид тань цагийг зугаатай, сэтгэл хангалуун өнгөрөөж чадах юм.

Тансаг үзэмж – Luxe deminsion

Тансаг үзэмж

Тансаг үзэмж 1

Хуучинсаг тансаг чимэглэлийн шийдэл нь геометрийн хээ, алтадсан болон тод өнгөтэй хослон үнэхээр чамин байдлаар шинэчлэгдсэн байна. Хананы дээд болон доод талд татсан хүрээнүүд нь танай өрөөг нарийсгаж өргөн том мэт санагдуулах болно. Бараан болон цайвар өнгийн уусалттай хослолуудыг хавтгай гадаргуу дээр гаргаж өгсөн нь үнэхээр харц булаам болсон байна. Харин байгалийн өнгөнүүд нь алтан шар, усан биндэрья зэрэг өнгөөр чимж өгснөөр улам амилж харагдах болно.

Бүдэг зохиомжууд – Blurred Boundaries

Бүдэг өнгөнүүд

Бүдэг өнгөнүүд1

Орчин үеийн чиг хандлагын тал дээр бүх зүйл зөөлрөхийн зэрэгцээ ирмэггүй дугуй булантайгаар шийдэгдэх болсон. Байгалийн ногоон, цэнхэр өнгөнүүд нь унтлагын өрөөнд тайван байдлыг бий болгож өгдөг байхад улбар шар болон оюу ногоон өнгө нь өөдрөг байдлыг сэргээж өгдөг.

ncd