ERP систем гэж юу вэ?
Номин Констракшн Девелопмент Групп нь үйл ажиллагаандаа олон улсын стандартад бүрэн нийцсэн ERP системийг 2016 оноос нэвтрүүлэхээр ажиллаж байна.
ERP (Enterprise Resource Planning) систем гэдэг нь харилцагчийн үйлчилгээ, санхүү, маркетинг, борлуулалт, худалдан авалт, агуулах, төслийн удирдлага, хүний нөөц зэрэг компанийн бүхий л үйл ажиллагааг нэг мэдээллийн системээр хангаж цогцоор удирдах программ юм.
Уг системийг нэвтрүүлснээр:
- Харилцагчийн үйлчилгээ
Хэрэглэгч харилцагчидтай шууд харьцдаг Маркетинг, Борлуулалт, Харилцагчийн үйлчилгээ гэх мэт албан хэлтсийн ажилтнууд үнэн бодитой мэдээллийг цаг тухайд нь шуурхай авах боломжтой болсноор илүү өндөр түвшинд хэрэглэгч, харилцагчдад үйлчилнэ
2.Нэгдсэн мэдээлэл
Мэдээллийн нэгдсэн сантай болж, хамгийн сүүлийн үеийн үнэн зөв мэдээллийг шаардлагатай үедээ авахаас гадна нэг мэдээллийг нэг удаа оруулан бүхий л шатандаа ашиглах боломжтой болно.
3.Бүтээмж
Нэгдсэн мэдээллийн сан бүрдсэнээр компанийн бүхий л үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоог ханган нэг урсгалд оруулснаар, мэдээлэл цуглуулах, ашиглах, шинжилгээ хийхэд хялбар болж бүтээмж дээшлэн, улмаар өртөг буурна.
- Тайлан
Шаардлагатай үедээ хэрэгцээт мэдээллээ өөрийн хүссэн хэлбэрээрээ хөрвүүлэн авч ажлын явцыг хянан дүгнэж, шийдвэр гаргах явцыг хялбаршуулах боломжтой.
NCD Group нь 2017 ондоо багтан нэгдсэн мэдээллийн тогтолцоог хангах ERP системийг бүрэн хэмжээгээр нэвтрүүлэхийг зорьж байна. Ингэснээр бид байгууллагынхаа дотоод зохион байгуулалтыг илүү сайжруулан, мэдээллийн үнэн зөв байдлыг өсгөж, өртгийг бууруулж, бүхий л шатандаа хариуцлагатай, хяналттай болсноор бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг сайжруулан харилцагч, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлж урт удаан хугацаанд тогтвортой, амжилттай ажиллах болно.
Нийт хамт олондоо энэхүү системийг амжилттай нэвтрүүлэн цаашид тогтмол хэрэгжүүлэн ажиллах үйлсэд амжилт хүсье!