Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сард “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласантай холбогдуулан сүүлийн 5 жилийн хугацаанд Номин Констракшн Девелопмент Групп нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүрээлэн буй орчиндоо хөрөнгө оруулан Байгаль эхээ хайрлан, хамгаалах зорилгоор Туул голын хөвөө, Богд Хан уул, Хамрын хийд орчим, Баянголын ам болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд зэрэг газруудад 50'000 гаруй мод тариад байна. Нэг ширхэг мод жилд 120 гаруй кг нүүрстөрөгчийг шингээн авч, 104 кг хүчилтөрөгч үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь дөрвөн ам бүлтэй нэг өрхийн бүтэн жил амьсгалахад хангалттай цэвэр агаар бэлэглэдэг гэхээр тус компанийн тарьсан 50’000 мод нь 200’000 хүнийг бүтэн жил амьсгалахад хүрэлцэх хүчилтөрөгчийг үйлдвэрлэж байгаа юм.
Өнгөрөгч Бямба гарагт Номин Констракшн Девелопмент Групп нь энэ жилийн намрын мод тариалалтын хүрээнд Богд Уул, Туул голын хөндийд Нарс, Улиангар, Хайлаас, Улиас зэрэг нийт 700 гаруй модыг өөрийн компанийн 150 ажилтан, мөн туслан гүйцэтгэгч компанийн ажилчдын оролцоотойгоор тарилаа.
2013 оноос эхлэн тус компани нь Богд Уулын Умайн амыг моджуулах зорилгоор мод тарьж эхэлсэн бөгөөд энэ намар нэмж суулгаснаар нийт 5'000 гаруй мод тарьсан нь ирээдүйд нэгэн ойн төгөл болох юм. Ийнхүү Монголдоо анх удаа Ууланд тарьсан усжилттай ойжуулалтыг хийснээр экологийн хувьд сайнаар нөлөөлж ойр орчмын газрын хөрсний бүтэц өөрчлөгдөн, ургаж буй ургамлын төрөл зүйлийн тоо нэмэгдэн сайжирч байна.
Үүнээс гадна 2015 оноос “Их Ногоон Хамтрагчид” ХХК-тай хамтарч Хамгаалагдсан Үндэс Өндөр бүтээмжит технологиор 95% -иас дээш амьдрах чадвар бүхий жилдээ 1.0 сая мод тарих хүчин чадалтай, халаалттай хүлэмж бүхий Мод үржүүлгийн газар байгуулан ажиллаж байна. Үүний үр дүнд 2015-2016 онд 14 төрөл, 18 зүйлийн 200 мянга гаруй ширхэг модыг үрээр нь үржүүлэн бойжуулж Байгальд шилжүүлэн суулгаад байна.
Энэхүү мод үржүүлгийн төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт мод тарих шаардлагатай газруудад шилжүүлэн суулгах бус Байгалийн шалгуураар үрээр нь ургуулан тарьж байгаа нь Мод үржүүлгийг бодитоор хийж Байгаль эхээ хамгаалах үйлсэд томоохон хувь нэмэр оруулж байна.
Мод нь дэлхийн шим мандлын салшгүй хэсгийг бүрдүүлж, манай гарагийн дулаарлын явцыг сааруулж хөрс, усыг тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Мод нь хөрс хамгаалах, ус арвижуулах, эрүүл ахуй ариутган цэвэрлэх өндөр ач холбогдолтойгоос гадна Зуны улиралд орчныхоо шороо тоосны 37%-50%-ийг өөртөө шингээж агаарын чийгийг 15-20% ихэсгэж нарны хэт төөнөлтийг 10-15 дахин бууруулдаг. Навчит модны титэм дуу шуугианы 26%-ийг шингээж, 74%-ийг ойлгож сарниулахаас гадна орчны дуу шуугианыг 10-20 дицибеллээр бууруулдаг байна.
Иймээс Номин Констракшн Девелопмент Группийн хамт олон мод тарих буянлаг үйлсэд идэвхтэй оролцож, Байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалахыг нийт ард иргэд, аж ахуй нэгжүүддээ уриалж байна.
МОД ТАРЬЖ БАЙГАЛЬ ЭХЭЭ ХАМГААЛЪЯ