NCD Group-ийн "Намрын Их Спартакиад-2019" амжилттай зохион байгуулагдлаа

Written by Nomin construction | Oct 1, 2019 10:28:07 AM
NCD Групп нь нийт ажилтнуудынхаа дунд эрүүл, спортлог амьдралын хэв маягийг хэвшүүлэн, эерэг уур амьсгал бүрдүүлэх, тэдний багийн ажиллагааг сайжруулах зорилгоор спортын тэмцээн уралдаануудыг сар бүр тогтмол зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаад "Намрын Их Спартакиад-2019"-ийг спортын 7 төрлөөр 9-р сарын 28-нд буюу өнгөрсөн Бямба гарагт амжилттай зохион байгууллаа. 
 
Уг арга хэмжээнд NCD Группийн 8 багийн нийт 120 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорьж, нэгэн өдрийг эрүүл агаарт спортлог, эрч хүч, өрсөлдөөн дүүрэн, идэвхтэй өнгөөрөөлөө. 
 
 

"Намрын их спартакиад-2019" өндөрлөхөд тэмцээний нийлбэр дүнгээр NCD Группийн Зургийн албаны баг тамирчид Тэргүүн байрыг эзлэж, дэд байранд СНББА, ЗХНА, Свисс сити баг, гутгаар байранд ПреКОН үйлдвэрийн баг тамирчид орж цом, өргөмжлөл, дурсгалын зүйлс, мөнгөн шагналын эзэд болсон юм.

Хамт олныхоо дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх, багийн ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах үйлсэд хувь нэмрээ оруулж идэвхтэй оролцсон NCD Группийн нийт баг тамирчид, мөн тэднийг хөгжөөн дэмжиж, чөлөөт цагаа зөв боловсон, идэвхтэй өнгөрүүлсэн нийт ажилтнууд та бүхэндээ талархал илэрхийлье.