<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Sep 2, 2022

RIVER PLAZA ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ БАРИЛГААР ШАЛГАРЛАА

Монголын Хот байгуулалтын хөгжлийн танхим, Барилга Хот байгуулалтын яамнаас хамтран 18 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй ШИЛДЭГ БАРИЛГА ёслол хүндэтгэлийн арга хэмжээ 2022.09.02-ны өдөр буюу Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 96 жилийн ойн өдрөөр амжилттай зохион байгуулагдлаа.

Шилдэш барилга

NCD Группийн хэрэгжүүлж буй өндөр зэрэглэлийн худалдаа үйлчилгээтэй орон сууцны цогцолбор RIVER PLAZA төсөл “Оршин суугчдынхаа ая тухтай ажиллаж амьдрах архитектур орон зайн төгс шийдэлтэй, шинэ технологи, инновацийг нэвтрүүлсэн барилга байгууламж” номинацид нэр дэвшиж ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ барилгаар шалгарлаа.

NCD группийн хэрэгжүүлж буй River Plaza цогцолбор нь Монголын №1 ногоон хотхон River Garden төслийн үргэлжлэл бөгөөд цаг хугацаа, тав тухыг эрхэмлэгч, ажил хэрэгч хүмүүсийн хэрэгцээнд нийцүүлэн бүх зүйлийг гэрт ойр байдлаар төлөвлөсөн Орон сууц, худалдаа үйлчилгээ, оффис бүхий өндөр зэрэглэлийн цогцолбор юм.

River Plaza

Бидний бүтээн байгуулалтад итгэл хүлээлгэн сонгосон эрхэм захиалагч, оршин суугч, төслийг бүтээн байгуулахад гар бие оролцон хамтран ажиллаж буй гүйцэтгэгч, харилцагч компаниуд, ханган нийлүүлэгчид, нийт ажилтнууддаа талархал илэрхийлэн Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 96 жилийн ойн мэндийг дэвшүүлье.