<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Sep 21, 2022

NCD Групп Ховд аймгийн Булган суманд 1 тэрбум төгрөгөөр эмнэлэг барьж өгөв

NCD Групп нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын баруун хязгаар Ховд Аймгийн Булган суманд нэг тэр бум төгрөгөөр иж бүрэн тохижилттой 16 өрөө бүхий 234м2 Өрхийн эрүүл мэндийн төвийг бүтээн байгуулж нутгийн ард иргэдэд хүлээлгэн өглөө. 

1-Sep-21-2022-03-13-33-40-AM

Ховд аймгийн Булган сум нь Торгууд ястны өлгий, соёлын биет болон биет бус өвийг тээж яваа, ажил хөдөлмөрч зон олон гэдгээрээ алдартай. Түүнийхээ хэрээр өдрөөс өдөрт өнгөжиж, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахаар хичээж буй. Гэвч төвөөс алслагдмал байрлалтай, сумын хүн ам их учир тус суманд шийдвэрлэх, шинэчлэх шаардлагатай олон асуудал бий. Үүний нэг нь анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжтэй байдал юм. Өрхийн эмнэлэг анх 1999 онд сумын нэгдсэн эмнэлгээс тусдаа гарч үүсгэн байгуулагдаад 2000 оноос 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн ашиглаж буй байрандаа 22 жилийн турш эмчилгээ үйлчилгээ явуулж ирсэн. Дөрвөн багийн 10 мянга гаруй хүнд үйлчилдэг учраас ажиллах нөхцөл, хүрэлцээний хувьд маш хангалтгүй. Одоогийн байр нийт 4 өрөөтэй. Нэг өрөөнд 3-4 хүн сууж ажлаа хийдэг. Өвчтөндөө үзлэг эмчилгээ хийх, хувийн нууцыг нь хадгалах боломжгүй гэх мэт олон асуудал бий. Ковидын үед бүр ч бэрхшээлтэй байсан. Ганцхан хаалгатай хуучны барилга учраас халдвартай болон эрүүл хүмүүс, эмнэлгийн ажилчид бүгд л нэг хаалгаар орж гарч, эмч ажилчид ч олон удаа өвдсөн. Нөхцөл байдал хүндрэх үеэр бид спорт ордныг эмнэлгийн зориулалтаар ашиглаж байсан юм. 

Эмнэлгийн хуучин бодит зураг

241266543_846590482669191_1397315808572625586_n 241439703_949941665735664_5972875239760229328_n

241230902_618584976170104_1083330079213367032_n 241176633_355925529537399_3366223877407007814_n 241397786_1636831996512468_3716762455932024125_n

Бидний гол зорилго нь эрүүл мэндийн чанартай үйлчилгээг иргэдэд улам ойртуулах, хөгжлийг хөдөө орон нутагруу ойртуулж байгаа нэг хэлбэр юм. Хөдөө орон нутгаас ч бас чанартай эрүүл мэндийн үйлчилгээг эрүүл ахуйн шаардлага хангасан тав тухтай орчноос авч болно гэдгийг харуулах, ойлгуулах сайн жишиг тогтоох юм. 

Эмнэлгийн одоогийн бодит зураг 

4-Sep-21-2022-03-17-48-50-AM 3-Sep-21-2022-03-17-47-62-AM Эмчийн өрөө

viber_image_2022-09-16_13-00-48-490 viber_image_2022-09-16_13-00-48-490

Бизнес эрхлэхийн сацуу нийгмийн хариуцлагаа ухамсарлан нийгэмдээ тустай, хэрэгцээтэй нилээдгүй олон ажлуудыг санаачлан өрийн хөрөнгөөр хийсээр ирсэн билээ. Үүний заримаас дурдвал, 2014 онд -Төв аймгийн баян суманд байрлах 65 хүүхдийн багтаамжтай Дэлбээ цэцэрлэгийг 2 сарын хугацаанд өөрийн хөрөнгөөр барьж иж бүрэн тохижилттойгоор хичээлийн шинэ жилийн өмнө сумын ард иргэдэд хүлээлгэн өгсөн. 2013 онд Монголын уламжлалт бурхан шашныг дэлгэрүүлж буй Дорноговь аймгийн Сайншандад байрлах Цогин Дуганы Хамрын хийдийн их бүтээн байгуулалтын ажилд оролцож 100% өөрсдийн хөрөнгөөр Цогчин дуганыг бүтээж, мод тарьж өгсөн, Мөн Дэлхийд цор ганц үлдсэн задгай дээвэр бүхий Архитектурын өвөрмөц шийдэл бүхий Монголын түүх, соёлын өвийг он удаан жил хадгалж хамгаалах, дотоод гадаад аялал жуулчлалыг нэмэгдүүлэх үүднээс NCD GROUP санаачлан Сэлэнгэ аймагт байрлах Амарбаясгалант хийдийн гадна дотор гэрэлтүүлгийг нь шинэчлэх, гадна тохижилтыг нь сайжруулах ажлыг хийж хүлээлгэн өгөх шатандаа явж байна.

Цаашид ч манай хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмдээ тустай, хэрэгцээтэй ажлуудыг санаачлан хийсээр байх болно.