NCD GROUP нийгмийн хариуцлагынхаа хүрээнд

Written by Nomin construction | Aug 21, 2018 4:50:41 AM

NCD GROUP нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын Рок Попын ертөнцөд хамтлаг дуучдыг Амьдаар дуулахыг уриалан, түүнчлэн Байгалаас заяасан Амьд урлаг, Амьд авьяасыг дэмжин ажилладаг билээ..

Энэ удаад бид Амьд байгалийн гоо үзэсгэлэнг хийл, гитар, бөмбөрийн уянгалаг, яруу аялгуутай хослуулан хүн байгалийн хүйн холбоог харуулсан сайхан аялгууг бүтээх, олон нийтэд хүргэх ажлыг дэмжин ажиллаа. Энэхүү яруу тансаг хөгжмийн аязыг хамтран бүтээсэн уран бүтээлчиддээ талархал илэрхийлье.

Хөгжмийн зохиолч Т.Нарсар
Гитарчин Т. Энхбаатар
Хийлч Ч.Дэлгэрцэцэг
Бөмбөрчин Н. Эрхэмбилэг