NCD групп Creative bamboo төвтэй хамтран хотхоны хүүхэд багачууддаа “Ус” хүүхдийн оролцоот жүжгийг толилууллаа

Written by Nomin construction | Aug 27, 2019 2:13:48 AM

NCD групп нь Creative bamboo төвтэй хамтран өөрсдийн хэрэгжүүлсэн төслүүд болох River garden 1, 2 хотхон, Time square хотхоны хүүхэд багачууддаа зориулж ОХУ-ын Первый театрын "Ус" хүүхдийн оролцоот жүжгийг 2019 оны 08 сарын 10, 17-ны өдрүүдэд албан ёсны эрхтэйгээр толилууллаа.

Creative bamboo төвийн авьяаслаг уран бүтээлчдийн бэлтгэсэн "Ус” жүжигт хүүхэд багачууд маань оролцон, дүр бүтээж, далайн ертөнцийг хамтдаа төсөөлөн, жүжгийн үйл явдлыг бодитоор мэдэрч, мөрөөдлийн ертөнцөөр аялсан гайхалтай өдрийг өнгөрүүллээ.

 

NCD  групп нь ногоон ирээдүйг бүтээх эрхэм зорилгын хүрээнд эх орны ирээдүй болсон хүүхэд залуучуудынхаа хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьдог билээ. Тиймдээ ч энэ удаад гэр бүлд ээлтэй, монголын №1 ногоон хотхон Ривер гарден болон Time square хотхоны багачуудад зориулан 2 өдрийн турш багачуудынхаа танин мэдэхүй, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд чиглэсэн уг жүжгийг толилуулан, дэмжиж ажилласан юм.

Байршил: ХУД, 11-р хороо Маршалын гүүрний баруун талд Ривер гарден хотхон

Холбоо барих утас: 95093893, 99053893 

FB/rivergarden хотхон   Web/rivergarden.mn