<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Dec 15, 2018

NCD групп нь ISO9001:2015, ISO45001:2018 стандартуудыг амжилттай нэвтрүүллээ

NCD групп нь захиалагч, хэрэглэгчиддээ чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, ажилтан, харилцагч, хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг ямагт дээшлүүлэх зорилгоор 2016 оны 11-р сараас ISO9001:2015 Чанарын стандарт, ISO45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын стандартуудыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Группийнхээ шинэ жилийн баярын цэнгүүний арга хэмжээн дээр гэрчилгээгээ албан ёсоор гардаж авлаа.


iso

Энэхүү стандартын шаардлагуудыг хангаж ажилласнаар бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх бүхий л шат дамжлагандаа хяналтын тогтолцоог нэвтрүүлж чадсан бөгөөд хэрэглэгч, үйлчлүүлэгч харилцагчидтайгаа байнгын эргэх холбоотой ажилласны үр дүнд чанар болон ХЭМАБ-ын удирдлагын үндсэн зарчмуудыг тасралтгүй баримтлах боломжтой болсон.

iso logos

Бид группийнхээ хэмжээнд хэрэглэгч, харилцагч, ажилтан төвтэй үзэл санаа, удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлэн, хэрэгжүүлснээр сонирхогч талуудын бидэнд хүлээлгэсэн итгэлийг баталгаажуулж барилгын салбарын  түвшинг нэгэн шат ахиулах, үйл ажиллагаа маань Олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгааг энэхүү Гэрчилгээ баталлаа.

Нийт ажилтан, удирдлагууд, ISO стандарт нэвтрүүлэх багийн гишүүд, хамтрагч байгууллагуудынхаа оролцоотойгоор олон улсын стандартуудыг амжилттай хэрэгжүүлэн нэвтрүүллээ. Та бүхэндээ талархал илэрхийлье.

БИД ХАМТДАА НОГООН ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ