NCD групп нь Япон улсын архитектор, профессор Огата Мотомутай хамтран ажиллахаар боллоо

Written by Nomin construction | Mar 28, 2019 6:18:00 AM

“NCD групп” нь 2019 онд хэрэгжүүлж буй төслүүдийнхээ гадна орчны тохижилт болон ландшафт архитектурын чиглэлээр Япон улсын урбан дизайнер, ландшафт архитектор, профессор Огата Мотомутай урт хугацааны туршид хамтран ажиллахаар боллоо. Энэ хүрээнд Каса Да Винчи тансаг зэрэглэлийн хаусны төсөл болон хэрэгжүүлж буй бусад төслүүдийн гадна орчны тохижилтын чиглэлээр NCD групп нь харилцан туршлага солилцон ажиллах юм.

Профессор, архитектор Огата Мотомугийн хувьд дээрх чиглэлээр нийт 44 жилийн турш ажилласан ажлын туршлагатай бөгөөд 2016 оноос хойш “Монголын Үндэсний дээд сургууль”-д урилгаар архитектур, урбан дизайны чиглэлээр багшилж байна. Тэрээр гадна орчны тохижилт болон урбан дизайны чиглэлээр олон улсын “ASLA AWARD” болон бусад нэр хүндтэй олон шагналыг хүртсэн шилдэг архитектор юм.