NCD групп Чингис chess шатрын клубыг 50 сая төгрөгөөр ивээн тэтгэлээ

Written by Nomin construction | Apr 10, 2019 6:22:00 AM

Монголын хүүхэд залуучуудад оюуны боловсрол олгох, авъяаслаг өсөх ирээдүйтэй шатарчдыг бага наснаас эхлэн тодруулан гаргаж, тэднийг системтэйгээр мэргэжлийн түвшинд бэлтгэх зорилготой  “Чингис chess” клуб нь 5 жилийн турш үйл ажиллагаагаа тасралтгүй, ажилттай явуулж буй оюуны спортын клуб юм.

NCD групп нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эх орны ирээдүй болсон хүүхэд залуусын оюуны хөгжилд анхаарч тогтмол дэмжиж ирсэн. Иймд шатрын спортыг хөгжүүлэхэд өөрийн бодит хувь нэмрээ оруулж буй тус клубын үйл ажиллагааг дэмжин хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж 50 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг хүлээлгэн өглөө. Чингис шатрын клубын цаашдын ажил үйлст өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ олон мянган залуусын оюуны хөрөнгө оруулагч нь байхыг хүсэн ерөөе.