NCD группийн баг “Сансар цом” ахмадын футзалын тэмцээнд амжилттай оролцлоо

Written by Nomin construction | Apr 20, 2019 6:29:00 AM

2019 оны 4 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд Зөвлөлт Монголын хамтарсан сансрын нислэгийн хүрээнд Монгол хүн анх сансарт ниссэний 38 жилийн ойд зориулсан ахмадын футзалын “Сансар цом” тэмцээн МХБХ-ны Футзалын ордонд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээн нийт 5 насны ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд 27 багийн 300 гаруй ахмад тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Тун ширүүн өрсөлдөөнтэй болсон энэхүү тэмцээнд 49-54 насны ангилалд 7 баг орсноос NCD группийн баг 1-р байранд орж алтан медаль, цомын эзэд болсон юм.

 

Тус тэмцээнд амжилттай оролцсон NCD группын баг тамирчдадаа баяр хүргэж дараа дараагийн тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе.