Барилгын салбарт тэргүүлэгч 20 жилийн түүхтэй “NCD Group” санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд "Азура Архитектс" ХХК-тай хамтран өөрсдийн харилцагч байгууллагууд, түншүүдээ уриалан өв соёлоо хамгаалж, хойч үедээ үлдээх зорилгын дор түүх, соёлын хосгүй үнэт өв болох 295 жилийн түүхтэй Амарбаясгалант хийдийн Цогчин дуганы гэрэлтүүлэг, гадна тохижилтын ажлыг сэргээн засахаар 800 сая гаруй төгрөгийн өртөгтэй төслийг “Бурхдыг гэрэлтүүлж, өв соёлоо хамгаалъя” уриа дор 2022 оны 4-р сараас эхлэн хэрэгжүүлж байна.
Амарбаясгалант хийд нь Монголын бурхан шашны 3 том хийдийн нэг бөгөөд анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарт зориулан 1726-1737 оны хооронд бүтээн байгуулсан. Хийдийн Цогчин дуганы 2-р давхрын дээвэр нь ус зайлуулах систем бүхий задгай хийцлэлтэй. Одоогоос 300 жилийн өмнө ганц ч хадаас ашиглахгүйгээр эргэн тойрны байгалийн материал ашиглан бүтээн байгуулсан нь инженер, архитектурын сод бүтээл болон үлджээ. Дэлхийд ердөө 5 ширхэг байсан ч түүхийн замналд устаж үгүй болсоор цор ганц үлдсэн нь Амарбаясгалант хийд. Одоогоор нийт 28 дугантай бөгөөд 20 гаруй ламтай үйл ажиллагаа явуулж байна.
Аялал жуулчлалаар тэргүүлдэг улс орнуудын жуулчдын заавал очдог, сонирхлыг татдаг газрын нэг нь тухайн орны соёл, түүх, уламжлалын томоохон төлөөлөл болох олон зуун жилийн түүхтэй сүм хийдүүд байдаг. Тиймээс Дэлхийд цор ганц үлдсэн Монгол орныхоо Архитектурын хосгүй өв соёлыг урт удаан жил хадгалах, барилгын модон хийцлэл, бурхны ном судар, баримлуудыг удаан жил хадгалж хамгаалах, гадаад дотоод жуулчдын зорин очдог саатдаг газар болгох зорилготойгоор энэхүү төслийг эхлүүлсэн билээ. Иймд галын эрсдэлээс урьдчилан сэргийлж хэт муудсан, аюулгүй байдал хангаагүй цахилгаан монтажийг шинэчлэх, Цогчин дуганы зориулалтын бус гэрэлтүүлгийг солих, жуулчдын амран саатдаг гадна зам талбайн тохижилтын сайжруулах зайлшгүй шаардлага гарсан юм.
Төслийн эхний шатны ажлуудын зардал болох 500 гаруй сая төгрөгийг NCD групп болон "Азура Архитектс" ХХК-ын хамтран ажилладаг түүх өв, соёлоо хамгаалах чин хүсэлтэй 70 гаруй хувь хүн, хамтрагч байгууллага, барилгын туслан гүйцэтгэгч компаниудын хандиваар бүтсэн.
Төслийн эхний шатны хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлууд нь;
Цогчин дуганы дотор гэрэлтүүлэг хийгдсэний дараах байдал
Төслийн 2 дахь үе шатанд дараах ажлуудыг 2023.07.01 гэхэд хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнд:
Түүхийн үнэт соёлын өв, бурхан шашны судар ном, бурхад, архитектурын хийцлэлийг он удаан жил хадгалж хамгаалахад зориулалтын гэрлийн тусгал хамгийн чухал. Бурхан шашны хийдийн гэрэлтүүлэг нь хүнд тайван амгалан мэдрэмж төрүүлэхүйц бүдэг байх ёстой бол одоогийн гэрэлтүүлэг нь зориулалтын бус, аюулгүй ажиллагаа хангаагүй монтаж, гэрэлтүүлэгтэй байсан юм. Мэргэжлийн бус монтаж хийгдээд 10 жил ямар нэгэн засвар шинэчлэл хийгдээгүй байсан тул галын эрсдэл гарах өндөр магадлалтай байв.
Цогчин дуганд байрлах 1000 бурхдын гэрэлтүүлэг хийгдсний дараах байдал
Бид Цогчин дуганы галын дохиолол, дотор болон гадна цахилгааны холболтыг бүхэлд нь шинэчилсний сацуу Цогчин дуганы дотор хэсэгт 18 төрлийн 227 ширхэг, гадна хэсэгт 10 төрлийн 140 ширхэг дэлхийн чанар, стандартыг хангасан зориулалтын гэрлүүдээр шинэчилсэн.
Гадна гэрэлтүүлэг хийгдсэний дараах байдал
Бид Цогчин дуганы галын дохиолол, дотор болон гадна цахилгааны холболтыг бүхэлд нь шинэчилсний сацуу Цогчин дуганы дотор хэсэгт 18 төрлийн 227 ширхэг, гадна хэсэгт 10 төрлийн 140 ширхэг дэлхийн чанар, стандартыг хангасан зориулалтын гэрлүүдээр шинэчилсэн.
Дотор, гадна монтажыг шинэчилсний дараах байдал
Гадна болон дотор гэрэлтүүлгийн ажил дээр бид дэлхийн гэрэлтүүлгийн тэргүүлэгч компани, Итали улсын iGuzzini illuminazione Srl - тэй хамтран ажиллаж байгаа бөгөөд тус компани нь дэлхийн соёлын өвийн дурсгалт газруудыг хадгалан хамгаалах, сайжруулах хөтөлбөрийнхөө хүрээнд ЮНЕСКО-ийн соёлын өвийн дурсгалт газруудад ажилласан арвин туршлагатай. IGuzzini гэрэлтүүлэг бүхий соёлын өвийн томоохон дурсгалт газруудын жишээг дурдвал Итали дахь Леонардо Да Винчигийн сүүлчийн зоог уран зураг, Микеланджелогийн Пиета уран баримал, ОХУ-ын Санкт-Петербург дахь Амилалтын сүм, Балбын Будханат суварга, Азербайжаны Заку дахь Бибиейбат, Ираны Тегеран дахь Луврын музей зэрэг юм.
Энэхүү төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар Монголчууд бид дэлхийд хосгүй түүх, соёлын үнэт өвөө хамгаалж, дэлхийн өвд бүртгүүлэх, олон улсын жуулчдын нүдийг баясгах дэлхийн стандартыг хангасан түүх, соёлын дурсгалтай болж эдийн засагт эерэг үр нөлөө авч ирэх давуу талуудтай. Төслийн үйл ажиллагаа энэ оны 7 сард бүрэн дуусахаар төлөвлөгдөж байгаа ба энэхүү түүх, соёлоо хамгаалж, дэлхийд сурталчлах үйлсэд хандив өргөх хүсэлтэй албан байгууллага, хувь хүмүүст нээлттэй болно.
Бусад гэрэлтүүлэг хийгдсэний дараах зургууд
"Бурхдыг гэрэлтүүлж өв соёлоо хамгаалъя" Амарбаясгалант хийдийн гэрэлтүүлгийн төсөл