Хэсэг хугацаанд байр түрээсэлсний дараа та сар бүр мөнгөө хэрэггүй зүйлд зарцуулж байгаагаа ойлгож орон сууц худалдан авах талаар бодох болно. Магадгүй та анх удаа байр худалдан авах гэж байгаа бол дараах зөвлөгөө танд хэрэг болно гэж найдаж байна.
1. Ямар байршилд байр авах гэж байгаагаа юуны өмнө шийдэх хэрэгтэй. Ингэснээр та тухайн байршилд байрнуудын талаар нарийвчлан судлах боломжтой болно.
2. Худалдаж авахаасаа өмнө зах зээлээ судалж үнэндээ тохирсон байр авж буйгаа мэдэх хэрэгтэй. Тиймээс байр зарж байгаа хувь хүн болон агентлагуудаас үнийн судалгаа авж болно.
3. Өөрт болон гэр бүлдээ яг тохирсон байр авахын тулд та аль болох олон газар үзэх хэрэгтэй болно
4. Тухайн байр танд болон таны гэр бүлд хэрэгтэй зүйлстэй хэр ойрхон эсэхийг шалга. Жишээ нь дэлгүүр, автобусны буудал, эмийн сан, эмнэлэг, сургууль, ажил, фитнесс гэх мэт
5. Машин замаас хэр хол болох. Их дуу чимээ нь амьдралын хэм маягт сайнаар нөлөөлдөггүй. Тиймээс өглөө болон оройн цагаар авах гэж буй байрандаа очиж үзээрэй.
6. Хүрээлэн буй орчин болон барилгын чанар. Таны авах гэж буй байр ямар материал ашиглан баригдсан болон хүрээлэн буй орчин нь хэр цэвэрхэн, эрүүл гэдгийг судалж авах нь чухал юм шүү.
7. Хамгаалалт. Худалдан авах гэж буй барилга тань харуул хамгаалалт болон камертай эсэхийг мэдэх хэрэгтэй.
8. Цонхны болон балканы байрлал. Таны цонхыг өөр байшин хааж байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Нарны гэрэл их чухал шүү
9. Байрны сарын төлбөр нь дунджаар хэдэн төгрөг гардгийг мэдэх хэрэгтэй. Ус, цахилгаан, сөөх гэх мэт. Зарим хүмүүс үүнийг нээх тоодоггүйн томоохон алдаа болдог.
10. Машины зогсоол болон дулаан гарааштай байх.